"Twilight" цувралын жүжигчид албан шахалтаар хийдэг байсан итгэмээргүй зүйлс

Нийт 5 киноноос бүтдэг "Twilight" цуврал нь 2008-2012 оны хооронд үргэлжилэхдээ дэлхийг жинхэнэ байлдан дагуулсан гэхэд болно. Гэхдээ тус кинонуудын гол дүрийг бүтээсэн жүжигчид нэр алдарт хүрсэн ч гэлээ түүнийг олж авахын тулд олон зүйлийг даван туулах ёстой болсон аж. Нэг ёсондоо тэд кинонд тоглохын тулд төдийлөн хүсээгүй зүйлсээ хийсэн юм. Ингээд та бүхэнд "Twilight" цувралын одууд халагдахгүйн тулд хийх хэрэгтэй болсон зүйлсийн талаар хүргэе.

"Twilight" цувралын жүжигчид албан шахалтаар хийдэг байсан итгэмээргүй зүйлс

18 Найруулагчийн орон дээр үнсэлцэх

Гол дүрийн жүжигчид болох Кристен Стюарт (Kristen Stuart) болон Роберт Патинсон ( Robert Pattinson ) нар анх дүрд шалгуулахаар киноны найруулагчтайгаа гэрт нь уулзаж байжээ. Тэгтэл найруулагч нь тэднийг үнэхээр хос шиг жүжиглэж чадахыг харахын тулд өөрийнхөө унтдаг орон дээр үнсэлцүүлсэн гэнэ.

Найруулагчийн орон дээр үнсэлцэх

17 Индиан болохыг нь баталсан нь

Кинон дээр гардаг индиан гаралтай дүрүүдэд тоглодог жүжигчид өөрсдйигөө үнэхээр индиан болохыг батлахын тулд ДНХ-ийн шинжилгээ өгч байжээ.

Индиан болохыг нь баталсан нь

16 Нүднийхээ өнгийг өөрчлөх гээд бараг сохорсон нь

Тус кинонууд дээр гардаг цус сорогчдийн ихэнх нь улаан нүдтэй байдаг бөгөөд жүжигчид бүгд улаан өнгийн линз зүүж өнгөө хувиргасан байна. Харамсалтай нь линзний хэт тод өнгөнөөс бөлөөд тэд бараг юу ч харж чадахгүй байсан юм.

Нүднийхээ өнгийг өөрчлөх гээд бараг сохорсон нь

15 Утгагүй зүйлсийг хүлээн зөвшөөрөх

Мэдээж хэрэг кино зохиол дээр зарим нэг учир нь олдохгүй зүйлс байх нь бий. Гэхдээ "Twilight" цувралын дүрүүд хэний ч санаанд орохгүй зүйлс хийх нь элбэг бөгөөд жүжигчид хичнээн дургүй байсан ч зохиолын дагуу тэдгээр үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болжээ.

Утгагүй зүйлсийг хүлээн зөвшөөрөх

14 Байнга шахуу нүцгэлэх

Жэйкобын дүрийг бүтээсэн Тэйлор Лаутнер (Taylor Lautner) бараг гардаг бүх хэсэг дээрээ хагас нүцгэн байдаг бөгөөд үүнээсээ их ичдэг байсан гэнэ.

Байнга шахуу нүцгэлэх

13 Бүх үйлдлийг нь заах

Тус киноны гол дүрийн жүжигчдийг найруулагч нь зураг авалтад ороогүй байхад нь хүртэл бүх үйлдэл хөдөлгөөнийг нь заадаг байжээ.

Бүх үйлдлийг нь заах

12 Бараг халзарсан нь

Туслах дүрийн жүжигчид дүрдээ орохын тулд үсээ будах ёстой болсон бөгөөд тэд хэт их будаг хэрэглэснээс болж үс нь ёстой л туг тугаар унаж байсан гэнэ.

Бараг халзарсан нь

11 Хэнийг ч сольж болно

Гол дүрийн 3 жүжигчнээс бусад бүх хүмүүсийг сольж болох байсан учраас тэд бүгд дарангуйлал дор байгаа мэт байсан юм.

Хэнийг ч сольж болно

10 Хэт хүйтнийг тэсвэрлэх

Киноны зураг авалтын ихэнх хэсэг гадаа цас эсвэл бороо орж байхад болсон учраас жүжигчид үргэлж голдоо хүртэл даарч байжээ.

Хэт хүйтнийг тэсвэрлэх

9 Хиймэл үс зүүх

Гол дүрийн жүжигчин Кристен Стюарт дүрдээ орохын тулд байнга хиймэл үс зүүх шаардлагатай болсон бөгөөд түүнийгээ 3 сарын турш бараг толгойноосоо салгаагүй гэнэ.

Хиймэл үс зүүх

8 Галзуу фенүүдтэй зууралдах

"Twilight" үнэнч фенүүдээрээ зартай. Тэдний зарим нь бүр гол дүрийг бүтээсэн жүжигчдийн нууцаар дагаж, бараг заналхийлсэн утгатай захидал илгээсэн байна.

Галзуу фенүүдтэй зууралдах

7 Сургуулийнхаа төгсөлтөнд очиж чадаагүй

Кристен Стюарт ахлах сургуулиа төгсдөг өдрөө зураг авалттай байсан тул  төгсөлтийнхөө баярын ёслолд оролцож чадаагүй байна.

Сургуулийнхаа төгсөлтөнд очиж чадаагүй

6 Жолоо барьж сурсан нь

Роберт Патинсон жолоо огт барьж чаддаггүй бөгөөд ганцхан хэсгийн зураг авалт хийхийн тулд жолоо барьж сурах шаардлагатай болсон гэнэ.

Жолоо барьж сурсан нь

5 Насанд хүрээгүй

Киноны зураг авалт эхлэхэд Роберт Патинсон 23, харин Кристен Стюарт 17 настай байсан бөгөөд Роберт Патинсон насанд хүрээгүй охинтой үнсэлцэх ёстой болсонд тэд хоёул ихэд санаа нь зовж байжээ.

Насанд хүрээгүй

4 Бэйсбол тоглож сурах

Тус кинонд тоглодог ихэнх жүжигчид Англи гаралтай хүмүүс байсан учраас бүгдээрээ бэйсбол тоглож сурах шаардлагатай болж байжээ.

Бэйсбол тоглож сурах

3 Од болохын сул тал

Хэдийгээр киноны жүжигчид бүгдээрээ алдаратй болж чадсан ч бараг бүгдээрээ алдар нэр гэдэг хүсэх зүйл биш гэж хэлсэн байдаг.

Од болохын сул тал

2 "Twilight"-ын дараах карьер

"Twilight" хэдийгээр гол дүрийн жүжигчидээ жинхэнэ одууд болгож чадсан ч тэдний ихэнхид нь өөр тоглох дүр олдохгүй байгаа гэхэд болно.

"Twilight"-ын дараах карьер

1 Доромжлуулах

"Twilight" цуврал хэдий олон фентэй ч түүнийг үзэн яддаг хүмүүс түүнээс олон байдаг биз. Үнэхээр ч тус кинонд тоглосон хүмүүс бусдын доромжлолд байнга өртөдөг хэвээр гэнэ.

Доромжлуулах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()