Тансаг зэрэглэлийн "гахайн шарсан хавирга"-ыг гэртээ хийх нууц жор

2019-12-21, 14:39
4,719

Эзэгтэй нарынхаа амралтын өдөрт зориулж, гайхалтай амттай хоол хийх жорыг хүргэдэг билээ. Энэ удаад та бүхэндээ дээд зэрэглэлийн ресторанд л иддэг, "гахайн шарсан хавирга"-ыг гэртээ бэлтгэх хялбар аргыг хүргэж байна. 

Тансаг зэрэглэлийн "гахайн шарсан хавирга"-ыг гэртээ хийх нууц жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Хавиргаа сайтар угааж, хатаана. Ингэхдээ давслах шаардлагагүй. 

2. Богино долгионы зуухаа 200 градус хүртэл халаан, хавиргаа хийгээд 25 минут байлгана. 

3. Шарсан хавиргуудаа гаргаж ирсний дараа салгаж, жижиглэн хуваана. 

4. Ийнхүү хавиргууд бэлэн болох бөгөөд та хүссэнээрээ амталж, өнгө үзэмж нэмэн таваглах боломжтой. 

Даршилсан байцаа, шарсан багет болон бусад хачиртай зохицуулан тавагласан байдал. 

Зузаан махтай хавирганууд шүүрхий болох магадлалтай тул дахин 5-6 минут шарах хэрэгтэй. 

Мөн цэцэгт байцаа, төмсний нухаш зэргийг хачираар сонгосон ч болно. 

Бусад хүнсний ногоог зүсэн амтат хачир хийх ч боломжтой. Үүнд: Лууван, байцаа, нимбэг, гадил, улаан лооль зэргийг нимгэн зүсэж бэлдэж, тойруулан тавьбал гайхалтай харагдана.  

Соусын тухайд Хятадын "Хоисин" соусыг аваад халуун усаар шингэлж, гаргасан махан дээгүүр асгаж өгөх хэрэгтэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()