Ажилтнуудыг 00-д удаахгүй байх зориулалттай суултуур бүтээгджээ

2019-12-22, 13:40
4,345

Британийн "StandardToilet" хэмээх старт-ап компани доошоо 13 хэм хазайсан хэлбэр бүхий нэгэн сонирхолтой суултуур бүтээжээ. Уг суултуурыг оффист байрлуулснаар ажилтнууд ариун цэврийн өрөөнд бага цагийг зарцуулж, ажилдаа их цаг зарцуулах боломжтой болох аж.

Ажилтнуудыг 00-д удаахгүй байх зориулалттай суултуур бүтээгджээ

Инженер Махабир Жиллийн анх санаачилсан уг суултуур дээр та 5 минутаас илүү хугацаанд суух боломжгүй гэнэ. Ажилтнууд ариун цэврийн өрөөнд уддагаас болж Британийн аж үйлдвэрийн салбар жилд нийт 4 тэрбум фунт алддагийг мэдсэний дараа ийм суултуур бүтээх санаа төрсөн гэж тэрээр хэлж байна.

Суултуурны налуу байрлалаас болж хүний хөл амархан чилж, хамгийн ихдээ 5 минутын дараа босохоос өөр аргагүй болохыг туршилтаар баталсан байна. "StandardToilet"-ын мэдээлснээр 13 хэмийн налуу нь тогтсон тоо биш гэнэ. Ажлын газруудын захиалгын дагуу налууг нь 35 хэм хүртэл нэмэх боломжтой ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()