Цахим ертөнцийн од, "царайлаг" горилл

Японы Нагоя хотын Хигашияма амьтны хүрээлэнд амьдардаг Шабани гориллыг та бүхэнд танилцуулах гэж байна. Япончууд түүнийг икемен буюу "царайлаг залуу" гэж дууддаг гэнэ. Тэр бүү хэл, Шабани гориллыг Жорж Клуни, Стийв Жобстой адилхан гэж зүйрлэх болжээ. 

Цахим ертөнцийн од, "царайлаг" горилл

19 настай Шабани горилл нь Японы Нагоя хотын Хигашияма амьтны хүрээлэнд 2007 оноос хойш амьдарч байна. Шабани горилл нь төгс бие галбир, царайлаг төрхөөрөө олон хүний хайрыг татаад зогсохгүй хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд хэдийнээ оржээ. 

Тэрээр Нидерландад төрж, Австралид өссөн эр горилл юм. 

Япончууд түүнд ихээр татагддаг бөгөөд "ikemen" буюу "царайлаг залуу" гэж дууддаг. 

Тэрээр тун ухаалаг царай гарган, нүдээрээ гүн ширтэж, эргэн тойрныг өөртөө итгэлтэйгээр ажиглан суудаг. 

2015 оноос эхлэн Шабани дэлхий даяар алдаршсан бөгөөд өөртөө итгэлтэй, тайван амгалан түүнийг хүмүүс хайрласаар байлаа. 

Тэрээр баруун Африкийн нам дор газар амьдардаг гориллын төрөл зүйл бөгөөд одоо энэ төрлийн гориллууд устаж үгүй болоод байгаа юм. 

Хүмүүс гориллыг арьс, махнаас нь болж агнах эсвэл барьж аваад амьтны хүрээлэнд зардаг байна. 

Тэрээр гориллын үржлийн хөтөлбөрийн үеэр Японд очсон аж. 

Одоо тэрээр Киёомиаси, Анни нэртэй 2 "хүүхэд"-тэй болсон. 

Үүнээс гадна тэрээр Хигашияама амьтны хүрээлэнгийн нүүр царай болоод байна. 

Цахим ертөнцөд хүмүүс түүнийг нэр хүнд бүхий эрхмүүдтэй адилтган зүйрлэх болжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()