Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1981 онд гэрэл зурагчин Харф Зиммерманн "Hufelandstrasse" гудамж дахь цахилгаан шатгүй 5 давхар байшинд нүүж оржээ. Зүүн Берлинд үлдсэн капиталист хэв шинжтэй сүүлчийн газар болох энэхүү цэмцгэр гудамжинд голдуу хөгжимчид, зураачид, жүжигчид амьдардаг байв. Энэ газарт бусад зүүн европын хотуудын адил зөвлөлтийн хэв маягийн уйтгартай саарал барилгууд байгаагүй юм. Харамсалтай нь 1985 онд хортой хий алдагдсан гэсэн шалтгаанаар тэндхийн байшингуудыг нурааж эхэлжээ. Үүнийг мэдсэн Зиммерманн камераа шүүрч гараад сүүлчийн гэрч болох зургуудыг дарж үлдсэн байна.