Таван удаа банк дээрэмдэж, дараа нь их сургуулийн профессор болсон эр

20 жилийн өмнө Небраска мужийн жижиг хотууд дахь хэд хэдэн банкыг дээрэмдэж, 11 жил шоронд ял эдэлсэн Шон Хопвул (Sean Hopwood) гэх эр саяхан Жоржтауны их сургуульд багшлах эрх авчээ. Тэрээр өөрийн бурууг ухамсарлаад зогсохгүй шоронд байхдаа нэгэн хоригдлын өмнөөс өргөдөл гаргаж, түүний хэргийг давж заалдах боломжтой болгожээ. Суллагдсаныхаа дараа тэрээр хуулийн чиглэлээр их сургуульд сурч, өөрийн номоо гаргаж, хайртай бүсгүйтэйгээ гэрлэсэн байна. Шоронд орсноор Хопвуд хуулийг өөр өнцгөөс харж, бусад хуульч болон өмгөөлөгчдийн анхаардаггүй зүйлсийг орж харсан аж. 

Таван удаа банк дээрэмдэж, дараа нь их сургуулийн профессор болсон эр

“Энэ бол нийгэмд тулгарч буй шударга ёсны хамгийн том бэрхшээлүүдийн нэг юм” хэмээн Шон Хопвуд хэлсэн байна. АНУ-ын хүн ам дэлхийн хүн амын 5 хувийг эзэлдэг бөгөөд тэдний 25 хувь нь хоригдлууд байдаг. “10 сая хүн хорих ангид, батлан даалтаар гарсан, хугацаанаасаа өмнө суллагдаж туршилтын шатандаа байгаа. Энэ бол маш их тоо юм”. Харин шоронгоос суллагдсан хоригдлуудын гуравны нэг нь 5 жилийн дотор дахин шоронд ордог. Энэ бүх нөхцөл байдлыг Хопвуд өөрчилж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.  

Шон Небраска мужийн 2500 хүн амтай жижиг сууринд хүүхэд насаа аз жаргалтайгаар өнгөрүүлсэн нэгэн. Тэрээр эелдэг, хүн бүрийн хайрыг булаасан хүүхэд байсан бөгөөд сургууль гэхээсээ илүү сагсан бөмбөг ихээр сонирхдог байжээ.

Хичээл тасалснаас болж тэрээр биеийн тамирын коллежид сурах тэтгэлгээ алдаж, 2 жилийн турш усан цэргийн ангид сурсан байна. Гэртээ ирээд сэтгэл санааны гүн хямралаас болж согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэх болжээ.Тэрээр эцэг эхтэйгээ хамт амьдарч өдрийн 12 цагийн турш малын ялгадас зөөдөг байсан гэнэ. Ингээд нэг орой Шоны найз түүнд банк дээрэмдэх санал тавьсан байна.

1987 оны 8 сараас эхлэн тэрээр найзтайгаа хамтарч анхны  50 мянган доллар банкнаас дээрэмдсэн аж. Хэдийгээр банк дээрэмдэхийн өмнө болон дараа тэд гэмт хэрэг хийж байгаагаа ойлгож байсан ч дахин 4 банк дээрэмджээ.

Шүүх хуралд Шоны гэр бүлийн 30 гишүүн оролцсон бөгөөд ихэнх нь уйлж байсан юм. Тухайн үед Шон 23 настай байсан гэнэ. Хопвуд өөрийнхөө амьдралыг өөрчлөх болно хэмээн шүүхийн өмнө амлалт өгсөн ч шүүгчид түүнд итгээгүйгээр барахгүй 13 жилийн дараа дахин шүүх хурал дээр таарах болно гэж хэлсэн байна.

Шоронд Шон номын санд ажиллаж байжээ. Хэдэн жилийн дараа тэрээр өөртэйгөө адил хоригдлын давж заалдах өргөдлийг гаргасан бөгөөд АНУ-ын Дээд Шүүх энэхүү хэргийг дахин шийдвэрлэхээр болсон байна. Түүний хүсэлтийг зөвшөөрөх магадлал 10000-д 1 хувьтай л байсан юм.

2008 онд Хопвуд 33 насандаа шоронгоос суллагджээ. Үүний дараа тэрээр хуулийн сургуульд сурч, өмгөөлөгч мэргэжилтэй болсон байна. Тэрээр ном бичиж, сүүлийн жил хагасын хугацаанд Жоржтауны их сургуульд багшилж байгаа.

Одоо Шон 40 гаруй настай бөгөөд залуу насандаа хийсэн гэмт хэрэгтээ харамсаж, өөрийгөө буруутан хэмээн үздэг аж. Ингээд эерэг үзэлтэй тэрээр өнгөрснөө хүлээн зөвшөөрч, ирээдүйг өөрчлөх тал дээр анхаарал хандуулах болсон байна. Түүний гол зорилго нь амьдралаа хамгийн боломжит байдлаар сайн тал руу өөрчилж, шүүх хуралд оролцохдоо өмгөөлөгч нарын гаргадаг алдааг давтахгүй байх  гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()