Даруу төлөв зангаараа олны хүндлэлийг хүлээсэн улс төрчид, бизнесмэнүүд

Бүх тэрбумтан, алдартан, саятнууд эрх мэдэл, нэр хүнд, эд хөрөнгийнхөө хэмжээгээр баян цатгалан, тансаг амьдардаггүй аж. Аль хэдийн алдар нэрт хүрч,  өндөр албан тушаал хашдаг ч энгийн, даруухан амьдралаар амьдардаг хүмүүс элбэг байдаг. Эцэст нь гэж хэлэхэд мөнгө болон нийгэмд эзлэх байр суурь нь амьдралын утга учир биш бөгөөд энэ бүгдийг ойлгосон алдартнуудыг танд танилцуулъя.

Даруу төлөв зангаараа олны хүндлэлийг хүлээсэн улс төрчид, бизнесмэнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Их Британийн ерөнхий сайд

Лондон хотын захирагч асан, одоо Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон зангиагүй явахаас огтхон ч зовдоггүй бөгөөд спортлог хүрэм өмсөж, үүргэвч үүрээд дугуй унаж явах нь энгийн үзэгдэл гэнэ. Гэхдээ энэ бол гайхах зүйл биш. Учир нь тэрээр Британийн унадаг дугуйн хөгжлийг хамгийн их дэмждэг нэгэн юм.

Их Британийн ерөнхий сайд

2 Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч

Уругвайн ерөнхийлөгч асан Хосе Мухикаг нутгийн иргэд нь Эль Пепе хэмээн дууддаг. Тэрээр ерөнхийлөгчийнхөө бараг бүх цалинг сайн үйлийн аянд зориулж байсан бөгөөд энэ нь түүнийг дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч (эсвэл хамгийн өгөөмөр) гэх нэрийг зүүхэд хүргэжээ. Хосе сард 9,000,000 төгрөгийн цалин авдаг байв. Үүнээс өөрийнхөө хэрэглээнд зориулж тэрээр ердөө 900,000 төгрөг л үлдээдэг байжээ.

Ерөнхийлөгч тосгонд байрлах өөрийн ферм дээр амьдардаг бөгөөд усаа өөрөө зөөж, ахуйн ажлаа хийдэг аж. Тэрээр амьдралдаа хамгийн том худалдан авалт хийсэн нь 1987 оны “Фольксваген Жук” юм. Мухикад хадгаламж ч гэж байхгүй, өр ч гэж байхгүй гэнэ.

Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч

Эмнэлэгт оочирлож буй Мухика.

3 Рейкьявик хотын захирагч

Йон Гнарр бол Исландын нийслэл Рейкьявикын захирагч юм. Тэрээр Их сургуульд сурч байгаагүй бөгөөд инээдмийн жүжигчин, жолоочийн ажил хийдэг байжээ. Харин 2010 онд Йон өөрийн улс төрийн намыг байгуулж “Шилдэг нам” хэмээх нэрийг өгсөн байна. Намын гишүүд нь өмнө нь улс төртэй ямар ч холбоогүй урлагийн хүмүүс байсан бөгөөд үүнд: Зураач, хөгжимчин, инээдмийн жүжигчид зэрэг багтжээ. Гэхдээ, хотын иргэдийн 34,7 хувь нь Йоныг дэмжиж түүнийг хотын захирагчаар томилсон байна.

Рейкьявик хотын захирагч

4 Нью-Йоркийн захирагч асан Майкл Блумберг

Майкл Блумберг бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн 13-т жагсдаг юм. Гэхдээ тэрээр метрогоор явдаг байжээ. Зурган дээр Майкл ажлын байран дээрээ сууж байна. Энгийн оффисын ширээ, энгийн дэлгэц, цаас, график, самарын тос гэх мэт зүйлс түүний өрөөнд харагдана.

Нью-Йоркийн захирагч асан Майкл Блумберг

5 Ричард Брэнсон "Хиппи-тэрбумтан"

Ричард Брэнсон нь “Virgin” агаарын тээврийн компанийн үүсгэн байгуулагч юм. 10 жилийн дотор тэрээр жижиг хөгжмийн дэлгүүрийг дэлхий даяар салбартай томоохон бизнес болгож өөрчилж чадсан. Үүнээс гадна Ричард өвөрмөц хувь хүн бөгөөд “хиппи тэрбумтан” хочтой аж. Тэрээр хамгийн сүүлд нисэх онгоцны буудал дээр "AirAsia" нисэхийн компанийн онгоцны үйлчлэгч нарын хувцастай ирсэн байна. Тэрээр зөвхөн камерын өмнө харагдаад зогсохгүй Куала-Лумпур руу нисэж буй нислэгийн зорчигчдод үйлчилсэн байна.

Ричард Брэнсон "Хиппи-тэрбумтан"

6 "Google"-ийн домог

Сергей Брин нь технологийн бизнесийн домог болсон хүн бөгөөд тэрээр Google Inc., компанийн хамтран эзэмшигч, Google-ийн технологийг хариуцсан захирал юм. Үүнээс гадна тэрээр Америкийн тэрбумтнуудын нэг билээ. Хэдийгээр тэрбумтан ч Сергей 3 өрөө байранд амьдарч, "Toyota Prius" автомашин унадаг. Мөн тэрээр Сан-Франциско дахь энгийн нэгэн орос хоолны газар орж, хүмүүст борщ, банш, блинчикийг санал болгодог аж.

"Google"-ийн домог

7 Тэрбумгүй тэрбумтан

"Duty Free Shoppers" сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч нь Чак Фини юм. Сүүлийн 30 жилийн дотор тэрээр дэлхийг тойрон аялж 7,5 тэрбум хөрөнгөөс салсан байна. Тэрээр конъяк, үнэртэй ус, тамхи худалдаалж орлогын эх үүсвэрээ олдог аж. Гэхдээ Чакийн “The Atlantic Philanthropies” хэмээх сайн дурын үйл ажиллагааны байгууллага нь боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, иргэдийн эрхийг хамгаалах, дэлхий даяар буй өндөр настны асрамжийн газар гэх мэт үйл ажиллагаанд 6,2 тэрбум доллар зарцуулсан байна. 2020 онд Чак өөрийн бүх хөрөнгийг хэрэгтэй хүмүүст нь зарцуулахаар шийджээ. 

Тэрбумгүй тэрбумтан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()