Америкийн конгрессын гишүүн бүсгүйг огцроход хүргэсэн дуулиант явдал

АНУ-ын конгресст Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Кэти Хилл туслахуудынхаа нэгтэй ёс бус харилцаа үүсгэсэн гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн нь энэ 7 хоногт дэлхий дахины анхаарлыг татсан юм. Тэрээр нөхөр болон туслах эмэгтэйн хамт садуур самуун явдалд тооцогдохуйц үйлдэл хийсэн нь олон нийтэд ил болсон байна. Цахим орчинд нийтлэгдэн шуугиан тариад байгаа улс төрчийн нүцгэн зурагтай холбогдох асуудалд Цагаан ордны ёс зүйн хорооноос шалгалт явуулж байгаа аж. 

Америкийн конгрессын гишүүн бүсгүйг огцроход хүргэсэн дуулиант явдал

32 настай Кэти Хилл 2018 оны АНУ-ын конгрессын дунд шатны сонгуулиар Калифорни мужаас нэр дэвшиж, төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдохоосоо өмнө өөрийн туслах эмэгтэй ажилтантайгаа зүй бус харилцаатай байсан нь үнэн гэдгийг мөрдөн байцаалтын үеэр хүлээн зөвшөөрчээ. Тэрээр олон нийтээс уучлалт гуйсан бөгөөд гишүүн болсноосоо хойш туслахтайгаа ямар нэгэн ёс бус харилцаанд ороогүй болохоо мэдэгджээ. 

Түүний туслахтайгаа үнсэлцэж байгаа, нүцгэн сууж, марихуан татаж байгаа зургуудыг нэрээ нууцалсан эх сурвалжаас "Daily Mail" авч, ил болгосон байна. Түүнчлэн нэг зураг дээрээс түүнийг хэвлий дээрээ нацист Германы армийн бэлгэдэл байсан төмөр загалмайг шивүүлснийг харж болох юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()