Дунд сургуулийн охид усыг 1 минутын дотор хөлдөөдөг төхөөрөмж бүтээжээ

Бразил улсын нэг сургуулийн сурагчид "богино долгионы урвуу зуух" буюу "ColdStorm" гэсэн нэртэй төхөөрөмж бүтээжээ. Тус төхөөрөмж нь бараг бүх төрлийн шингэнийг 1 минут болон түүүнээс бага хугацаанд хөлдөөж чаддаг юм байна. "ColdStorm"-ыг зохион бүтээсэн Адриан Дантас, Габриэлэ Вэлиса, Рафаэла Сарез нар үүнийхээ төлөө олон тооны шагнал хүртсэн бөгөөд удахгүй Перуд зохиогдох Латин Америкийн технологийн үзэсгэлэнд улсаа төлөөлөн оролцох болжээ. 

Дунд сургуулийн охид усыг 1 минутын дотор хөлдөөдөг төхөөрөмж бүтээжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Зохион бүтээгч охид төслөө анх 2017 онд эхлүүлсэн бөгөөд "ColdStorm"-ын гол санааг гэртээ байхдаа бодож олсон гэнэ. Тэд нэгнийхээ компьютерыг янзалж байх даа дотоод эд ангийг хэт халахаас урьдчилан сэргийлдэг термоэлектрик төхөөрөмжийг сайжруулан хэт хурдан хөлдөөгч зуухыг бүтээхээр шийдсэн байна. 

Өнгөрсөн жил охидууд сургуулийнхаа үзэсгэлэнд оролцож, гол шагналыг хүртсэн хүртсэн юм. Тэд дараа нь Бразилийн "Сурагч инженер" хэмээх уралдаанд сургуулиа төлөөлөн оролцож нэгдүгээр байр эзэлж, хүндэтгэлийн гэрчилгээ авсан байна. Тэд удахгүй Перуд зохиогдох Латин Америкийн Шинжлэх Ухааны үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцохоор шаргуу хөдөлмөрлөж байгаа гэнэ. Гэхдээ тэд үзэсгэлэнд оролцохын өмнө "ColdStorm"-ыг илүү боловсронгүй болгох ёстой болжээ. Тус үзэсгэлэн ирэх оны 2-р сард зохиогдох бөгөөд түүнээс өмнө залуу зохион бүтээгч нарт 22 мянган ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болсон аж.

Одоогийн байдлаар сургууль нь хандивын ажил зохион өнгө цуглуулж байгаа бөгөөд тус охидын амьдардаг газрын хүмүүс мөн хандив өргөж байгаа гэнэ.

Тэд энэ талаар "Бидэнд бүтээлээ сайжруулах талаар өөр олон санаа байгаа. Тэгээд ч манай сургуулийнхан, гэр бүл, найз нөхөд гээд олон хүмүүс дэмжиж байгаа болохоор санаа зовох зүйл алга" гэж хэлсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()