Японы боловсролын систем бусад улсаас юугаараа онцлог вэ?

Япон улс нь өөрийн онцлог, уламжлал, дүрэм журамтай огт өөр ертөнц гэдэгт бид хэдийнээ дассан. Японы сургуулийн сургалтын онцлог зэргийн талаар бид юу мэдэх билээ. Наран мандах орон ирээдүйн иргэдээ хэрхэн сургаж бэлтгэдэг тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

Японы боловсролын систем бусад улсаас юугаараа онцлог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бүх хүүхэд үнэ төлбөргүй боловсрол эзэмших ёстой

  1. Япон хүүхдийг гурван наснаас нь заавал цэцэрлэгт явуулдаг. Энд хүүхэд тоо, хирагнау, катакану хэмээн цагаан толгойн үеэр уншихыг сурдаг.
  2. Бага сургуульд элсэхэд хүүхэд заавал шалгалт өгнө. Шалгалтаа амжилтгүй өгсөн хүүхэд бэлтгэл бүлэгт ороод дараа жил нь бага сургуулийн шалгалт дахиад өгнө.
  3. Бага дунд сургууль бүгд төлбөргүй. Зөвхөн ахлах анги, их дээд сургууль л  үнэ төлбөртэй.
  4. Бага сургуульд гэрийн даалгавар өгдөггүй. Дунд, ахлах ангид ч гэрийн даалгавар нь ч хэмжээтэй байна. Японд ахлах ангийн сурагчдыг хамгийн их ачаалалтай гэж үздэг.
  5. Сургууль бүр өөрийн онцлогийг харуулсан дүрэмт хувцастай.
  6. Сургуульд орж очмогц гутлаа тайлж хийх тусгай шүүгээ байдаг.
  7. Ихэнх сургууль үсний өнгийг заасан хатуу дүрэмтэй. Сургуулиуд зөвхөн хар өнгийн үсийг л зөвшөөрдөг.

Бүх хүүхэд үнэ төлбөргүй боловсрол эзэмших ёстой

2 Үзэх ёстой хичээлд юу юу багтдаг вэ?

  1. Улсын болон ихэнх хувийн сургуульд хөвгүүдийг урт үс тавихыг хориглож зөвхөн ерийн богино халимагтай байхыг шаарддаг.
  2. Охидыг бол нүүр ам, хумсаа будах, элдэв гоёл чимэглэлийн зүйл зүүж хэрэглэхийг хориглодог.
  3. Сурагчид зөвхөн цагаан, юм уу хар, хар хөх өнгийн оймс  өмсөх ёстой. Сургуулийн дүрэм зөрчин өөр өнгийн оймс өмсвөл хураана.
  4. Японы нэг ангид дунджаар 30-40 хүүхэд сурдаг.
  5. Ангиуд нь жилийн турш нэг л ангидаа хичээллэж, харин багш нар нь ангиас анги дамжин хичээл ордог юм.
  6. Сурагчид эх хэлээ сурч унших чадвартай болохын тулд 2500 орчим үсэг, тэмдэгт цээжлэх болдог.
  7. Япон хүүхдүүд уншиж бичиж сурахын тулд гурван төрлийн цагаан толгой сурдаг. Үүнд япон дүрс үсэг, хятадын ханзын япон хувилбар, латин цагаан толгой орно.
  8. Японы сургуулийн үндсэн хичээл нь математик, японы, нийгмийн шинжлэх ухаан, хөгжим, биеийн тамир, хөдөлмөрийн хичээлүүд багтдаг. Өнөөдөр бага сургуульд англи хэл үзэж байна. Эдгээрийн зэрэгцээ эрүүл амьдрах ёс, мэдээлэл зүй, хөгжим, урлаг, биеийн хүчний болон гэр ахуйн хөдөлмөр, уламжлалт урлаг болох уран бичээс, хайку шүлэг судалдаг юм.

Үзэх ёстой хичээлд юу юу багтдаг вэ?

3 Хичээлээс гадуур хүүхдийг хэрхэн хөгжүүлдэг вэ?

  1. Боловсролыг төгөлдөржүүлэхийн тулд Японы бүх сургууль мэдээллийн технологи ашигладаг. Бүх сургууль интернеттэй.
  2. Ангиудыг хийх ёстой ажлаар нь жижиг групп болгон хуваадаг. Энэ хэсгүүд анги угаах, хашаа цэвэрлэх зэрэг өөр өөр үүрэг гүйцэтгэдэг.
  3. Ихэнх сургууль сурагчдын сонирхлын нь дагуу хоёр хэсэгт хувааж дугуйланд хамруулдаг юм. Спортын дугуйланд хөлбөмбөг, кендо, бейсбол, жү-до, теннис, хөнгөн атлетик, усанд сэлэх, волейбол, регбигээр хичээллэдэг бол  уран сайхны дугуйлангаар уран бичлэг, математик, шинжлэх ухаан сонирхогчид орно. Дугуйлангийн дараа хүүхдүүд эргэн нийлж хамтдаа суралцана.

Хичээлээс гадуур хүүхдийг хэрхэн хөгжүүлдэг вэ?

4 Сургуулиудын амралт хэзээ эхэлдэг вэ?

  1. Японы сургуулиуд цэвэрлэгч байдаггүй. Тиймээс хичээлийн дараа сурагчид анги танхим, хонгил, ариун цэврийн өрөө угааж, сургуулийн эргэн тойрныг цэвэрлэнэ.
  2. Японы хичээлийн жил дөрөвдүгээр сард эхэлдэг. Ийнхүү 4-7 сард эхний улирал, 9-12 сард хоёрдугаар улирал, 1-3 сард гуравдугаар улирал хичээллэнэ. Зуны амралт нь сургуулиудаас хамааран ид халуунаар сар хагас орчим үргэлжилдэг юм.
  3. Сурагчдад гэрийн даалгаврыг нь зуны юм уу, өвлийн амралтаар л өгнө. Сурагчид амралтынхаа үеэр чөлөөт цагийнхаа ихэнхийг  гэрийн даалгавраа хийж, дугуйланд явж өнгөрүүлдэг.
  4.  Хичээл ихэвчлэн өглөөний 8:30 цагаас өдрийн 15:00 цаг хүртэл үргэлжилнэ. Японд өмнө нь долоо хоногт амралтын ганц өдөртэй байсан ч 1992 онд Засгийн газрын шийдвэрээр хоёр өдөр амардаг болсон юм. Гэхдээ зарим сургуулиуд бас бямба гарагт хичээллэдэг.

Сургуулиудын амралт хэзээ эхэлдэг вэ?

5 Сурагчид хэрхэн биеэ авч явдаг вэ?

  1. Сургуулиудад хичээл цонхолно гэж бараг байхгүй. Ямар нэг шалтгаанаар багш ирээгүй бол сурагчид бие даан хичээллэх юм уу, чимээгүйхэн гарч одно. Хичээлийн үеэр өөр нэг багш ангиудыг хянаж шалгадаг.
  2. Усанд сэлэх нь хичээлийн үндсэн хөтөлбөрт ордог. Японы ихэнх сургууль хүүхдүүд хичээллэх өөрийн гэсэн бассейнтай байдаг. Хэрвээ сурагчид сэлж сураагүй бол зуны амралтаараа нөхөж хичээллэдэг.
  3. Сургууль бүрт хоол судлаач байж хоолны цэс гаргаж сурагчдыг зөв хооллоход чиглүүлдэг. Сурагчдыг сургуульд идэх юм авчрахыг, тэр бүү хэл заримдаа эм авчрахыг ч хориглодог. Мөн чихрийг хоол шингээхэд муугаар нөлөөлнө гэж үздэг.
  4. Сурагчдыг сургуү дээрээ гар утас хэрэглэхийг хориглодог. Сурагчид хичээлийн завсарлагаанаар юм уу, хичээл тарсны дараа зөвхөн гадаа талбайд гарч утсаар ярьж болно. Хичээл дээр сурагч утастай байгаа харагдвал багш утсыг нь шууд хураана.
  5.  Ахлах ангид орохын тулд мөн шалгалт өгөх ёстой. Үүнээс гадна улирал бүрийн төгсгөлд,  улирлын дундуур бас шалгалт өгдөг.

Сурагчид хэрхэн биеэ авч явдаг вэ?

6 Их дээд сургуулийн амьдрал ямар вэ?

  1. Их дээд сургуулийн оюутнууд хичээлдээ машинтай ирж болно. Японд сургуулийн автобус гэдэг ойлголт байхгүй. Тиймээс сурагчид ихэвчлэн явган юм уу, дугуйгаар, нийтийн тээврээр явдаг.
  2.  Их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад хэдий л өндөр оноо авна, томоохон компаниудын тэтгэлэгт хамрагдах магадлал өндөр байдаг. Тиймээс оюутнууд сургуулиа төгсөөд төлбөрийг нь төлсөн тэр компанидаа  заавал орж ажиллана.
  3. Нийслэл Токио, Йокогама хотод 22:00 цагаас хөл хорьдог. 18 нас хүрээгүй хүүхэд 22:00 цагаас хойш үзвэр үйлчилгээний газар, тоглоомын газруудад очихыг хориглодог.

Их дээд сургуулийн амьдрал ямар вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()