Өндөр өсгийт өмсөх үед гардаг асуудлуудыг шийдэх бяцхан аргууд

Өндөр өсгийт өмсөх нь бие галбирыг цэгцтэй, урт хөлтэй, дэгжин харагдуулдаг учир бүсгүйчүүд бид өндөр өсгийт өмсөх дуртай байдаг. Гэхдээ тогтмол өндөр өсгийт өмсөх нь хөлд маш их ачаалал өгч, орой гэхэд хөлөө мэдрэхгүй болтлоо ядарсан байдаг. Тэгвэл энэ асуудлыг хялбархан шийдвэрлэх аргаас танд хүргэе.

Өндөр өсгийт өмсөх үед гардаг асуудлуудыг шийдэх бяцхан аргууд

1 Гутлаа хөлдөөгчинд хий

Хэрвээ та өндөр өсгийт өмсөхөөр шийдсэн бол гутлаа 30  минутын турш хөлдөөгчинд хийгээрэй. Харин дараа нь гаргаж өмсөхөд халуун хөл хүйтэн гуталд орох үед гутал таны хөлийн хэлбэрт таарч хэв орох болно. Үүнээс гадна уутан дотор ус хийгээд гутал дотроо хийж усаа хөлдөх хүртэл гутлаа хөлдөөгчинд хийх боломжтой.

Гутлаа хөлдөөгчинд хий

2 Оймсоо халуун усанд дүрэх

Оймсоо халуун усанд дүрж өндөр өсгийт өмсөхөөс өмнө оймсоо өмсөөрэй. Та гадагш гарахаасаа өмнө энэ аргыг хэрэглэж гутлаа хөлд эвтэйхэн болгоорой. 

Оймсоо халуун усанд дүрэх

3 Хоёр талдаа наалттай тууз

Энэ туузыг хөл болон гутал дээрээ наагаарай. Энэ нь гутал дотор  хөл холхихгүй байхад тустай бөгөөд хөл цэврүүтэхгүй гэсэн үг юм.

Хоёр талдаа наалттай тууз

4 Улавч хэрэглэ

Силикон ч бай, даавуу нь ч бай улавч нь таны хөлийг гутал дотор гулгахгүй байхад туслана. Хэрвээ та онгорхой гуталтай бол силикон улавч илүү тохиромжтой.

Улавч хэрэглэ

5 Чийгшүүлэгч тос

Гутлынхаа дотор талд нь чийгшүүлэгч тос түрхэх нь гуталд төрөл бүрийн зураас үүсэхээс сэргийлнэ.

Чийгшүүлэгч тос

6 Тальк

Тальк нь хөл хөлрөх, гулгах зэргээс хамгаалахаас гадна цэврүү үүсэхээс сэргийлнэ. 

Тальк

7 Хуруугаа скочоор ороох

Та хөлийн дунд болон долоовор хуруугаа нийлүүлж скочоор ороож болох юм. Энэ хоёр хуруун дээр хамгийн их даралт ирж хөлийг өвтгөдөг байна.

Хуруугаа скочоор ороох

8 Гутлаа бүү тайл

Хэрвээ та хөлөө амраах зорилгоор гутлаа тайлдаг бол дараагийн удаа битгий тайлаарай. Таны хөл хөөсөн байдаг учир дахин гутлаа өмсөх үед таагүй мэдрэмж төрүүлнэ. 

Гутлаа бүү тайл

9 Гэртээ өмсөж дасга

Та өндөр өсгийт өмсөхөөр шийдсэн бол эхний долоо хоног гэртээ өмсөж байгаарай. Ялангуяа шинэ гутал өмсөхийнхөө өмнө энэ аргыг ашиглаж, гутлаа хөлийнхөө хэвэнд тааруулах нь зүйтэй.

Гэртээ өмсөж дасга

10 Аль болох бага зогс

Та бага багаар үргэлж алхах хэрэгтэй. Удаан хугацааны туршид зогсох нь хөлний өвдөлтийг илүү мэдрүүлэх болно. Мөн та хөлөө амраагаад бага зэрэг сууж болох хэдий ч гутлаа тайлж болохгүй гэдгийг битгий мартаарай.

Аль болох бага зогс

11 Хэт өндөр өсгийтөөс татгалз

Хэрвээ та өмнө нь өндөр өсгийт өмсөж байгаагүй бол хэт өндөр өсгийтэй гутал өмсөхөөс зайлсхийгээрэй. Эхний ээлжинд намхан, өргөн өсгийтэй гутал сонгохыг зөвлөж байна. Үүнээс гадна урд хэсэгтээ бага зэрэг өндөрлөгөөтэй гутал сонгож болно.

Хэт өндөр өсгийтөөс татгалз

12 Үнэр дарагч түрх

Хөл болон гутал хамгийн их шүргэлцдэг газарт үнэр дарагч түрхэж болно. Ингэснээр гуталд үрэгдэж, цэврүүтэхээс сэргийлж чадна. 

Үнэр дарагч түрх

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()