Стамбул хотод ноход зөвхөн цэцэрлэгт хүрээлэн эсвэл төв талбайд л байж болох дүрэмтэй учир тус хотыг зорьсон жуулчид гудамжинд нохой харвал гайхах биз ээ. Харин нутгийн иргэд үүнд дассан бололтой. Гудамжинд таарсан нохдыг хооллож эрхлүүлэх нь хүртэл бий.
Харамсалтай нь, хөөрхий ноход насанд хүрээгүй дүрсгүй хүүхдүүдийн тоглоом шоглоомын золиос болох нь цөөнгүй. Энэ бол эл харгислалын тод жишээ юм.
Хоёр сахилгагүй жаал гарч болох үр дагаврыг бодолгүйгээр гудамжинд байсан бяцхан гөлөг дээр цавуу асгаж орхижээ. Хөөрхий гөлөгийг амьтны хүрээлэнгийн хамгаалагчид олох үед бараг л хөдөлж чадахгүй болсон байв.
Цавуунаас болж нохойн арьс нь тэр чигтээ барьцалдан наалдаж, гипсдүүлсэн мэт болсон байжээ. Үсэн дээр нь шороо, навч зэрэг гадна орчны хог очиж наалдсан байдалтай байсан байна. Тэр бүү хэл цавуу нохойг чихийг ч наалдуулж орхисон тул тэр юу ч сонсож чадахгүй байв.
Түүнийг олж амьтны хүрээлэнд авчрах үед хүмүүсээс айсандаа буланд шигдэж байжээ. Хамгаалалтын ажилтнууд нохойг үс ноосноос нь салгаж, цавуунд түлэгдсэн арьсыг нь эмчилж өгчээ.
Хэрцгий тамлалт амссан бяцхан гөлөгний сэтгэл зүйг эмчлэхэд нэлээд цаг хугацаа, хүчин чармайлт орсон гэнэ. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа тэрээр тайвширч, хүмүүсээс айхаа больсон байна.
Аврагдсан бяцхан гөлөг амьтны хорогдох байранд хэсэг хугацааг өнгөрүүлсний дараа сайхан сэтгэл эзэдтэй болжээ. Одоо тэрээр аз жаргалтай, сайхан амьдарч байгаа аж.