Япончуудын эрүүл мэндийн нууц болох "Мисо" хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Мисо нь хүний биед нэн чухал шаардагддаг эрдэс бодисоор баялаг бөгөөд олон төрлийн В витамин, Е, К витамин, фолийн хүчлийн арвин эх үүсвэр юм. Исгэсэн хоолны хувьд мисо нь гэдэс дотрыг ашигтай бактериудаар хангаж, эрүүл байхад нь тусалдаг. Мөн мисо нь ой тогтоолтыг сайжруулж, сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдгийг дурдах нь зүйтэй. Ингээд мисоны ач тусыг хамтдаа сонирхоцгооё.

Япончуудын эрүүл мэндийн нууц болох "Мисо" хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мисо эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Мисо бол уургийн эх үүсвэр юм. Энэ нь шар буурцгийн амин хүчлийн тэнцвэртэй байдал, уургийн ферментийн задралын нөлөөгөөр хүний биед маш амархан шингэдэг. Мөн шар буурцгийн липидүүд нь олон тооны линолийн хүчил агуулдаг бөгөөд энэ нь цусан дахь холестерины хэмжээг бууруулахад тусалдаг байна. 

Мисо нь эрүүл мэндэд тустай төрөл бүрийн орцуудыг өөртөө агуулдгаас гадна хоол тэжээлийн ач холбогдолтой гуравдагч функц (хоол тэжээлийн байдлыг тохируулах функц) бүхий хоол хүнс гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг юм. 

Мисоны үндсэн түүхий эд нь тариалангийн мах гэж нэрлэгддэг шар буурцаг, цагаан будаа эсвэл улаан буудай мөн давс болон ус юм. Нэмэлтээр амтлагч болон спиртийг ашигласах нь ч бий.

Мисо эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2 Мисог ерөнхийд нь 3 өнгөнд ангилдаг

1. Цагаан мисо,

2. Шиншү мисогийн төлөөлөл болох
шаргал мисо,

3. Улаан мисо.

Сэндай мисо, эдо мисо, буурцгийн мисо зэрэг нь улаан мисонд орно.
Энэ өнгөний ялгаа нь исгэх болон боловсорч гүйцэх явцад үүсдэг "Maillard" урвалын нөлөө юм. "Maillard" гэдэг нь түүхий эд болох шар буурцаг зэргийн амин хүчил нь чихэртэй урвалд орж, хүрэн өнгөтэй болж хувирахыг хэлж байгаа юм.

Энэ нь түүхий эд болон үйлдвэрлэлийн аргаас хамаарч өөр өөр байдаг тул "Maillard" урвал хангалттай явагдсан мисо л хүрэн өнгөтэй болдог байна.

Цагаан мисоны шар буурцгийг усанд дэвтээх цагийг нь багасгаж жигнэхгүйгээр чанадаг. Ингэснээр хүрэн өнгөтэй болгодог чихрийн усанд уусдаг бүрэлдэхүүн хэсэг орхигдож, боловсорч гүйцэх явцад үүсдэг "Maillard"-ийн урвал дарагдсанаар өнгө нь цайвар болдог аж.

Эсрэгээр нь шар буурцгийг усанд удаан дэвтээж, өндөр температурт удаан хугацаанд ууранд жигнэхэд уураг дулааны задралд орсноор ферментийн задрал идэвхжиж өтгөн улаан өнгийн мисо бий болдог байна.

Мисог ерөнхийд нь 3 өнгөнд ангилдаг

3 Мисог хэрхэн хадгалдаг вэ?

Мисог хөлдөөгчид хадгалах хэрэгтэй ба үүнд ашигтай бактерийн нөлөөгөөр исэлт явагдаж байдаг тул хөлддөггүй байна. Тэгэхээр та мисогоо шууд хөлдөөгчөөс гарган ашиглаж болно гэсэн үг юм.

Харин савлагааг нь задалсан мисог агаарт бага өртөхүйц сэрүүн,  хуурай, харанхуй газарт болж өгвөл хөргөгчид хадгалах хэрэгтэй. Гэхдээ тасалгааны температурт хадгалсан ч ялзарч, хоолны хордлого үүсгэдэг бактери ургахгүй. Харин зуны улиралд температур өсөхөд урвалд орж үнэр, амт нь муудах нь бий. 

Мисог хэрхэн хадгалдаг вэ?

4 Мисоны найрлага дахь үйлчилгээ

Мисон дахь эрүүл мэндэд тустай найрлагууд нь:

  • Холестерины хяналт,
  • Үрэвслийн эсрэг үйлчилгээ,
  • Нянгийн эсрэг үйлчилгээ,
  • Цацраг идэвхт материалыг устгах,
  • Ходоодны шарахаас урьдчилан сэргийлэх,
  • Антиоксидантыг нэмэгдүүлэх гэх мэт үйлчилгээг үзүүлдэг.

Мисо дахь идэвхтэй найрлага ба түүний үр нөлөө:

  • Уураг, пептид, амин хүчил нь холестеролыг бууруулж, цусны судсыг уян харимхай байлгж, цус харвахаас урьдчилан сэргийлэх, цусны даралт ихсэхээс сэргийлнэ.
  • Е витамин нь липидийн хэт исэл үүсэхээс болон хөгшрөлтөөс хамгаална.
  • Сапонин нь липидийн хэт исэл үүсэхээс урьдчилан сэргийлж, цусан дахь холестерины хэмжээг бууруулж, артериосклероз, элэг гэмтэхээс урьдчилан сэргийлнэ.
  • Трипсиний дарангуйлагч нь хорт хавдрын эсрэг үйлчилгээг үзүүлж, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
  • Инфрабон-Антиоксидант нь мөр хөшилтийг арилгаж, бактерийг устгаж, хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.
  • Лецитин нь холестеролыг бууруулж, судасны хатуурал, зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлдэг.
  • Холин нь элгийг хамгаалж, хөгшрөлтийг удаашруулна.
  • Хүнсний ислэг нь холестеролыг бууруулж, бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.
  • Чөлөөт линолийн хүчил нь арьсан дээр сэвх, толбо үүсэхээс хамгаална.

Мисоны найрлага дахь үйлчилгээ

5 Шар буурцгийн бүрэлдэхүүн хэсэг болох "изофлавон"

Энэхүү бодис нь эстроген хэмээх ​​гормонтой төстэй тул ​​хөхний хорт хавдар үүсэхээс сэргийлдэг.

Тэр ч бүү хэл, эрдэмтэд өдөр бүр мисо шөл уудаг хүмүүс хөхний хорт хавдар тусах магадлал багатай байдаг болохыг тогтоосон байдаг.

Тайлбарлавал, мисо нь ходоод гэдэсний орчинд хамгаалах бүрхүүлийг үүсгэдэг аж. Мөн энэ нь антиоксидант нөлөөтэй тул хөгшрөлтөөс урьдчилан сэргийлдэг.

Японы Нагасаки хотод 1945 оны 8-р сарын 9-нд атомын бөмбөг хаясан бөгөөд тухайн үед Нагасаки анагаах ухааны их сургуульд ажиллаж байсан багш нар өдөр бүр ажилтнуудтайгаа хамт далайн замагтай мисо шөл ууж байсан тул атомын бөмбөгөөс үүдсэн өвчин тусаагүй гэсэн мэдээлэл байдаг. Ийнхүү мисо нь цацраг идэвхт бодисын эсэргүүцлийг нэмэгдүүлдэг гэдэг нь батлагдсан билээ.

Шар буурцгийн бүрэлдэхүүн хэсэг болох "изофлавон"

6 Мисоны шингэц яагаад сайн байдаг вэ?

Мисоны гол орц болох шар буурцгийн уураг нь маш сайн чанартай боловч чанах, шарах гэх мэт ердийн аргаар хоол хийж хэрэглэх үед биед шингэх чадвар нь мууддаг аж. Харин мисо болгон исгэж үйлдвэрлэх явцад энэхүү шар буурцгийн уураг нь ферментийн задралд орж, 60%-ийн уураг нь усанд уусаж, 30%-ийн уураг нь амин хүчил болдог байна. Үүнээс гадна нүүрс ус нь глюкоз болж хувирдаг.

Бидний бие махбодь дахь хоол боловсруулах үйл ажиллагаа нь хоол боловсруулах шүүсний ферментийн задралын үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, шар буурцгийг мисо хэлбэрээр авбал уураг илүү шингэцтэй байдаг юм. Тиймээс шар буурцгийг дангаар нь идэхээс илүүтэйгээр мисо болгон хувиргаж идэх нь илүү шим тэжээлтэй байдаг.

Мисоны шингэц яагаад сайн байдаг вэ?

7 Мисо рамен Монголд...

Хэрвээ та бүхэн жинхэнэ Япон мисоны амтыг мэдрэхийг хүсвэл хүсвэл ЭНД дараарай.

Мисо рамен Монголд...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.