Залуу хосуудын хуримыг мартагдахааргүй болгосон алдартнууд

Хурим бол хүний амьдралын хамгийн чухал мөч. Тийм дээ ч бид бүхэн үүнд ихээхэн ач холбогдол өгч сайтар бэлддэг. Харин энэ нандин баярыг мартагдашгүй болгодог зүйл бол гэнэтийн зочид, гэнэтийн үйл явдлууд. Хурим баяр дээр чинь хэн нэгэн олны танил эрхэм санамсаргүй тааралдвал та яах байсан бол? 

Залуу хосуудын хуримыг мартагдахааргүй болгосон алдартнууд

1 Том Хэнкс, 2008 он

Тэрээр "Angels and Demons" киноны зураг авалтын үеэр тааралдсан сүйт бүсгүйг аавтай хамт нь хүргэж өгөхийн тулд зураг авалтаа түр хугацаагаар хойшлуулжээ. Учир нь кино зураг авалтын үеэр цугласан олноос болоод бүсгүй хурим болох газар руугаа очиход хүндрэлтэй байж. 

Том Хэнкс, 2008 он

2 Жон Траволта, 2013 он

Жон Траволта нэгэн шүтэн бишрэгчтэйгээ шөнийн клубд тааралджээ. Гайхалтай нь, залуу маргааш нь хуримаа хийх байсан бөгөөд Жоныг хуримдаа ирэхийг урьжээ. Мэдээж тэр хуримд нь очсон байна. 

Жон Траволта, 2013 он

3 Крис Хемсворт, 2018 он

Тэрээр Австралийн "Байрон Бэй" далайн эрэг дээр чөлөөт цагаа өнгөрөөж байхдаа хуримын зургаа татуулж буй залуу хосуудтай тааралдаж, тэдэнд биечлэн баяр хүргэсэн аж. 

Крис Хемсворт, 2018 он

4 Брэд Питт, 2013 он

Тэрээр  "Rage" киноны зураг авалтын үеэр Английн нэгэн зочид буудлын бааранд байхад сүйт бүсгүй түүний өмнө бүдэрч унажээ. Гэнэтийн тохиолдолд баярласан Брэд Питт тэдний хуримын ёслолд оролцож, зочидтой ч зураг татуулжээ. 

Брэд Питт, 2013 он

5 Адам Сэндлер, 2018 он

Залуу хосуудын хуримын зургаа татуулж байхад Адам гэнэт таарч тэдний зурагт оржээ. 

Адам Сэндлер, 2018 он

6 Снүүп Дог, 2014 он

Хосууд Снүүп Дог-ын үнэнч шүтэн бишрэгч байсныг мэдсэн гэрэл зурагчин нь түүний танил байж таарсан бөгөөд тэдэнд санамсаргүй хуримын зургаа шүтээнтэйгээ авуулах боломж гарчээ. 

 

Снүүп Дог, 2014 он

7 Билл Мюррей, 2014 он

Билл Мюррей хүмүүсийн хуримын зурагт орох дуртай нэгэн гэнэ. Тэрээр энэ удаад сүйт бүсгүйн хамт зураг авахуулжээ. 

Билл Мюррей, 2014 он

8 Пап лам Францис, 2014 он

Ватиканд хурим хийхдээ гэгээнтэнтэй тааралдана гэнэ маш том аз завшаан билээ. 

Пап лам Францис, 2014 он

9 Серена Уильямс, 2014 он

Тэрээр Миамид дахь далайн эргийн ойролцоо амарч яваад хуримаа хийж буй хосуудад баяр хүргэхээр шийджээ. 

Серена Уильямс, 2014 он

10 Том Хэнкс, 2016 он

Тэрээр  Нью Йоркийн Төв Паркт хуримаа хийж буй хосууд дээр очиж мөн л найрсагаар баяр хүргэсэн байна. 

Том Хэнкс, 2016 он

11 Кэти Перри, 2017 он

Кэти Перри, 2017 он хаа нэгтэйгээс гэнэт гарч ирээд би та нарын хуриманд оролцож болох уу гэж асуужээ. Ингээд тэдэнтэй хамт зургаа татуулж баяр хүргэжээ. 

Кэти Перри, 2017 он

12 Эд Шийран, 2015 он

Дуучин маань Австралийн хосуудыг хуримын бүжгээ бүжиглэж байхад гарч ирж гэнэтийн бэлэг барьжээ. 

Эд Шийран, 2015 он

13 Бейонсе, 2014 он

Италийн Портофино хотод дуучин маань сүмд зочлохоор очжээ. Тэрээр хуримтай тааралдсандаа өөрөө ч баяртай байжээ. 

Бейонсе, 2014 он

14 Леброн Жэймс, 2012 он

Сагсан бөмбөгийн алдарт од маань Америкийн нэгэн зочид буудалд очиж ярилцлага өгөх ажилтай байжээ. Ингээд тэд хуримын ёслолтой тааралдсан бөгөөд мэдээж шүтэн бишрэгчид нь түүнийг өнгөрөөлгүй зургаа татуулжээ. 

Леброн Жэймс, 2012 он

15 Киану Ривз, 2018

Тэрээр хаана ч явсан хүмүүст найрсаг ханддаг бөгөөд хуримын ёслолоор түүнтэй тааралдаж зургаа татуулна гэдэг хувь заяаны жинхэнэ бэлэг гэлтэй. 

Киану Ривз, 2018

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()