Таны заавал сонсож үзэх хэрэгтэй орчин үеийн 10 хөгжмийн зохиолч

Хөгжим бидэнд юутай ч зүйрлэшгүй гайхалтай мэдрэмж өгдөг. Харамсалтай нь бид тэрхүү гайхамшигт аялгууг бүтээдэг хөгжмийн зохиолчдод тэр бүр анхаарал хандуулдаггүй гэхэд хилсдэхгүй биз. Тиймээс та бүхэнд орчин үеийн хамгийн алдартайд тооцогдох хөгжмийн зохиолчдыг танилцуулж байна. 

Таны заавал сонсож үзэх хэрэгтэй орчин үеийн 10 хөгжмийн зохиолч

1 Людовико Эйнауди (Ludovico Einaudi)

Италийн ая зохиогч, төгөлдөр хуурч тэрээр минималист чиглэлийнаялгуу зохиодог учир классик урсгалыг бусад төрлийн хөгжмийн урсгалтай гайхалтай хослуулж чаддаг. 

Людовико Эйнауди (Ludovico Einaudi)

2 Филип Гласс (Philip Glass)

Гласс бол орчин үеийн сонгодог урсгалын хамгийн асуудалтай ая зохиогч бөгөөд хүмүүс  түүнийг нэг бол тэнгэрт тултал магтаж, нэг бол газар дор ортол нь муулдаг. Тэрээр өөрийн “Philip Glass Ensemble” хамтлагтаа хөгжим тоглодог бөгөөд 50 орчим киноны хөгжмийг зохиожээ. Жишээлбэл: “The Truman Show”, “The Taste of Life”, “The Fantastic Four” зэрэг киноны аяыг зохиосон байна. Америкийн хөгжмийн зохиолчийн бүтээлүүд нь сонгодог болон алдартай дууны урсгалын заагийг арилгаж байгаа билээ.

Филип Гласс (Philip Glass)

3 Макс Рихтер (Max Richter)

2008 оны Европын кино наадмын хамгийн шилдэг киноны ая зохиогч бол Макс Рихтер юм. Тэрээр өөрийн хамгийн анхны "Memoryhouse" цомгоороо олны анхаарлыг ихээр татсан байна. Киноны дуу бичихээс гадна тэрээр Вивальдигийн “Жилийн дөрвөн улирал” сонгодог бүтээлийг дахин амилуулдаг аж. Түүний энэхүү аялгуунууд iTunes-ын тэргүүн байранд жагсдаг. 

Макс Рихтер (Max Richter)

4 Жованни Марради (Giovanni Marradi)

Жованни бол Италийн алдартай хөгжмийн зохиолч юм. Хэдийгээр тэрээр киноны ая зохиодоггүй ч төгөлдөр хуурын алдартай багш билээ. Маррадигийн бүтээлийг 2 үгээр илэрхийлбэл “мэдрэмжтэй, гайхамшигтай” гэхэд болно. Түүний бүтээл нь ретро сонгодог урсгалыг сонсдог хөгжмийн хорхойтнуудад маш ихээр таалагдана.

Жованни Марради (Giovanni Marradi)

5 Ханс Циммер (Hans Zimmer)

Алдартай киноны ая зохиогч тэрээр маш олон тооны хүүхэлдэйн кино болон уран сайхны киноны хөгжмийг зохиожээ. Тэдгээрээс дурдвал, "Gladiator, “Pearl Harbor”, “Inception”, “Sherlock Holmes”, “Interstellar”,” Madagascar”,  “The Lion King” зэрэг багтана. Түүний нэр холливудын ертөнцөд алдартай бөгөөд шүүгээн дээр нь “Оскар”, “Грэмми”, “Алтан бөмбөрцөг” зэрэг шагналууд бий. Ханс бүх төрлийн аяыг зохиож чаддаг чадварлаг хөгжмийн зохиолч юм.

Ханс Циммер (Hans Zimmer)

6 Жо Хисаиши (Joe Hisaishi)

Хисаиши нь Японы хамгийн алдартай хөгжмийн зохиолчдын нэг бөгөөд тэрээр Японы кино наадмын шилдэг ая зохиогчийн шагналыг 4 удаа хүртэж байжээ. Жо нь Хаяо Миязакигийн “Nausicaä of the Valley of the Wind” хүүхэлдэйн киноны саундтрекийг бичсэнээр алдартай болсон аж. Хэрвээ та "Studio Ghibli"-ийн кинонууд эсвэл Такеши Китаногийн бүтээлийн шүтэн бишрэгч бол Хисаишигийн бүтээлүүд ч танд таалагдах болов уу.

Жо Хисаиши (Joe Hisaishi)

7 Олафур Арнальдс (Olafur Arnalds)

Тэрээр дээр дурдсан хөгжмийн зохиолчидтой харьцуулахад шинэ залуу уран бүтээлч боловч 30 насандаа тэрээр нео сонгодог урлагийн шилдэг нь болж чадсан юм. Тэрээр британийн олон ангит кино болох “Broadchurch” -ийн аяыг зохиосноор "BAFTA" шагналыг хүртсэн байна. Арнальдсийн ая нь далайн хоосон эрэг дээр сэвших салхины чимээг санагдуулам байдаг аж. 

Олафур Арнальдс (Olafur Arnalds)

8 Йирума (Yiruma)

Йирумагийн хамгийн алдартай, олны танил бүтээлүүдэд "Kiss the Rain" болон "River Flows in You" орно. Солонгосын шинэ үеийн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч тэрээр бүх орны хөгжим сонирхогчдод зориулсан гайхалтай сонгодог бүтээлийг туурвидаг. Түүний аялгуу нь олон хүнийг төгөлдөр хууранд дурлуулах эх үүсвэр болсон. 

Йирума  (Yiruma)

9 Дастин О’Хэллоран (Dustin O'Halloran)

Америкийн  хөгжмийн зохиолч тэрээр хөгжмийн боловсролгүй хэдий ч гайхалтай ая зохиодгоороо алдартай. О’Хэллораны зохиосон аяыг Top Gear болон хэд хэдэн кинонд ашигласан. Гэхдээ хамгийн амжилттай нь “Like Crazy” киноны саундтрек байжээ.

Дастин О’Хэллоран (Dustin O'Halloran)

10 Роберто Каччапалья (Roberto Cacciapaglia)

Алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч тэрээр электрон ая зохиох тал дээр мэргэшсэн нэгэн юм. Гэхдээ тэрээр ихэнхдээ сонгодог урсгалын ая зохиодог. Роберто олон хөгжмийн цомог гаргасан бөгөөд гурвыг нь Хатан хааны филармонийн баг хамт олонтой хамтарч гаргасан байна. Түүний хөгжмийн ая нь яг л урсаж буй гол мэт байдаг бөгөөд тайвшрахад хамгийн тохиромжтой.

Роберто Каччапалья (Roberto Cacciapaglia)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()