“Бойнг 787-9” онгоц 4 шөнө явдаг замыг нэг ч зогсолгүй 17 цагийн дотор тууллаа

2018-03-27, 16:10
31,040

Саяхан буюу 3 сарын 25-нд Авсралийн алдарт "Qantas" нислэгийн компаний "Бойнг 787-9" онгоц нийт 200 зорчигч, 16 багийн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Австралийн Перт хотоос Английн Лондон хотыг зорьсон түүхэн аялал хийлээ. Түүхэн гэдгийн учир нь 9 удаа зогсож, 4 шөнө явж ирдэг 14,498 км замыг огт зогсолтгүйгээр 17 цагт туулсан дэлхийн анхны нислэг болсон юм.

“Бойнг 787-9” онгоц 4 шөнө явдаг замыг нэг ч зогсолгүй 17 цагийн дотор тууллаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тус нислэг энгийн онгоцнуудаас илүү бага дуу чимээтэй байсан бөгөөд тэд урт хугацааны нислэгтээ зориулан хангалттай их хэмжээний хоол хүнс, хүчилтөрөгчийг авч явсан байна. Ингээд энэхүү нислэгийн тухай фото тэмдэглэл хөтөлсөн зорчигчийн сэтгэгдэлийг та бүхэндээ орчуулан хүргэе.

 

Надад өдрийн хоол нь маш их таалагдсан. 

Бусад хүмүүст ч мөн адил хоол, амттангууд таалагдсан тул зураг авч цахим хуудсандаа оруулсаар байсан.

Онгоцны хөргөгч үнэгүй уух зүйлс, амттангуудаар дүүрэн. 

Онгоцны хоол, зууш олон төрлийн сонголттой учир өөрсдийн хүссэн зүйлсээ авах боломжийг олгосон нь энгийн нислэгт тохиолддог байсан биеийн шингэн, алдалт нойргүйдэл зэрэг эрсдлээс сэргийлэх боломжийг олгосон. 

Амттангаас гадна өглөөний цайнд шинэхэн боов, үдийн хоолонд Английн уламжлалт хоолоор дайлсан. 

Мөн зорчигч бүрт тав тухыг нь хангах зүйлсийг тараасан. 

Үйлчлэгчдийн нэг нь зорчигчдыг нэг хундага хатуу уух зүйлээр дайлж байв. 

Тэднийг Лондонгийн онгоцны буудалд газардахад "Qantas" компаний ажилчид Австрали болон Английн тугийг гартаа барин эелдгээр угтаж авав. 

Түүхэн аялалын зорчигчдод зориулан бяцхан хэмжээний тоглолт ч мөн болсон байна. 

Түүхэн аялалын гэрч Жонатан Томпсон (Jonathan Thompson) онгоцны ахмадын хамт...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()