Төв Азид хүчээр суурьшуулсан 2 сая хятад иргэн өдгөө хаана байгаа вэ?

18-р зууны хоёрдугаар хагаст Төв Азийн газар нутаг буюу одоогийн Казахстан, Кыргызстан улсууд, Шинжаан Уйгарын нутаг Чин гүрний эрхшээлд оржээ. Тухайн бүс нутаг дахь нөлөөгөө удаан хугацаанд хадгалж, уугуул иргэдийг Хятадад уусгахын тулд  Манжууд 2 сая гаруй хятад үндэстнийг Төв Ази руу илгээжээ. Чин гүрний энэхүү түүх өдгөө Бээжингийн архивд хадгалагдан үлдсэн байдаг. Харин харь нутаг руу илгээгдсэн 2 сая гаруй Хятад иргэд хаачсан бэ?

Төв Азид хүчээр суурьшуулсан 2 сая хятад иргэн өдгөө хаана байгаа вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэгэхээр Төв Ази руу илгээгдсэн 2 сая гаруй Хятадууд хаачсан бэ?

Хариулт нь ойлгомжтой. Тэдэнд холдож явах газар гэж үгүй. Тэд өөрсдийн түүх, соёлоо мартсан. Магадгүй санахыг ч хүсдэггүй байх. Өнөөгийн Казах болон Кыргызийн зарим овог, ястнууд бол тэрхүү хятад иргэдийн үндэс угсаа юм. Хамгийн гайхмаар нь яагаад тэд өөрсдийн түүх, үндэс угсаагаа мартахад хүрэв? 

Тухайн үед Манжийн захиргаа Хятадыг эзлэх үедээ ихэвчлэн бичиг үсэг тайлагдаагүй тариачдыг нутгаас нь нүүлгэн шилжүүлдэг байв. Эдгээр хүмүүсийн дунд нэг ч сэхээтэн байгаагүй ба бүгд өөр өөр аялгаар ярьдаг байж. Манжууд Хятадуудын эв нэгдлийг үгүй хийхийн тулд өөр өөр аялгатай иргэдийг хооронд нь нийлүүлж, хагаралдуулдаг байжээ. Мэдээж тэд Хятадын түүх, хэлийг түгээн дэлгэрүүлж, хэрэглэх ямар ч сэдэлгүй учир өөрсдийгөө тусгаарладаг байлаа.

Түүнчлэн Манжууд төв Азид суурьшсан Түрэг болон Кавказын Скифүүдээс гаралтай уугуул иргэдийн удам угсааг таслах, сулруулах хүсэлтэй байсан. Энэ шалтгаанаар уугуул болон Хятадын хүн амыг нийлүүлж, уусгаж байв. Энэ үед Төв Азичуудын уламжлал, угсаа нь доройтож байсан ч бүрэн алга болоогүй байв. 100 гаруй жилийн дараа Манж Чин Улс мөхсөнөөр тэрхүү нутаг Оросын Эзэнт гүрэн, ЗХУ-ын салшгүй нэг хэсэг болж, Кыргызстан болон Казахстан улсууд бий болох эхлэл тавигдсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()