Япончуудын хоол, хүнсэндээ баримталдаг 8 зарчим

2018-06-02, 14:22
9,726

Япон улсын ард иргэд эрүүл чийрэг, урт насалдаг гэдгээрээ дэлхийд нэгдүгээрт ордог. Хүн амын зөвхөн гуравхан хувь нь таргалалттай гэгддэг энэ орны иргэд идэж байгаа хоол хүнсэндээ өндөр ач холбогдол өгдөг. Япон иргэдийн өдөр тутмын эрүүл хоолны энгийн зарчмуудыг та бүхэн сонирхоорой. 

Япончуудын хоол, хүнсэндээ баримталдаг 8 зарчим
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Японд голдуу өөх тос багатай, нүүрс ус ихтэй хоол идэхийг илүүд үздэг. Түүнчлэн давс, элсэн чихрээс татгалзахыг зөвлөдөг юм.

2. Бүх хүнсийг хэд хэдэн бүлэгт хуваадаг бөгөөд тус бүрийн өдөрт идэж болох хэмжээг зааж өгсөн байна. Зөв хоолны дэглэмд гол түлхүү үр тариа, ногоо (шөл), мах болон загас ордог. Жимс, сүүн бүтээгдэхүүнүүдийг өдөрт хоёр порцоор хэрэглэж болно.

3. Юу идэхээс гадна хэрхэн идэх нь мөн чухал юм шүү. Япончуудын хувьд хоолоо амтархан идэх нь юу юунаас илүү эрхэм билээ. Ингэж идэхээс гадна өдөр бүр тогтмол цагт хоолоо зооглох ёстой.

4. Хоолны гол дэглэм нь будаа, загас гэх мэт улирлын чанартай бүтээгдэхүүн дээр төвлөрдөг.

5. Хоол бүр тэнцвэртэй орц найрлагатай байх ёстой. Тухайлбал, жирийн япон хоолонд будаа, мах эсвэл загас, мисо шөл, нэг аяга сүү, жимс ордог.

6. Бага сургуулиас нь эхлэн хоолны зөв заншлыг хүүхдэд суулгадаг. Өдрийн хоол нь хичээлийн дундуур авах завсарлаганы зууш бус харин хичээлийн нэг хэсэг болдог юм. Хүүхдүүд хоолоо идсэнийхээ дараа хичээл рүүгээ яаран гүйх бус аяга тавгаа хурааж, ширээгээ янзалчихаад явдаг.

7. Багахан хоол идэхээс гадна түүнийгээ шингээж, шатаасан илчлэгийн хэмжээг тааруулах нь мөн чухал билээ.

8. Японд удаан чанаж хийсэн болон урьдчилж бэлтгэсэн хоол нь эрүүл бусад тооцогддог. Зөвхөн шинэхэн бэлтгэсэн хоол идэх нь сайн юм.    

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()