Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

Дэлхийн ихэнх залуу тэрбумтнууд эцэг, эхийнхээ хөрөнгийг өвлөн авч дэлхийн баячуудын эгнээнд маш богинохон хугацаанд орсон байдаг. Гэхдээ өөрсдийн өв хөрөнгөнөөсөө үр хүүхдэдээ өгөхгүй гэдгээ мэдэгдсэн хэд хэдэн алдартнууд бий. Тэдний шийдвэр танд үнэхээр хачирхалтай мэт санагдаж болох ч нэг талаасаа хамгийн зөв сонголт ч байж мэдэх юм. 

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

1 Шон Коннери

Шон Коннери нь 13 настайдаа сургуулиа орхиж, усан цэрэгт элсэхээсээ өмнө төрөл бүрийн ажлыг гололгүй хийдэг байжээ. Тэрбээр уйгагүй хөдөлмөрлөсний эцэст нэр хүнд,  хөрөнгө мөнгөтэй болж чадсан ч хүү Жейсоныгоо өөрийн гараар амьдралаа босгохыг хүссэн байна. Улмаар 1980-аад онд Жейсоны санхүүгийн байдал нэлээд хүндрэхэд “Өдрийн зурвас” сонинд түүнийг бусад жүжигчдийн хандиваар л амиа зогоож байна гэж бичиж байв. Мөн тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Жейсон өөрийн эцэг Шон Коннерийн гэрээслэлийн дагуу түүний хөрөнгөөс юу ч өвлөж авахгүй гэсэн мэдээ цацагдаж байсан юм. Гэхдээ Жэйсон тэр бүх хов живийг үгүйсгэн, эцгийгээ хамгаалж: "Би аавыгаа маш их хүндэлж хайрладаг. Түүний шийдвэрийг зөв гэж бодож байна" гэж хэлж байжээ.

Шон Коннери

2 Саймон Коуэлл

“Америкийн шүтээн”, “Икс-Фактор” телевизийн шоунуудаар өөрийнхөө хатуу ширүүн зан чанарыг бүх дэлхийд таниулсан Саймон Коуэлл нь нас барсныхаа дараа өөрийн эд хөрөнгийг үр хүүхдэдээ өвлүүлэх төлөвлөгөөгүй байгаа гэж мэдэгдэж байжээ. Тэрбээр энэ талаар ярилцлага өгөх үедээ "Би бүх хөрөнгөө буяны үйлсэд хандивлах болно" гэж хэлж байсан юм.

Саймон Коуэлл

3 Жеки Чан

Жеки Чан бүхий л хүнд хэцүү үеийг даван туулж, олон талын авьяастай болохоо харуулж, орлон тоглогч, жүжигчин, найруулагч, продюсер, бүр дуучин болж чадсан юм. Мөн тэрбээр чамгүй хөрөнгөтэй нэгэн билээ. Тэгвэл Жеки Чан өөд болсныхоо дараа өөрийн өв хөрөнгийг хүүдээ өгөхгүйгээр буяны үйлсэд зориулна гэж мэдэгдэж байсан юм. Тэрбээр нэгэн ярилцлагадаа "Хэрвээ миний хүү чадвартай бол өөрийнхөө мөнгийг хөдөлмөрлөөд олж чадна. Үгүй бол тэр зүгээр л миний мөнгийг дэмий үрэх болно” гэж хэлж байв.

Жеки Чан

4 Билл Гейтс

Microsoft компанийг үүсгэн байгуулсан, дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Билл Гейтс нь буяны үйл ажиллагаа явуулдгаараа маш алдартай бөгөөд тэрбээр эхнэр Мелиндагийн хамтаар хөрөнгийнхөө 95 хувийг сайн үйлсийн аянд хандивлахаар болжээ. Билл Гейтс “Хүүхдүүддээ их хэмжээний мөнгө үлдээх нь тэдэнд тус болохгүй гэж би бодож байна" гэж хэлсэн байна. 

Билл Гейтс

5 Жорж Лукас

Лукас өөрийн Дисней компаниа олон тэрбум ам.доллароор зарсныхаа дараа олсон мөнгөнөөсөө багахан хэсгийг ч болов хүүхдүүддээ өгөх талаар бодож болох байсан. Гэвч тэрбээр 2010 онд “Би өөрийн хөрөнгөнийхөө ихэнх хувийг боловсролын салбарт зориулж, хойч үеийнхээ бүх насны оюутнуудын мэдлэгт анхаарах болно" гэж мэдэгдэж байсан билээ. 

Жорж Лукас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()