Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

Хэтэрхий шингэн, тослог, эсвэл гэмтэлтэй үс эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг бууруулдаг. Тиймээс намирсан, өтгөн сайхан үстэй болохын тулд бүсгүйчүүд юу ч хийхээс буцдаггүй. Хэдийгээр гоо сайхны салбар эрчимтэй хөгжиж байгаа ч үс арчилгааны талаарх зарим зүйлс нууц хэвээр байна. Ингээд трихологич эмч Федор Тонки-гийн өгсөн сонирхолтой зөвлөгөөг хүргэе. 

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

1 Өдөр бүр угаах

Хэдийгээр өдөр бүр үсээ угаах нь муу гэдэг ч энэ бол шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйл юм. Та хэрэгтэй гэж бодсон үедээ тогтмол үсээ угаах хэрэгтэй. Хамгийн гол нь шампунь болон үс арчилгааны бүтээгдэхүүнээ зөв сонгоорой. Зурагтаар үс бэхжүүлэх, үсний ургалтыг түргэсгэх, нөхөн сэргээх, үсний уналтыг зогсоох шампуний сурталчилгаа гарч байвал та үүнийг маркетингийн ээлжит хууран мэхлэлт гэдэгт итгэлтэй байж болно. Шампунь хуйхан дээр удаан хугацааны туршид байдаггүй учир үсний угт төдийлөн нөлөөлдөггүй гэдгийг мартаж болохгүй.

Өдөр бүр угаах

2 Маникюр хийлгэх

Үсчингүүдийн үзэж байгаагаар маникюр хийлгэх нь үсийг торгомсог, зөөлөн болоход тустай аж. Маникюр хийлгэснээр үсэнд гялгар бүрхүүл үүсгэдэг бөгөөд энэ нь түр зуур л үр дүнтэй байдаг ба үсний анатомийн бүтцийг алдагдуулдаг. Үр дүнд нь хурдан арилж, дахин асуудал дахин гардаг байна. Үүнээс гадна маникюр хийсний дараа үс хүндэрдэг. Тиймээс үс унах тохиолдол элбэг гардаг учир маникюр хийлгэх хэрэггүй гэж зөвлөж байна. 

Маникюр хийлгэх

3 Шулуун хими

Өдөр бүр үсээ индүүдэхийн оронд нэг удаа кератин агуулсан шулуун хими хийсэн нь хамгийн тохиромжтой. Кератинаар шулуун хими хийх нь маникюр шиг үсийг хүндрүүлдэггүй.

Шулуун хими

4 Хуйх өвдөх

Бүсгүйчүүдийн хуйх өвдөх нь элбэг тохиолддог асуудал боловч энэ нь нуруу нугасны өвчинтэй холбоотой байдаг гэнэ. Нуруу нугасны асуудалтай байх үед цусны эргэлт мууддаг учир мэдрэлийн төгсгөлүүд өвчлөлд өртдөг байна.

Хуйх өвдөх

5 Цагаан хоол

Үс нь уургаас бүрдсэн байдаг. Үүнээс гадна уураг нь зүрх, элэг, уушги зэргийг эрч хүчээр цэнэглэж өгдөг. Өөрөөр хэлбэл, хэрвээ таны хоол хүнсэнд уураг дутагдаж байвал нэн түрүүнд та үс унах асуудалтай тулгарна. В12 амин дэм нь үс ургалтын хамгийн чухал амин дэм бөгөөд энэ нь сүү болон өндгөнд агуулагддаг. Мөн маханд агуулагдах төмөр нь үсний эрүүл байдалд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Цагаан хоол

6 Хөмсөг зулгаах

Өтгөн хөмсөг трэнд болох үед бүсгүйчүүд хөмсөг ургуулах асуудалтай тулгарсан. Харамсалтай нь, тогтмол хөмсөг зулгаах нь хөмсөгний ургалтын уутанцарыг гэмтээдэг учир энэ үеэс эхлэн үсний ургалт зогсдог байна.

Хөмсөг зулгаах

7 Нэг төрлийн шампунь хэрэглэх

Нэг төрлийн шампунийг тогтмол хэрэглэх хэрэггүй. Таны үсний байдал болон шаардлага нь үргэлж өөрчлөгдөж байдаг. Жишээлбэл: Та үсээ тайрсан, будсан, эсвэл үс залгасан байж болох юм. Үүнээс гадна улирал солигдож, таны эрүүл мэнд, даавар хүртэл өөрчлөгддөг.

Нэг төрлийн шампунь хэрэглэх

8 Үс залгах

Сүүлийн үед охид бүсгүйчүүд урт, өтгөн үстэй болохын тулд үс залгуулдаг болсон. Гэвч энэ нь үсний угт сөргөөр нөлөөлж, үс унах нөхцөл бүрдүүлдэг. Хэрвээ та үсээ урт болгохыг хүсэж байвал үс залгуулж болох ч энэ нь урт хугацааны туршид байх ёсгүй гэдгийг санаарай.

Үс залгах

9 Угаах бүрд үс унах

Хүн өдөрт 100 ширхэг үс унах нь энгийн үзэгдэл юм. Үс угаах, самнах үедээ бид тогтмол үс уналтад бэлдэж өгдөг. Энэ нь таны үсээ угаах давтамжтай огт холбоогүй. Үүнээс гадна, 5см үс тутамд 15 шинэ үс ургасан байх хэрэгтэй юм. Энэ тохиолдолд өдөрт 100 ширхэг үс унах нь хэвийн үзэгдэл билээ. 

Угаах бүрд үс унах

10 Хэт чанга боох

Хэт чанга боож, сүлжих нь үс унах нэгэн нөхцөл болдог. Энэ үед ихэнхдээ шанаа болон духны ойролцоох үс халцардаг. Тиймээс үс уналтаас сэргийлэхийн тулд үснийхээ засалтыг тогтмол өөрчилж, толгойн массаж хийх хэрэгтэй.

Хэт чанга боох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()