Тацуяа Хамада: Би Монгол улсыг олон улсын зах зээлд гаргах нэг төрлийн гүүр нь байхыг хүсдэг

2019-12-26, 14:01
2,924

Startup Grind Ulaanbaatar нь уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээнийхээ энэ удаагийн дугаарт Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал ноён Тацуяа Хамадаг урьж оролцууллаа. Тус арга хэмжээний онцлог нь Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй гарааны бизнес эрхлэгчдэд амжилттай яваа эрхмүүдийн үнэтэй зөвлөгөөг хүргэж, мэдлэг туршлагаас нь хуваалцдаг билээ.

Тацуяа Хамада: Би Монгол улсыг олон улсын зах зээлд гаргах нэг төрлийн гүүр нь байхыг хүсдэг

25 дахь удаагийн буюу энэ оны хамгийн сүүлийн Startup Grind арга хэмжээ нь нээлтээ хийгээд удаагүй ч олон стартапчидын хоёр дахь гэр болоод амжсан MOFFICE дундын оффист зохион байгуулагдлаа. Зөвхөн англи хэлээр явагдсан энэ удаагийн арга хэмжээнд MOFFICE төвийн гишүүдээс 50 гаруй залуу бизнес эрхлэгч хүрэлцэн ирсэн байлаа. 

Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал ноён Тацуяа Хамада “Хэдийгээр би та бүхэн шиг гарааны бизнес эрхэлж байгаагүй, магадгүй та бүхнээс арай өөр төрлийн хүн ч гэсэн намайг энэхүү арга хэмжээнд урьж оролцуулж байгаад баярлалаа” хэмээн өөрийн амьдралын түүх, бизнесийн туршлага, баримталдаг зарчим зэргээ нээлттэй хуваалцсан юм. Гарааны бизнес эрхлэгч залуус түүний яриаг шимтэн сонсож, хүссэн асуултаа асуун нэгэн оройг хэрэгтэй мэдлэг, мэдээллийг ямар ч үнэ төлбөргүй авч чадсандаа маш их сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. 

Орчуулгагүй явагдсан энэ удаагийн дугаарт олон хүн хүрэлцэн ирсэнд Тацуяа Хамада “Монгол залуус маш нээлттэй, өргөн хүрээнд сэтгэж чаддаг, үнэхээр их эрч хүчтэй санагддаг. Миний анзаарснаар Япон улсын залуу үетэй харьцуулбал Монголчууд англи хэлийг илүү мэргэжлийн түвшинд эзэмшсэн, англи хэлээр чөлөөтэй харилцаж чаддаг шүү” гэж онцолж байлаа.

“Монголд төдийгүй дэлхийд цойлох бизнесийн санааг гаргана” уриатай MOFFICE төв нь хэдийнээ бизнес эрхлэгч таны заавал зочилж үзэх газруудын нэг болжээ. Түүнчлэн Мобиком Корпораци нь энэхүү дундын оффисын төвийг сонгон үйлчлүүлж байгаа гарааны бизнес эрхлэгч залуустаа хууль эрхзүй, санхүү төлөвлөлт, маркетинг сурталчилгаа гээд өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан олон талын зөвлөгөө мэдээллийг өгч, тэднийг дэмжин ажиллах юм. 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.