5
Tiffany & Co.
Тиффани брэндийг үнэт эдлэл сонирхдог дэлхийн бүх хүмүүс мэддэг. Энэхүү тансаг брэндийн цуглуулгууд нь бүх насны эмэгтэйчүүдэд тохирдог бөгөөд эрчүүд ч хүртэл шохоорхох нь бий.
Тус брэнд 1837 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш маш олон төрлийн сонгодог, тансаг зэрэглэлийн загваруудыг гаргасан байдаг. Мөн Тиффанигийн гоёл чимэглэлийг мэргэжлийн гар урчууд урладаг учир жил ирэх бүрд үнэ цэнэ нь өссөөр байдаг билээ.
4
Van Cleef & Arpels
Эстелле Арпелс болон Альфред Ван Клиф нарын хамтран үүсгэн байгуулсан "Van Cleef & Arpels" брэндийн ихэнх загварууд нь эртний, хээнцэр хэв маягийг өөртөө агуулсан байдаг.
Гэхдээ түүхэн хэв шинжийг орчин үеийн шийдэлтэй төгс хослуулж чаддаг тус брэндийн цуглуулгууд охид, бүсгүйчүүдийн анхаарлыг маш ихээр татдаг билээ. Өөрөөр хэлбэл, энэ бол өвөрмөц бусдаас өөр байхыг эрмэлздэг эмэгтэйчүүдийн тансаг сонголт юм.
3
Cartier
1860 онд үүсгэн байгуулагдсан, олон жилийн түүхтэй Cartier брэнд нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш дээдсийн хүрээллийн хүмүүсийн хувийн цуглуулгыг хийдэг болсон юм.
Ялангуяа ирвэсийн хэлбэртэй энэхүү загвар нь маш алдартай бөгөөд хэв маягаа ахин дахин өөрчилж байдаг нь хүмүүсийн шуналыг ихээр хөдөлгөдөг юм.
Cartier-ийн цуглуулгууд нь эртний дэгжин хэв маягийн загвартай байдаг учир үүнийг үнэт эдлэл сонирхдог хүмүүс тансаг хэрэглээгээ болгох нь бий.
2
Dyrberg/Kern
1985 онд 2 дизайнер найз болох Gitte Dyrberg, Henning Kern нар хувцас, гоёл чимэглэлийн Dyrberg/Kern брэндийг үүсгэн байгуулж байжээ. Гэвч тэд 1990 оноос өөрсдийн хүсэл сонирхлын дагуу статусаа өөрчилж үүнийг зөвхөн үнэт эдлэлийн брэнд болгосон гэдэг.
30 жилийн түүхтэй, Данийн энэхүү гайхалтай брэнд нь өдгөө дэлхийн 40 гаруй оронд салбартай юм.
Dyrberg/Kern-ийн уран дархдууд цэвэр ган болон зэс гууль дээр сваровски ба очир эрдэнэ /алмазны 7 дахь үе/, байгалийн үнэт чулуу, сувд зэргийг гар аргаар суулгаж, дахин давтагдашгүй цор ганц бүтээлийг хийдгээрээ онцлогтой билээ.
1
Harry Winston
Маш олон жилийн түүхтэй, үнэт эдлэлийн хамгийн алдартай брэнд болох Harry Winston-ыг 1932 онд Гарри Уинстон үүсгэн байгуулж байжээ. Harry Winston брэндийн цуглуулгад зөвхөн хамгийн үнэтэй, ховор эрдэнийн чулуу, нарийн ширхэгтэй металл хэрэгслүүдийг ашигладаг.
Ерөнхийдөө энэ бол тансаг зэрэглэлийн, хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь өсдөг гайхалтай брэнд юм.
Энэхүү жагсаалтад буй дэлхийн шилдэг 5 брэндүүдээс ганцхан Dyrberg/Kern-ийн салбар дэлгүүр манай улсад байдаг. Хэрвээ та уг тансаг зэрэглэлийн брэндийг сонирхож байвал ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой шүү.