Та "дунд насны хямрал"-д өртсөнийг илтгэх 15 шинж

Та “Дунд насны хямрал надад тохиолдохгүй дээ” гэж бодож байж магадгүй ч энэ нь эрт орой хэзээ нэгэн цагт хүн бүрийн нүүр тулдаг асуудал юм. Гэнэт л та сүүлийн хэдэн арван жилийн турш зүтгэсэн, зориулсан бүхэндээ эргэлзэж, таны хамаг анхаарлаа хандуулж ирсэн бүхэн чинь учир утгагүй мэт санагдаж эхэлнэ. Гэхдээ  зөвхөн танд л ингэж санагдах юм биш таны өмнө олон хүмүүс  энэ үеийг даван туулж бүр хүчирхэг болсон нь ч бий. Ингээд танд дунд насны хямралд өртсөний шинж тэмдэг болоод тэдгээрийг даван туулах зөвлөгөөг хүргэе. 

Та "дунд насны хямрал"-д өртсөнийг илтгэх 15 шинж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Юманд ач холбогдол өгдөггүй, хайхрамжгүй болно

Хийж байгаа ажил бүхэн  “Яахав дээ л ” гэж санагдаж эхэлнэ. Энэ үед юуны түрүүнд та байгаа бүхэндээ талархаж дараа нь өдөр бүр өөрийн хүсэж буй амьдралаа бий болгох зүйлсийг хийж эхлээрэй. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээгээд зөвхөн урагш тэмүүл. Таны бүх боломж зөвхөн өнөөдөр болохоос өчигдөр эсвэл маргааш биш. Та өнөөдөр юу хийж чадах вэ? Эерэг дадал зуршлийг төлөвшүүлснээр таны хүссэн амьдралыг нэг л өдөр бий болгоно.

Юманд ач холбогдол өгдөггүй, хайхрамжгүй болно

2 Орноосоо босно гэхээс дургүй хүрдэг

Орноосоо босмооргүй санагдаж, энэ хүртэл яаж явж ирсэнээ гайхаж, өөрөөсөө яагаад гэж асууж эхлэх нь танд өөрчлөлт хэрэгтэй байгааг илэрхий харуулна. Энэ хямралд өртсөн зарим хүмүүс шинэ машин авч өөрийгөө зугаацуулдаг ч энэ нь түр зуурын л тайтгаруулах зүйл болохоос шийдэл нь биш. Энэ бол сурч хөгжих цаг. Үргэлж сурахыг хүсдэг байсан чадвараа эзэмшиж, таныг хэрхэн тэтгэж сэргээж байгааг нэг ажиглаарай.

Орноосоо босно гэхээс дургүй хүрдэг

3 Өөрөө юу ч хийхгүй хэрнээ бүх зүйлд шүүмжлэлтэй ханддаг

Хувийн амьдрал төдийгүй карьераа дээшлүүлэх алхам хийхийн тулд эрэл хайгуул хийхээсээ илүү шүүмжлэлтэй хандаад байвал та ааш зангаа засах цаг болжээ. Өөрийгөө анзаар. Өөрт төрсөн санааныхаа талаар гэр бүл, найз нөхөд, итгэдэг зөвлөхдөө эсвэл тухайн салбарын мэргэжилтэнтэй ярилц. Илүү ихийг мэдэх тусам түүнийгээ хэрэгжүүлэх  хүсэл эрмэлзэлтэй байх тул  тэдний зөвлөгөө таныг урагш чиглүүлнэ. 

Өөрөө юу ч хийхгүй хэрнээ бүх зүйлд шүүмжлэлтэй ханддаг

4 Амьдрал чинь автоматаар л урсаад байгаа мэт санагдана

Өөрийгөө ямар ч зорилгогүй автоматаар хөдөлж байгаа мэт  мэдрэх нь таныг зүрх зориггүй болгож мэднэ. Бүү цөхөр. Харин ч энэ боломжийг алгуурхан ашиглаж, хүслээ дахин тодорхойлж, чиглэлээ зөв болгох нь зүйтэй. Сэтгэлгээгээ  хөгжүүлэх нь жинхэнэ хүсэл эрмэлзлээ олоход туслах бөгөөд Чад-Мен Тан-ы “search Inside Yourself ” ба Михали Циксцентмихалийн “Flow”  гэх мэт номууд эхлэх  тохиромжтой цэг болно.

Амьдрал чинь автоматаар л урсаад байгаа мэт санагдана

5 Зорилго тавихаа болино

Таны амьдралд ямар ч  зорилго байхгүй мэт эсвэл өдөр тутмын амьдралаас тань бий болж байгаа зорилгоос  илүү зорилго байгаа мэт санагдах. Зорилго хайж олно гэдэг өөрөө доош чиглэсэн төгсгөлгүй эргүүлэг шиг байж болно. Ердийн нөлөөллийн хүрээнээс бусад хүмүүст сайн дурын ажил хийж, анхаарлаа төвлөрүүл. Өөртөө биш бусдад анхаарлаа хандуулж өөрчлөлт хийж эхэл.

Зорилго тавихаа болино

6 Төлөвлөснөө биелүүлж чадахгүй

Дундаж насны хямралтай тулгарч байгаа шинж тэмдэг нь таны хийсэн бүхэн цаашид хэрэгжихгүй байх. Таны ажил, өдөр тутмын амьдралын хэв маяг гээд өөрийнхөө төлөө бүтээсэн бүхэн чинь одоо зогсонги байдалд орж таныг бачимдуулж эхэлнэ. Ийм зүйл тохиолдвол өөртөө сайн ханд. Замаа өөрчлөх боломжийг өөртөө олгоод , амьдралын энэ үе шатанд хамгийн сайн нь юу болох талаар сонирхож эхэл.

Төлөвлөснөө биелүүлж чадахгүй

7 Өөрөөс тань гарахааргүй том өөрчлөлт хийх

Амьдралдаа өөрийн зан чанараас гархааргүй том өөрчлөлт хийх нь энэ хямралд өртсөний шинж. Энэ нь тийм ч муу зүйл биш ч хувьцаа авч, амьдралаа дахин дүгнэж, эерэг өөрчлөлт хийх цаг болсон хэрэг. Үүнийг амжилттай хийх хамгийн сайн арга бол таныг амжилтанд хүрэхийг хүсдэг, үр дүнд ач холбогдол өгөхгүй, санал бодлоо шударгаар илэрхийлнэ гэж итгэдэг хүнээ өөрийн зөвлөх, дасгалжуулагчаа болгох юм.

Өөрөөс тань гарахааргүй том өөрчлөлт хийх

8 Бусдад атаархах сэтгэл төрнө

Ирээдүйнхээ талаар бодохоос илүүтэйгээр бусад хүмүүсийн өнгөрсөнд дүн шинжилгээ хийхэд илүү их цаг зарцуулж байва бусдын ололт амжилт нь таныхаас өөр боломж, сонголтууд дээр суурилсан гэдгийг санаарай. Та тэдний сонгосон хувилбарыг сонгох байсан уу? Хэн нэгний ирээдүйн талаар бодохоо больж, өөрийнхөө ирээдүйн  тухай төлөвлөж эхлэх цаг болжээ.

Бусдад атаархах сэтгэл төрнө

9 Үр дүнг шууд тааварладаг болно

Өмнө нь ийм зүйлийг зөндөө харсан ш дээ гэх сэтгэгдэлтэй болох. Хоёр хувилбар төлөвлөж  гаргахад цаг гарга.  Эхнийх нь “Урсгалаараа л яв”. Өөрт чухал ач холбогдолтой 3-5 салбарыг тодорхойлж, чухал өөрчлөлт хийлгүй үр дүнг нь харуул. Нөгөөх нь "Хэрэв ингэвэл?" гэсэн  ирээдүйд аль салбар нь таны хувьд ямар байдлаар тохиромжтой байж болохыг тодорхойлох. Энэ алсын хараа ирээдүйд  биелэх ч юм билүү?

Үр дүнг шууд тааварладаг болно

10 Амжилтаас зугтдаг

Амьдрал богинохон гэдгийг, маргаашд ам гарахгүй байхыг гэнэт ухамсарлана. Үүний үр дүнд дундаж насны хямралтай тулгарч буй хүмүүс хүсэл эрмэлзэлээ биелүүлж, мөрөөдлөөрөө амьдрахын тулд нийгэмд амжилттай гэж тооцогддог ажил мэргэжлээс амархан холдож чадна. Хийхийг хүсэж, тэмүүлж буй ажил нь уламжлалт бус, буяны эсвэл  ашгийн бус төлөө байхаас гадна бүр харь оронд ч байж болно.

Амжилтаас зугтдаг

11 Бүх зүйл хэцүү санагдана

Бид амьдралдаа юу хийхээ мэддэг болж (хүч чадал) дараагаар нь юунд зориулж хийх ёстойгоос хамаардаг (хэрэгцээ) энэхүү хослолд захирагдсаар ирсэн. Яагаад заавал хямрал гэж?  Учир нь хүмүүс хөгшрөх тусам  хүсэл эрмэлзлэлээ алдаж байдаг. Хүч чадал байвч хүсэл тэмүүлэл байхгүй бол тэр ажил хүнд даалгавар болно. Хүсэл тэмүүлэл, хүч чадал, хэрэгцээ давхцаж байгаа сайхан газраа олоход анхаарлаа төвлөрүүл.

Бүх зүйл хэцүү санагдана

12 Амжилтанд хүрсэн ч сэтгэл хангалуун биш байна

Ажил амьдрал тань нэг л болж өгөхгүй байвал өөрийн давуу тал болон үнэт зүйлээ нэг ажиглаад хараарай. Сэтгэл хангалуун бус үед бидэнд  “Байгаа бүхэн минь ердөө энэ үү?” гэж санагддаг. Та амжилтанд хүрсэн хэрнээ түүндээ сэтгэл хангалуун бус байгаа бол энэ нь өөрчлөлт хийх цаг ирснийг илтгэж байна. Тэгэхээр хэсэг азнаж байгаад хүч чадлаа үнэл. Өөрөөсөө "Би юуг хамгийн сайн хийдэг билээ?" "Би юунд үнэхээр анхаардаг вэ?" гэж асуу, өөрт  үнэ цэнэтэй зүйлсээ дахин нягталсаны дараа ямар ч насандаа бай дахин эхэл.

Амжилтанд хүрсэн ч сэтгэл хангалуун биш байна

13 Ялахын төлөө биш, ялагдахгүйн төлөө тоглодог

Энэ нь таны урьд өмнө байсан байдлаа алдсан гэсэн дохио байж болох юм. Та шийдвэрийг баталгаатай биш харин айдас дээр үндэслэн гаргана. Энэхүү сэтгэлгээнээс гарах хамгийн хурдан арга бол таныг буцааж өөртөө итгэлтэй болгоход анхаарлаа төвлөрүүлэх явдал юм. Эрсдлээ сайн тооцоол. Таны оюун ухаанд та өөрөө залуу биш байгаа тул цаг хугацаа алдахаас айдаг боловч өмнөхөөсөө илүү туршлагатай гэдгээ мэддэг тул илүү ухаалаг байх хэрэгтэй. Ялахын тулд тоглоорой.

Ялахын төлөө биш, ялагдахгүйн төлөө тоглодог

14 Цаг хугацаа танд хүндээр тусна

Сар жил өнгөрөх тусам бид заримдаа мөрөөдлөө биелүүлж, хамгийн сайн сайхан амьдралыг бий болгох цаг хугацаагаа алдсаар байдаг. Үүний үр дүнд “Машин худалдаж ав”, “Байшингаа зар”гэх мэт  хүсэлд хөтөлдөг. Энэ бол бидний гаргасан шийдвэр бус урт хугацаанд бодож байсан зүйл байдаг. Өөртөө хүндрэл учруулалгүйгээр өөрчлөлт хийх боломж олго.

Цаг хугацаа танд хүндээр тусна

15 Өөрийн сонгосон амьдралдаа эргэлзэж эхэлнэ

Өөртөө эргэлзэж эхлэх нь байгаа газар, хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун байхаа больсон гэсэн үг. Та чадмаг сурамгай хэвээрээ байгаа ч хүссэн зүгрүүгээ нэг л явж чадахгүй болно. Энэ бол нэг алхам хойш ухарч, тодорхой байдалтай байсан эсэх, мөн хэрхэн яаж алдсаныг эргэцүүлэн бодох цаг юм. Дараа нь хүссэн газартаа буцаж очиход тань туслах төлөвлөгөө боловсруул.

Өөрийн сонгосон амьдралдаа эргэлзэж эхэлнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()