1
Владивосток дахь шумбагч онгоцнууд
1950-иад онд НАТО-гийн шумбагч онгоцнуудыг илрүүлэх зорилгоор бүтээгдсэн "Foxtrot" ангиллын шумбагч онгоцнууд нь Владивосток дахь цэргийн баазад мөсөнд шигдэн зэвэрч үлджээ. Анхны "Foxtrot" ангиллын шумбагч онгоцыг 1958 онд үйлдвэрлэж байсан ба үүгээр 78 хүний бүрэлдэхүүнтэйгээр 5 хоногийн турш усан доогуур шумбах боломжтой байжээ.
2
Сомерсете арал дээрх "Bloodhound" пуужин
"Bloodhound" зэрэглэлийн пуужингууд нь 1958 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд энэ нь "Tor" пуужин хөөргөгч болон стратегийн бөмбөгдөгч онгоцыг Зөвлөлтийн агаарын довтолгооноос хамгаалах зорилготой байв. Эдгээр нь 1991 он хүртэл Британийн армид хэрэглэгдэж байгаад ашиглалтаас гарсан байна.
3
Аризона мужийн онгоцны оршуулгын газар
Аризона муж дахь нэгэн талбайд 4000 ширхэг В-52 бөмбөгдөгч арав гаруй жилийн турш зогсож байгаа ба эдгээр нь цаг хугацааны явцад аажмаар ашиглалтаас гарчээ. Гэхдээ онгоцнуудын хоёрыг нь армид ашиглахаар засварлаж байсан ч тус бүрийг нь сэргээхэд 4 сар орчим хугацаа шаардагдсан гэнэ.
4
Хорват дахь шумбагч онгоцны нууц байр
Хүйтэн дайны үед Адриатын тэнгист орших Вис арал нь шумбагч онгоцнуудын нууц туннель, хоргодох байр бүхий цэргийн бааз байжээ. Мөн тус газарт Югославын удирдагчид цөмийн дайн эхэлсэн тохиолдолд орогнох ёстой байсан аж. Харин одоо эдгээр обьектууд Хорватад очсон жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг юм.
5
Магадан дахь Су-15
Нэгэн цагт Су-15 сөнөөгч онгоцыг хамгийн дэвшилтэт машинд тооцдог байжээ. Учир нь тэдгээр онгоцнууд дууны хурднаас хоёр дахин илүү хурдлах чадвартай, Америкийн стратегийн бөмбөгдөгч B-52-тай тулалдахаар бүтээгдсэн аж. Тус зураг дээрх Су-15 онгоц 1983 онд Өмнөд Солонгосын эмгэнэлт Боинг онгоцыг буудаж унагаж байжээ. Харин одоо тэд бүгд зэвэрч хог хаягдал болон үлдсэн байна.
6
Камчатка дахь нууц цэргийн бааз
1960 онд байгуулагдсан Камчаткад байрлах энэхүү цэргийн баазыг нууцлах зорилготойгоор "Петропавловск-Камчатский-54" хэмээн нэрлэж байжээ. Уг бааз нь 1996 он хүртэл үйл ажиллагаа явуулсан бөгөөд одоо хүйтэн дайны түүхийг сонирхдог жуулчид л зорьж очдог аж.
7
Латви дахь цөмийн нууц байр
Энэхүү цөмийн нууц байранд 1962 онд Кубын цөмийн хямралыг өдөөсөн R-12 загварын пуужингууд байлдааны бэлтгэлтэй байдаг байжээ. Тодруулбал, цөмийн дайн эхэлсэн тохиолдолд бетонон таг онгойж пуужингууд хоргодох байрнаас ээлж дараалан нисэж гарах үүрэгтэй байв.
8
Норфолкийн "RAF Neatishead" радар
"RAF Neatishead" радар нь хүйтэн дайны үеийн Их Британийн агаарын довтолгооноос хамгаалах "ROTOR" системийн гол бүрэлдэхүүн хэсэг байсан юм.
1966 оны 2-р сард цэргийн албан хаагчдын нэг нь нууц байранд санаатайгаар гал тавьж, 9 хоногийн турш галыг унтрааж чадаагүй гэдэг. Үүний улмаас харамсалтайгаар гурван гал сөнөөгч амь үрэгдсэн ба гал тавьсан этгээд 7 жилийн хорих ял сонссон юм.
9
Албанийн Альпын нуруунд байрлах Дот нууц байр
1968 онд Албанийн удирдагч Энвер Ходжа Зөвлөлтийн удирдагчтай муудалцсаны дараа улс даяар Зөвлөлтийн довтолгооноос сэргийлсэн хамгаалалтуудыг барьж эхэлжээ. Тэдгээрийн нэг нь Валбон дахь нууц байр байв. 1985 онд Ходжаг нас барах хүртэл тус байр нь байлдааны бэлэн байдалд байсан гэдэг.
10
Болгарын Т-62 танк
Болгарын арми нь Варшавын гэрээний бусад улс орнуудтай адил ихэнхдээ зөвлөлтийн цэргийн техникээр зэвсэглэдэг байжээ. Гэвч нэгэн цагт бэлтгэл сургуулилтын зорилгоор ашиглагдаж байсан Т-62 танкнууд нь одоо Балканын нуруунд зэврэн хэвтэж байна.
11
Блэк Хиллийн их бууны агуулахууд
АНУ-ын Блэк Хиллд 1942 онд баригдсан их бууны агуулахуудад олон арван жил хамгийн аюултай гэгддэг үхлийн зэвсэг болон химийн зэвсгүүдийг хадгалдаг байжээ.
Энд цэргүүд гичний хий болон саринтай холбоотой туршилтуудыг явуулдаг байв. Тус агуулахууд 1967 онд хаагдсан бөгөөд 2016 онд нэгэн үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч газрыг нь худалдан авч 575 агуулахыг гэр оронгүй хүмүүсийн орон байр болгон хувиргасан юм.
12
Нислэгийн удирдлагын байр
Цөмийн дайн гарсан тохиолдолд бөмбөгдөгч онгоцнуудыг удирдах ёстой байсан нислэгийн удирдлагын төв байр нь Москвагийн төв хэсэгт газар дор байрладаг байжээ. Харин одоо энд хүйтэн дайны үеийг харуулсан музей байрладаг аж.
13
Шумбагч онгоц засварын Балаклав дахь бааз
Севастополиос холгүй орших Балаклава дахь шумбагч онгоцны бааз нь Зөвлөлтийн томоохон тэнгисийн цэргийн баазуудын нэг байжээ. Тиймдээ ч НАТО үүнийг гол байнуудынхаа нэг болгодог байв. Мөн тус баазын хажууд Севастополийн боомт байрладаг байсан юм. Шумбагч онгоцны баазын ажилтнууд дайсны гэнэтийн цохилтод бэлэн байдалтай байх зорилгоор резинэн хамгаалалтын хувцас, хийн маск зэргийг ашигладаг байжээ. Энэхүү бааз нь Зөвлөлтийг задрах үед хаагдаж, оронд нь музей байрлах болсон юм.
14
Тефельсберг дахь чагнах төхөөрөмжийн станц
Баруун Германы Тефельсберг дүүрэгт гар аргаар бүтээсэн толгод дээр НАТО-гийн армийн төлөөлөгчид болон Варшавын орнуудын радио солилцоог хянадаг хамгийн хүчирхэг чагнах төхөөрөмжийн станц ажилладаг байжээ.
Гэхдээ 1991 оноос хойш энэхүү станц хаагдсан юм. Харин одоо тус газар соёлын өв болж кино зураг авалтын талбайгаар ашиглагдах болсон байна.
15
Хантсвилл дахь пуужингийн бааз
Дэлхийн 2 дугаар дайны дараа Алабама мужийн Хантсвилл хотод Вернер фон Браун өөрийн Америк хамтрагч нартайгаа нийлж цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай "Редстоун" хэмээх Америкийн хамгийн анхны пуужинг бүтээжээ. Хантсвилл баазад тус пуужингийн туршилтын ажил явагдахаас гадна пуужин болон цөмийн цэнэгт хошууг хадгалдаг байсан гэнэ.