Хайртай бүсгүйтэйгээ уулзахын тулд унадаг дугуйгаар Энэтхэгээс Швед хүрсэн эр

Прадюмна Кумар Маханандиа нь 1949 онд Энэтхэгийн нэгэн алслагдсан тосгонд кастын хамгийн доод давхрагын ядуу айлын гэрт төржээ. Түүнийг төрөх үед нэгэн зурхайч "энэ хүү үхрийн ордонд төрсөн, алс хол ой мод ихтэй газрын хөгжимчин бүсгүйтэй гэрлэх" заяа төөрөгтэй хэмээн хэлсэн гэдэг. Кумар багаасаа л энэ зөгнөлд бат итгэсэн бөгөөд хүний хувь заяа төрөхөөсөө зурагдсан байдаг гэж үздэг аж. Нэг л өдөр зөгнөл биеллээ олж тэдний сонирхолтой хайрын түүх эхэлсэн боловч багагүй бэрхшээлтэй тулгарчээ. 

Хайртай бүсгүйтэйгээ уулзахын тулд унадаг дугуйгаар Энэтхэгээс Швед хүрсэн эр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Одоогоос 40 жилийн өмнө Кумар Маханандиа, Шарлотта фон Шедвин нарын хайрын түүх эхэлсэн байна. 

Нэгэн зурхайчийн зөгнөн хэлснээр Кумар үхрийн ордонд төрсөн, алс холын хөгжимчин бүсгүйтэй гэрлэх байлаа. 

Нэг л өдөр зурхайчийн зөгнөл биеллээ олжээ. 

Тэр үед Кумар гудамжны зураач байсан бөгөөд нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй түүн дээр ирээд хөргөө зуруулахыг хүсжээ. 

Мөрөөдлийнхөө бүсгүйг харсан тэрээр сандарсандаа сайн зурж чадахгүй байсан учир түүнийг дараа дахин ирээрэй гэсэн байна. 

Бүсгүйг дахин ирэхэд Кумар хүлээж байсан хүн нь мөн гэдэгт бат итгэлтэй байлаа. 

Кумар бүсгүйд "Чи миний эхнэр болно. Бид хувь тавилангаар учирсан" гэж хэлжээ. Бүсгүй тухайн үед 19 настай байсан ч залуугийн шулуухан үгнээс эмээгээгүй аж. Тэд 3 долоо хоног болзсоны дараа бүсгүй Швед рүүгээ буцах болсон байна.

Жил хагас хол байсны эцэст зураач залуу бүх зүйлээ зараад унадаг дугуй худалдан авчээ. 

Бараг мөнгөгүй байсан тэрээр замд тааралдсан сайхан сэтгэлт хүмүүсийн тусламжтайгаар Энэтхэгээс Швед хүртэл 9600 километр замыг дугуйгаар туулж,  сэтгэлт бүсгүй Шарлотт дээрээ иржээ. 

Ингээд дурлалт хосууд хуримаа хийж 40 жилийн турш хамт амьдарч байна. 

Хосууд одоо 2 хүүхэдтэй, жаргалтай амьдарч байгаа аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()