Уулын агуйг "мөрөөдлийн гэр" болгосон эр

Орчин үеийн агуйн хүн бол Анжело Мастропиетро. 37 настай бизнесмен залуу маань эдийн тархмал хатууралтай гэж оношлогдсоноор стресстэй ажлаасаа гарч, амьдралынхаа хэв маягийг өөрчилж Английн Ворстерширт байрлах 250 сая жилийн настай агуйд мөрөөдлийнхөө байшинг барихаар шийджээ. Тэрээр өөрийн гараар халаалт, цахилгаан, бүр интернеттэй орчин үеийн сууцыг 230 орчим мянган долларын зардалтайгаар барьжээ.

Уулын агуйг "мөрөөдлийн гэр" болгосон эр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Унтлагын өрөөгөө бүтээж байгаа нь

Агуйд байшин барих санаа өвчтэй гэдгээ мэдэх үед нь төржээ. Тэр аз жаргалтай, тайван, мөн эрүүл амьдрах боломжтой газар амьдрахыг хүссэн байна.

Агуйн доторх зочны өрөө

Гэрийнх нь хана бүхэлдээ цагаан өнгөөр будагдсан.

Банн хийх нүх гаргасан боловч тийм их хэмжээний усыг халааж чадахгүйгээ ухаарч шүршүүр болгожээ.

Чулуугаар бүрсэн хана тансаг мэдрэмж төрүүлнэ.

Анжелогийн өөрийнх нь төлөвлөж барьсан гал тогоо.

Агуйн эзэн тохилог орчин үеийн сууц барьсан ч бүгдийг нь байгалийн бэлэн материалаар хийсэн юм.

Агуйн интерьерт модон угаалтуур төгс зохицож байна.

Анжело 1999 онд найзуудын хамт дугуйгаар аялж байхдаа энэхүү агуйг анх олж нээжээ. 

Агуйн байшин нарны гэрлийг хангалттай хэмжээгээр оруулах том цонхтой. Мөн мөлхөө ургамлуудыг ханаа дагуулан тарьжээ.

Зуухны яндан

Мөрөөдлийн байшинд нь цэлгэр тагт ч бий.

Агуй нь өөрөө элсэн чулуун хаданд байрлалтай юм.

Өвчин нь түүнд биеэ бодож байхыг бас амьдралыг өөр талаас нь харах хэрэгтэйг сургасан гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()