1
Өтгөн хөмсөг
Загвар өмсөгч София Хажипантелигийн саяхнаас тренд болгоод байгаа өтгөн хөмсөг нь эрт дээр үеэс гаралтай, агуу их түүхтэй юм байна. Энэ төрлийн хөмсөгний загвар Эртний Грекээс улбаатай аж. Афины баян, чинээлэг бүсгүйчүүд хөмсгөө хооронд нь нийлүүлж зурдаг байжээ. Эртний Грекийн хувьд эмэгтэйчүүдийн хөмсөг нь ухааны бэлэг тэмдэг болж байсан гэнэ. Нүдний энэ хэсэгт бусдын анхаарлыг татахын тулд шатаасан үйс, үнс ашиглан хөмсгөө өтгөн харагдуулдаг байсан аж.
2
Гавлын яс өөрчлөх
Бусдаас ялгарахын тулд хүн төрөлхтөн янз бүрийн хачирхалтай зүйлc хийсээр. Жишээлбэл: Арьсан доороо эвэр суулга, духан дээрээ бөмбөлөг хийх гэх мэт. Хүн бүрд өөрийн гэсэн гоо сайхны хэмжүүр бий. Эртний маяачууд гавлын ясны хэлбэрт ихээхэн ач холбогдол өгдөг байсан бөгөөд хүүхэд төрсний эхний саруудад хүүхдийн тархийг олсоор боож, гавал ясны хэлбэрийг өөрчилдөг байсан гэнэ. Сонирхолтой нь үүнийг зөвхөн гоо сайхны зорилгоор хийдэг байсан бөгөөд урт, сунасан гавлын ястай хүмүүс илүү тачаангуй, дур булаам харагддаг гэж үздэг байв.
3
Нарийн бэлхүүс
Орчин үед нарийн бэлхүүстэй болохын тулд бүсгүйчүүд мэс заслын хутганы дор хэвтэхээс буцахгүй болсон. Гэтэл үнэн хэрэгтээ нарийн бэлхүүс нь урт хугацааны түүхтэй юм байна. Хамгийн анхны гэдэсний даруулга нь өргөн бүс байсан бөгөөд энэ бүсийг бүсгүйчүүд болон Крит арлын залуус зүүж байж. Харин дараа нь даашинзад гэдэсний даруулгыг оёж, маш чангаар татдаг болжээ. Жишээлбэл: Екатерина Медичагийн үед гэдэсний даруулгын өргөн 33 см хүрч байсан бөгөөд энэ нь мэдээж бүсгүйчүүдийн дотор эрхтэнд сөргөөр нөлөөлдөг байсан юм.
4
Хөх, өгзөг томруулагч
Хатуулгатай хөхний даруулга, өгзөг өргөгчтэй дотуур хувцас, даруулга гэх мэт төрөл бүрийн зүйлсийг ашиглаж орчин үед бие галбираа засах боломжтой болсон билээ. Гэхдээ та өөрийгөө хууран мэхлэлтийн үед амьдарч байна гэж бодох хэрэггүй бөгөөд эрт дээр үед ч хүн бүр төгс төгөлдрийн төлөө тэмүүлж байсан юм. Жишээлбэл, 18-р зууны үед бүдүүн шилбэний булчинтай эрчүүд моодонд орж байсан учир тэд шилбэний булчинг тодосгосон хувцас өмсдөг байжээ. Харин хэт нарийн шилбэтэй залуус төрөл бүрийн аргыг ашиглаж шилбээ том харагдуулдаг байсан гэнэ.
5
Пирсинг
Орчин үед бид хүссэн зүйлээ хийх боломжтой болсон. Эдгээр зүйлсийн нэг нь эмзэг эрхтний пирсинг юм. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь эрт дээр үеэс гаралтай болохыг хэн мэдэх билээ. Викториягийн үед хөхний пирсинг нэлээд хэрэглэдэг байсан бөгөөд энэ нь хөхний хэмжээ томруулах, хөхний толгой томруулах үүрэгтэй байж. Хөхний толгой томруулсны ачаар хөхүүл ээжүүдийн хувьд хүүхдээ хөхүүлэхэд хялбар болоход нөлөөлж байсан юм. Эрчүүд ч гэсэн нууц газраа гинжтэй ээмэг зүүж байсан бөгөөд энэ нь бариу өмд өмсөхөд илүү тухтай мэдрэмж төрүүлдэг аж.
6
Урт хумс
Охид бүсгүйчүүдийн дунд урт хумс бол байдаг л энгийн зүйл билээ. Харин Эртний Хятадын үед урт хумс нь тухайн хүний ухаалаг байдлыг илэрхийлж байсан гэнэ. Тиймээс ч эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд ч хумсаа ургуулдаг байжээ. Язгууртны давхаргынхан заримдаа хиймэл хумс хийлгэдэг байсан гэнэ шүү.
7
Мэнгэ
18-р зуунаас төрөлхийн гоо үзэсгэлэн гэхээсээ илүү зузаан нүүр будалт тренд болж эхэлжээ. Энэ үед бүсгүйчүүд хар даавуу юмуу цаасаар жижиг дугуй хэлбэртэй чимэглэл хийж, нүүрэндээ наадаг байсан байна. Мэнгийг орлох тухайн чимэглэлийг нүүрийнхээ аль хэсэгт байршуулснаар нь тухайн хүний мөн чанарыг тодорхойлдог байж. Жишээлбэл,амны ойролцоо байрлуулсан бол ганц бие, баруун хацар дээр байвал нөхөртэй, баруун хөмсөгний доор бол зовлон шаналалд автсан, эрүүний баруун хэсэгт бол төлөв даруу бүсгүй гэдгийг илтгэдэг байсан гэнэ. 18-р зуун аль хэдийн ард хоцорсон ч хиймэл мэнгэний моод одоо ч хэвээр байгаа. Гэхдээ орчин үед хиймэл мэнгийг наахгүйгээгээр, тусгай будгийн тусламжтайгаар шивдэг болсон билээ.