Энэхүү урамшуулалт аянд тус банкны Улаанбаатар хот болон орон нутгийн 45 салбар нэгжид 6 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн болон хуучин хугацаатай хадгаламждаа орлого хийсэн 1 сая төгрөг тутамд нэг сугалааны эрхтэйгээр оролцоно.
Ийнхүү бүтэн сарын туршид үргэлжилсэн “Анталья аялцгаая” аяны азтанууд 2019.11.01-ний өдрийн 15:00 цагт “Эх орон” телевизээр тодорно. Хэрвээ та тухайн үед телевиз үзэх боломжгүй бол Капитрон банкны facebook.com/CapitronBank/ хуудсаар үзэх боломжтой.
Капитрон банкны хувьд “Эх орон” телевизтэй урт хугацаанд хамтран ажиллаж, өглөө бүрийг шинэхэн мэдээллээр эхлүүлдэг “Эх орны өглөө” хөтөлбөр, Монголын бизнесийн салбарт төрөн гарч буй залуу энтрепренёр манлайлагчдыг нийгэмд таниулах зорилготой “Урагшаа Монгол” болон бусад контентыг үзэгчдийн хүртээл болгосоор ирсэн бөгөөд хадгаламжийн урамшуулалт аяны тохирлыг дээрх өдөр шууд дамжуулан хамтран хүргэнэ.
Урамшуулалт аяны хүрээнд хосоороо Турк улсын аялал жуучлалын төв үзэсгэлэнт Анталья хот руу аялах эрхийн эзэн болохоос гадна мини дрон, мэргэжлийн аппарат, цахилгаан дугуй, Iphone XR гар утасны эзэд тодрох юм.
Капитрон банкинд өөрийн болон үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хуримтлал нээж, урамшуулалт аянд оролцож байгаа эрхэм харилцагч таныг аз хийморь ивээж, амжилт дүүрэн байхыг хүсэн ерөөе!
Капитрон банк – Ухаалаг ирээдүй зүгт
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.