2017 онд хамгийн эрэлттэй байх ажил мэргэжлүүд

Өдгөө мэргэжлээ зөв зүйтэй сонгох нь амжилтанд хүрэх үү? харамсаж суух уу? гэдгийг тодорхойлж өгөх гол хүчин зүйл болоод байна. Хүүхэд залуусын тухайд ихэвчлэн багш, эмч гэх түгээмэл мэргэжлүүдийг сонгон, цаашлаад ажлын байргүй хоцрох нь ч бий. Харин сүүлийн жилүүдэд техник технологи илүүтэй хөгжих болсон тул комьпютер, програм хангамжийн чиглэлийн мэргэжлүүд эрэлт өндөртэй, цалин сайтай байх болжээ. Ингээд хамтдаа 2017 онд ямар мэргэжлүүд хамгийн эрэлтэй байхыг харцгаая. 

2017 онд хамгийн эрэлттэй байх ажил мэргэжлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сувилагч

Өн эртнээс хамгийн эрэлттэй, хэрэгтэй ажил мэргэжил гэгдсээр ирсэн сувилагч нь 2017 онд ч мөн эрчээ алдаагүй байх юм. Бусдын эрүүл мэндийн төлөө бүхий л сэтгэл зүрхээ дайчлан ажиллах болно хэмээх тангарагтай учир тэд цаг нарыг үл ажран, цагаан халатаа өмсөж, өвчтнүүдийг асарч, сувилна. Эрүүл мэндийн салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө цагт таны сонгож болох мэргэжлийн нэг бол яалтчгүй сувилагч юм. Хэрэв сувилагч гэж үгүй бол эмч нарын гар мухардаж, эмнэлэг нуран унаж мэдэх бөгөөд тэднийг энэхүү салбарын тулгуур багана хэмээн нэрийдэж болно. 

Сувилагч

2 Програм хөгжүүлэгч

Хэрэглэгчийн хүссэний дагуу тухайн програм хангамжийн системийг хөгжүүлэх, загварчлах, судлах ажлыг хийдэг бөгөөд програмчлалын хэлний мэдлэг сайтай байх шаардлагатай. Тэдний хувьд жил ирэх тус эрэлт нь ихсэж, олох мөнгө нь ч олшрох юм. 

Програм хөгжүүлэгч

3 Эрдэмтэд, судалгааны баг

Дэлхий нь судалж, шинжилж дуусашгүй арвин их нууцтай, агуу том ертөнц билээ. Харин ирээдүйд судалгаа шинжилгээг хурдацтай хөгжүүлж, олон зүйлсийг нээн илрүүлэх нь хүн төрөлхтний хувьд нэн тэргүүний үүрэг юм. Мэдээж үүнийг хэрэгжүүлэхийн тулд сайтар бэлтгэгдсэн, арвин их мэдлэг туршлагатай эрдэмтэд, судалгааны баг хамт олон хэрэг болно. 21-р зууныг технологи, шинийг зохион бүтээх эрин үе хэмээн нэрлэдэг тул судлаач, эрдэмтдийн эрэлт цаашдаа улам өсөх нь тодорхой. 

Эрдэмтэд, судалгааны баг

4 Компьютерийн системийн шинжээч

Компьютерийн системийн шинжээч нь компьютерын систем, сүлжээ, мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангаж, тэдгээрийн загвар дизайн гаргаж ажилладаг юм. Энэ нь тогтвортой бөгөөд эрэлт хэрэгцээ нь байнга өсөн нэмэгдэж буй мэргэжил болоод байгаа бөгөөд 2016-2020 оны хооронд эрэлт хэрэгцээ нь жилд 11 хувиар өсөх таамаглал байгаа аж.

Компьютерийн системийн шинжээч

5 Сэргээгдэх эрчим хүч

Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжиж, үүгээр мөнгө олох хүмүүс олширсоор байна. Энэ нь цаашдаа улам бүр хөгжиж, ирээдүйг гэрэлтүүлэх тул тус салбарт хүч үзэх нь чинээлэг эрхэм болох гараагаа эхлүүлж буйгаас өөрцгүй хэрэг юм. Хөгжил дэвшлийн ноён оргил болсон орнууд, дэлхийн дулаарлын эсрэг эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчний салбарт урьд урьдаасаа илүү хөрөнгө оруулалт хийж, анхаарал хандуулж байна. Үүний үр дүнд дэлхий олон их сургуулиуд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа билээ. 

Сэргээгдэх эрчим хүч

6 Физик эмчилгээний эмч

Сүүлийн үед физик эмчилгээ ихээр хөгжиж, хүн ардыг эмчлэх гол түлхүүр болоод байна. Чадварлаг эмч нар өвчтөнүүдэд нөхөн сэргээх физик эмчилгээг хийж, эрүүл саруул, өвчин зовлонгүй байдлыг бэлэглэдэг билээ. Энэхүү салбар нь цаашдаа улам өргөжин тэлж, эрэлт, цалингийн хэмжээ нь ч мөн тодорхой болоод байна. 

Физик эмчилгээний эмч

7 Програм хангамжийн инженер

Програм хангамж нь хүнийг комьпютертэй харилцах боломжыг гаргаж өгдөг. Харин өдгөө техник технологи хурдацтай хөгжих болсон тул өдрөөс өдөрт програмуудыг шинэчилж, илүү дэвшилтэт түвшинд хүргэх шаардлага тулгарч байна. Энэхүү үүргийг төгс гүйцэтгэх хүн бол яалтчгүй програм хангамжийн инженер юм. Тэдний ажлын байр олдоц сайтай, цалин өндөр, ажлын ачаалал ч харьцангуй бага байдаг.  

Програм хангамжийн инженер

8 Өгөгдлийн сан хариуцсан програмист - Систем шинжээч

Энэ нь тухайн албан байгууллагын програмуудын өгөгдлийн сан боловсруулах, системийн шинжилгээг хийх, цаашид системийн хөгжүүлэлтийг төлөвлөх зэрэг үндсэн үүргийг хүлээж ажиллана. Ажлын байр болон цалингийн тухайд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд хамгийн гол нь мэргэжлээ төгс эзэмшсэн байхыг шаардана. 

Өгөгдлийн сан хариуцсан програмист - Систем шинжээч

9 Төслийн менежер

Ямар ч бүтээн байгуулалт, бизнес, ажиллагааг явуулахад хамгийн чухал зүйл бол төсөл байдаг билээ. Харин тус төслийг боловсруулж, удирдах менежерүүд ямагт дээгүүр байр эзэлсээр ирсэн юм. Тэд цаашдаа ч энэ эрчээ алдалгүй үргэлж манлайд явж, хамгийн эрэлттэй мэргэжил байсаар байна.

Төслийн менежер

10 Архитектур

Архитектур нь өндөр цалинтай, ажлын байрны олдоц сайтай мэргэжил юм. Тэнгэр баганадсан гайхалтай барилгыг сүндэрлүүлэх нь тэдний  эрхэм үүрэг билээ. Өдгөө хот, дүүргээ гоё сайхан болгох нь улс орон бүрийн хүсэл болсон тул чадварлаг архитектурууд хамгийн эрэлттэй байх юм. 

Архитектур

11 Сүлжээний инженер

Байгууллагын дотоод сүлжээг зохион байгуулж, хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй ажил юм. Ирэх жил гэхэд тус ажлын эрэлт 10 хувиар өсөх хандлагатай байна. 

Сүлжээний инженер

12 Газар тариалан эрхлэгч

Газар тариалан нь хүн төрөлхтний амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Биднийг тэжээж, тэтгэх ундарга болсон тус салбар нь зүтгэж зорьсон хүндээ ашиг шимээ харамгүй хайрладаг юм. Харин цаашдаа тус салбар нь илүү ихээр хөгжих тул мэргэжилтнүүдийн эрэлт өсөх аж.

Газар тариалан эрхлэгч

Таны мэргэжил энд байна уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()