Хүүхдээ хэрхэн үнэнч болгож хүмүүжүүлэх вэ?

Эцэг эх бүр хүүхэд нь их бага хэмжээгээр худлаа ярих асуудалтай тулгардаг. Гэхдээ энэ бол хэвийн үзэгдэл бөгөөд энэ байдлаар тэд нийгэмшиж, өөрийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг байна. Зарим тохиолдолд хүүхэд өөрт тулгарч буй асуудлыг нууж, танд худал ярих нь хүүхдийн тань эрүүл мэнд, амь насанд аюултай гэдгийг мартаж болохгүй. Ингээд хүүхдээ хэрхэн үнэн яриулж сургах талаар зөвлөгөөг танд хүргэе.

Хүүхдээ хэрхэн үнэнч болгож хүмүүжүүлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Айдсыг багасгах

Өөрийн алдаагаа хэлэхгүй байх нэг шалтгаан нь айдас юм. Шийтгүүлэх айдас, хэн нэгэн түүнийг ойлгохгүй байх вий гэсэн айдас,  дотны хүнээ гомдоох, дотны хүний итгэлийг алдах вий гэсэн айдас байдаг гэнэ. Тиймээс хүүхдээ энэ айдсыг давахад нь туслаж, шаардлагатай тохиолдолд түүнийг хамгаалж чадна гэдгээ ойлгуулаарай.

Хүүхэддээ итгэлийг төрүүл. Жишээлбэл: Чамд юу тохиолдсоныг надад яриач. Энэ зөвхөн чи бид хоёрын дунд л үлдэх болно” гэж хэлэх. Эсвэл түүнийг буруу зүйл хийсэн байсан ч шийтгэхгүй гэдгийг ойлгуулаарай. “Би чамд уурлахгүй”, “Би чамайг ойлгоно” гэх мэтээр хэлэх хэрэгтэй.

Айдсыг багасгах

2 Хүүхдээ айхгүй байхад тусал

Хариултыг нь мэдэж байгаа асуултыг асуух хэрэггүй. Жишээлбэл: Чи хичээлээ хийсэн үү гэж асуухын оронд Чи хичээлээ хэзээ дуусах гэж байна гэж асуух хэрэгтэй. Хэрвээ тэр үнэхээр хичээлээ хийж дуусаагүй байвал тайван байж, худлаа ярихын оронд танд өөрийн төлөвлөгөөг хэлэх болно.

Хүүхдээ айхгүй байхад тусал

3 Түүний талд байгаа гэдгээ харуул

Энэ бол бас л айдастай холбоотой. Тиймээс хүүхдээ ойлгож байгаагаа илэрхийлж, түүнийг тайван байхад туслах хэрэгтэй. Хэрвээ чи үнэнээ хэлбэл би чамайг ойлгох болно гэж хэлээрэй. Жишээлбэл: Танай хүүхэд хичээлээ таслаж байна гэж бодъё. Тэгвэл та түүнд хандаж “Чи хичээлээ таслаж байгаагаа үгүйсгэх хэдий ч би чамайг ойлгож байна” гэж хэлээрэй.

Хүүхэд тань үнэнээ хэлбэл огтхон ч айх зүйл байхгүй гэдгийг түүнд ойлгуулахыг хичээ. Бид хэн нэгнийг уурлуулахаасаа айж үнэнээ хэлж чаддаггүй. Хэрвээ та эхний удаад хүүхэддээ айх хэрэггүй гэдгийг ойлгуулж чадвал цаашдаа тэр танд үнэнийг хэлэх болно.

Түүний талд байгаа гэдгээ харуул

4 Шударга байдлыг нь үнэл

“Ээжээ би танд үнэнээ хэлье. Та намайг битгий загнаарай” гэж хэлэх үед л бидний толгойд шууд л хамгийн муу бүхэн бодогдож эхэлдэг.  Энэхүү байдалд уурлахын оронд нэн түрүүнд хүүхэд тань алдаагаа ухамсарласан болохыг ойлгоорой. Түүний шударга байдлыг үнэлэж, энэ алдааг дахин битгий давтаарай гэж ойлгуулах нь зүйтэй.

Ихэнхидээ хүүхэд эхлээд худал ярьж, дараа нь үнэнээ хэлэхээр шийддэг. Харин энэ үед эцэг эхчүүд хүүхдийнхээ үнэнээ хэлснийг нь үнэлэхийн оронд худал хэлсэн гэдэг дээр нь анхаарал хандуулж түүнийг зэмлэдэг юм. Үнэнээ хэлэх хэрэгтэй гэдгийг нь ойлгуулж алдаагаа ухамсарласан тохиолдолд нь түүнийг магтаж байгаарай. 

Шударга байдлыг нь үнэл

5 Үгээ зөв, болгоомжтой сонгох хэрэгтэй

Хүүхдээ буруу зүйл хийсэн үед орилох, шийтгэх, сүрдүүлэх, загнах гэх мэтээр хандах хэрэггүй. Энэ байдлаараа та хүүхдээ айлгана. Тиймээс ярианыхаа өнгө болон үгэнд анхаарал хандуулаарай.Түүнд чи бидний урмыг хугаллаа, эсвэл чи хулгайч, чи худалч гэх мэт буруутгасан үгийг хэлэх хэрэггүй. Үүний оронд түүнийг буруу зүйл хийснийг нь эелдгээр тайлбарлаж, түүнийг алдаагаа өөрөө ухамсарлах, засах боломжийг олго. Хэдий тэр худлаа ярьсан ч нэг гэр бүл хэвээрээ гэдгийг ойлгуулаарай.

Үгээ зөв, болгоомжтой сонгох хэрэгтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()