1
Альбус Дамблдор
Хогвартсын захирал Дамблдорын нэр бол орон орны орчуулагч нарт тийм ч амар зүйл биш ажээ. Нидерландад профессорыг Пергаментус (Albus Perkamentus) гэдэг бол Италичууд түүнийг Чимээгүй Альбус (Albus Silente) хэмээн нэрлэж орчуулсан байна. Учир нь англи хэлэнд "dumb" гэдэг нь “чимээгүй, дуу цөөтэй” хэмээх давхар утгатай ордог аж. Харин Норвегид Албюс Хумлеснюрр (Albus Humlesnurr), Латви хувилбараар Балтус Думидорс (Baltuss Dumidors), Чехээр Альбус Брумбал (Albus Brumbál), Японоор Арубасу Данбурудоа гэх зэргээр орчуулсан байна.
2
Северус Снейп
Жоан Роулинг нь Северус Снейп гэх нэрийг могойтой холбоотой гэх таамгийг үгүйсгэдэг байсан. Тэрээр Северус бол Ромын удирдагч, харин Снейп нь Английн нэгэн тосгоны нэр гэсэн байна. Гэвч Италийн орчуулагч могойтой ойр болгож Северус Питон гэж хөрвүүлжээ. Харин Унгар хэлд Першелус Питон (Perselus Piton) гэж нэрлэсэн байна. Тэгвэл Францад уусмалын профессорыг Их Зант Северус (Severus Rouge) гэжээ.
Латви хувилбараар Уйтгартай Северус (Severus Strups), Норвеги – Хэцүү Северус (Severus Slur), Словен – Зэрлэг Северус (Severus Raws) хэмээн тус тус нэрлэсэн байна.
3
Хогвартсын профессорууд
Долорес Амбриж
Орон орны орчуулгуудад нэр нь солигдсон бас нэгэн профессор бол Долорес Амбриж юм. Финланд болон Францын орчуулагчид түүний хорон санааг илүү тодотгохыг хүсэж байсан учир Харанхуй Долорес (Pimento) болон Сүүдэр Долорес (Ombrage) хэмээн орчуулжээ.
Чех хувилбараар Помоной Прытова (Pomona Prytova) (чехийн prýt хэмээх үг нь англи хэлний sprout — «иш», «соёолох») гэсэн утгатай.
Минерва МакГонагалл
Макгонагалл профессорыг Норвегийн орчуулагчид Минерва Макснюрп (Minerva McSnurp) гэж хөрвүүлжээ. Орчуулагчид Мак гэх үеийг киноны баатрын Шотланд гарлыг илэрхийлэхийн тулд ийнхүү үлдээсэн аж. Харин хоёр дахь үеийн утга учрыг мэдэх хүн цөөн. Чехүүд харин профессорын нэрийг өөрийн соёлын онцлогт тааруулж Минерва Макгонагаллова болгож өөрчилсөн байна.
Квиринус Квирелл
Квиринус Квирелл гэх нэрийг англи хэлнээс орчуулахад “хэрэм”, “айх” гэсэн утгатай ч италичууд Зэрлэг (Raptor) хэмээн буулгажээ. Яагаад гэдэг нь тодорхой бус аж.
Харин профессор Локхартыг Чехээр Златослав Локхарт (Zlatoslav Lockhart) гэж орчуулагдсан бол Дани хэлэнд Глитерик Смерхар (Gliterik Smerhar) гэж буулгасан байна.
4
Хогвартсын сурагчид
Бүх орчуулгад Харри Поттерын нэр хэвээр үлдэж байгаа. Харин Рон Уизлигийн нэрийг Норвеги хэлэнд Ронни Вильтэшэн (Ronny Wiltersen) гэсэн байна. Хермиона Грейнжерийн нэр нь германчуудын хувьд Хермайн, француудын хувьд Эрмион хэмээн буудаг байна. Харин Хятадууд Хё Минь, норвегичууд Харминэ Гранн гэдэг аж.
Гриффиндорын квиддичийн багийн хаалгач Оливер Вүүдийг чехүүд Дуб (Dub), францчуудын хувьд Дюбуа (Dubois), Голландчуудын хувьд Планк (Plank), Итали - Бастон (Baston) гэж орчуулсан байна. Бүх хувилбарууд ямар нэг байдлаар модтой холбогдсон аж.
Харри Поттерын анхны найз охины нэр нь Чоу Чанг («хэт их уйтгар») бөгөөд энэ нь хятадуудын хувьд хэтэрхий гунигтай санагдсан учир тэд Чанг Цю буюу “намрын навч” хэмээн өөрчилсөн байна.
Уйланхай Миртлын нэрийг францчууд Уйланхай Мими (Mimi Geignarde), харин чехүүд Уйланхай Уршула хэмээн орчуулжээ.
5
Волдеморт
“Tom Marvolo Riddle" гэх нэрийн үсгүүд "I’m lord Voldemort” болон хувирдаг хэсэг нь орчуулагчдын хувьд нэлээд асуудал болсон юм. Орос хэлэнд хоёр дахь нэрийг нь Нарволо хэмээн орчуулсан боловч дараа дараагийн номонд шинэ нэрээрээ бичихээ мартаж Марволо хэвээр үлдсэн байна.
Харин францчууд «Би бол Волдеморт» (Je suis Voldemort) гэсэн өгүүлбэрийг бүтээхийн тулд Том Элвис Жедусор (Tom Elvis Jedusor, je du sour «хувь заяаны нууц») хэмээн орчуулжээ. Яг энэ шалтгаанаар Грект харанхуйн эзэн Волдемортыг Антон Морволо Хёрт (Anton Morvolo Heart), Дани хэлэнд Ромео Г. Детлев (Romeo Gåle Detlev Jr), Норвеги хэлээр Том Дредулу Вэнстэрь (Tom Dredolo Venster) гэж тус тус орчуулсан байна. Харин Словеньд нэрийг орвонгоор нь өөрчлөхөөр шийдэж Марк Нелштейн (Mark Neelstin) хэмээн орчуулсан бөгөөд энэ нь Мрлакенштейн (Lord Mrlakenstein) болсон аж.
6
Хогвартс
Шидтэнүүдийн сургуулийн нэрийг hog — «гахай», warts — «үү» гэсэн англи хоёр үгийг холбож бүтээжээ. Харин францын орчуулагчид хачирхалтай гэмээр энэ утгыг нь хадгалахын тулд Пудлард (Poudlard, от pou du lard — «тостой бөөс») гэж орчуулсан байна. Харин Унгарчууд Роскфорт хэмээн орчуулсан бөгөөд энэ нь хөгцтэй бяслаг гэсэн утгатай аж.
7
Шидэт амьтад
Францчууд Филчийн муур Хатагтай Норрисыг Хатагтай Моль (Miss Mole) хэмээн орчуулсан бөгөөд энэхүү үг нь “шулам, ааш муут” гэсэн утгатай.
8
Квиддич
Англи хувилбарт "quidditch" гэх үгийг квоффл, блажер, снитч гэсэн тус тоглоомд хэрэглэдэг бөмбөгнүүдийн нэрийг нийлүүлэн үүсгэжээ.
Бусад хэлэнд орчуулахад энэхүү нийлэмжийг хадгалах боломжгүй байсан учир норвеги хэлэнд румпледуньк (Rumpledunk), чех хэлэнд фамфрпал гэж орчуулсан байна.