Францчуудын идэх дуртай амтат шөлний жор

Сонгинотой шөл бол Франц үндэстний зоог билээ. Энэхүү шөл нь тун өвөрмөц амттай бөгөөд сонгино амтлах дургүй хүмүүс хүртэл идэх дуртай байдаг аж. Ингээд та бүхэнд маш энгийн орцтой "Франц сонгинотой шөл" хийх жорыг хүргэж байна. Амралтын өдрөөрөө хайртай дотны хүмүүстээ заавал хийж өгөөрэй. 

Францчуудын идэх дуртай амтат шөлний жор

Орц:

  • 1 кг сонгино
  • 70 гр цөцгийн тос
  • 1 литр үхрийн эсвэл тахианы шөл
  • Давс, перц амталгаагаар
  • 200 гр пармезан бяслаг
  • Талх

Бэлтгэх дараалал:

Эхлээд сонгиноо дөрвөлжин хэрчинэ.

Хайруулын тавгаа сайтар халааж, цөцгийн тосоо хайлуулан сонгиноо дээрээс нь хийгээд 20-30 минут байлгана.

Сонгиноо алтан шаргал өнгөтэй болгосны дараа бэлтгэсэн үхэр эсвэл тахианы шөлнөөсөө 250 мл хийнэ. Шөл тань буцлах хүртэл байнга хутгах хэрэгтэй.

Тэгээд үлдсэн бүх  шөлөө хийгээд өмнөх үйлдлээ давтаж, сайтар буцалгана. Дараа нь бяслагаа үрээд, талхаа харин хүссэн хэлбэрээрээ хэрчиж бэлтгэнэ.

Шөлөн дээрээ эхлээд бяслагийнхаа талыг цацаад дараа нь талхаа тарааж хийнэ. Эцэст нь үлдсэн бяслагаа цацаад богино долгионы зууханд хийж хайлуулаарай.

Ингээд таны амтат Франц сонгинотой шөл бэлэн боллоо. Та сайхан хооллоорой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()