“Дараагийн үед тавтай морил” хэмээн урьсан 8 эрхэм хэн байв?

Хэдий та амжилтын төлөө урагшилж байгаа ч өөрийн бус өөр хэн нэгний амжилтын төлөвлөгөөний нэг хэсэг болж,  товчхондоо буруу шатаар авирч байгаагаа анзаарахгүй яваа юм биш биз? Энэ эрсдлийг эртнээс тооцоолж, өдөр бүр шинийг туршиж, өөрийгөө сорьж, шинээр бүтээх эрч хүч, нөөц бололцоог бий болгож, амжилтын оргилдоо хүрсэн хүмүүс олон бий.  Ингээд яг тийм замаар амжилтад хүрсэн 8 эрхмийг танд танилцуулж байна. Эдгээр эрхмүүд бол Юнителийн Дараа төлбөрт үйлчилгээний шинэ дүр төрх бөгөөд “Дараагийн үед тавтай морил” хэмээн бусдад эрч хүч, урам зориг хайрлаж буй хүмүүс юм.

“Дараагийн үед тавтай морил” хэмээн урьсан 8 эрхэм хэн байв?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эрх зүйч, чөлөөт сэтгүүлч Б.Мягмардорж

2010 онд Төв аймгийн Цээл сумаас анх хотыг зорин ирсэн Мягмардорж гадаад хэлийг сургалтын төвд явалгүй, өөрөө бие даан сурсан байна. 3 жилийн уйгагүй хөдөлмөр, тасралтгүй хичээл зүтгэл гаргаснаар англи хэлийг академик түвшинд эзэмшиж, 2016 онд UB POST сонинд нийтлэл бичиж ажлын гараагаа эхэлж байжээ. Тэрээр одоо “IHS GLOBAL” Олон улсын эрхзүйн байгууллагад Монгол дахь Бизнесийн эрхзүйн орчны аналистаар ажилладаг.

Өөрт байгаа боломжоо улам бүр тэлж, дараагийн үед нэг шат ахихад тань хэлний мэдлэг танд тусална.

Эрх зүйч, чөлөөт сэтгүүлч Б.Мягмардорж

2 “Даншиг” группийн захирал П.Анхжаргал

Хүүхэд байхдаа аав ээжийнхээ үйлдвэрийн ажилд тусалдаг байсан Анхжаргал өөрийн ажлын гараагаа хувиараа оффсет хэвлэлийн үйлдвэр ажиллуулахаас эхлүүлсэн байна. Энэ цагаас хойш  цаасан хэвлэл, медиа, үнэт эдлэл, кино урлаг, ноолуур, уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэл зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байна. Тэрээр хамгийн сүүлд “Ээжийн дайсан 2”, “Боссын босс”, “Хийморь” зэрэг киног хамтран ажилласан байна.

Салбараа өргөжүүлж, олон шинэ зүйлийг туршиж, дараагийн үед нэг шат ахихад зоригтой, тууштай байх хамгийн чухал.

“Даншиг” группийн захирал П.Анхжаргал

3 Комикс зохиолч, зураач, МУ-н соёлын элч Н.Эрдэнэбаяр

Бумбардай комиксоор нь бидний сайн мэдэх Эрдэнэбаяр нь 2004 оноос эхлэн зурган ном, нэвтрүүлэг бүтээж эхэлсэн бөгөөд нийт 100 гаран бүтээл туурвисан байна. Тэрээр Монголын комик, анимэйшн үйлдвэрлэлийн уран бүтээлчдийг олон улсад төлөөлж, “ACV” төслийн удирдах зөвлөлийн дарга, “Азийн зураачдын уралдааны” ерөнхий шүүгчээр ажиллаж байсан бөгөөд 2015 онд Япон улсын Токио хотноо зохиогдсон Дэлхийн комик номын хамгийн том уралдаан болох Олон Улсын Манга авардс наадамд 46 улсын бүтээлээс Алтан гранпри шагналыг хүртэж байсан юм.

Уран бүтээлээр жигүүрлэн дараагийн үед нэг шат ахихад сониуч зангаа хөгөлж, хоббигоо хөгжүүлэх хамгийн чухал.

Комикс зохиолч, зураач, МУ-н соёлын элч Н.Эрдэнэбаяр

4 МУ-ын гавьяат тамирчин, Пауэрлифтингийн Дэлхийн хошой аварга Э.Содномпэлжээ

Э.Содномпэлжээ дунд сургуулийн 6 дугаар ангид байхдаа хавдрын улмаас хөлөө тайруулсан ч, хичээлдээ улам шамдан сургуулиа амжилттай төгссөн байна. Тэрээр 2000 оноос Пауэрилифтингийн спортоор хичээллэж эхэлсэн ба 2001 онд Бүх ард түмний спартикиадад аварга болсон нь хамгийн анхны спортын амжилт нь байсан юм. Тэр цагаас хойш уйгагүй хичээл зүтгэл гарган, өөрийгөө ялж, бэлтгэл сургуулилт тасралтгүй хийсээр өөрийнхөө рекордыг шинэчлэн эвдэж, Пауэрлифтингийн Дэлхийн хошой аварга болсон байна.

Спортын амжилт гарган дараагийн үед нэг шат ахихад өөрийгөө ялах, өөртөө шинэ боломжийг бий болгох хамгийн чухал.

МУ-ын гавьяат тамирчин, Пауэрлифтингийн Дэлхийн хошой аварга Э.Содномпэлжээ

5 “Кажуг” ХХК-н захирал Л.Батдэмбэрэл

Цаг уурын инженер мэргэжилтэй Батдэмбэрэл 25 жил арьс шир үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа. Тэрээр 1998 онд Солонгос улсыг зорин бүс эдлэлийн үйлдвэрт 13 жил тасралтгүй ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирээд өөрийн үйлдвэрээ нээсэн байна. Шир, ширэн эдлэл бүс үйлдвэрлэх Кажуг үйлдвэрээ нээсэн цагаас хойш өнөөдөр хот хөдөөгийн 15 салбар, мөн Өвөрмонгол, ОХУ-д салбараа нээн амжилттай ажиллаж байна.

Хувийн бизнесээ эхэлж, дараагийн үед нэг шат ахихад бизнестээ дурлаж, тасралтгүй тууштай байх хамгийн чухал.

“Кажуг” ХХК-н захирал Л.Батдэмбэрэл

6 Ариунаа Сүри брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Ариунаа Сүри

Бага байхдаа аав шигээ дандаа онц дүн авдаг хүн болно гэж аавыгаа бахархан дуурайдаг байсан Ариунаа 8-р ангиасаа хойш өнөөдрийн Ариунаа Сүри брэндийг бий болгохоор суралцаж, загварын салбарт тасралтгүй ажиллаж байгаа юм. Өчүүхэн авьяасыг хөдөлмөр л тордоно гэж даруухан ярьдаг тэрээр өдөр бүр 22 цаг хүртэл өөрийн урландаа хүний дотоод сэтгэлийг илэрхийлэх, цор ганц бүтээлийг урладаг. ХБНГУ-д загварын чиглэлээр суралцаж, томоохон загварын салонд ажиллаж байсан дизайнер Ариунаа Сүригийн Дэлхийд танигдах Монгол брэндийг бүтээх түүний хүсэл мөрөөдөл өдрөөс өдөрт биеллээ олсоор байгаа бөгөөд тэрээр “Торгоны зам” олон улсын загварын шоуны “Шилдэг дизайнер”, “Mercedes Benz” шоунд удаа дарааллан амжилттай оролцож байгаа юм.

Дэлхийд танигдах өөрийн брэндийг бүтээж, дараагийн үед нэг шат ахихад бүх сэтгэлээ шингээн урлаж, зоригтой ялгарал бий болгох хамгийн чухал.

Ариунаа Сүри брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Ариунаа Сүри

7 Урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун

Монголын урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа, найруулагч, дуучин Б.Бадрууган агсныг залгамжлан гурван үеэрээ урлаг, соёлын салбарт хүчин зүтгэж байгаа Урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун урлагийн салбарт шинэ өнгө төрх оруулсан олон бүтээл туурвиснаас гадна БСШУЯ-ны Соёлын газрыг ахалж, Монголын топ компаниудын олон нийттэй харилцах газрыг удирдан, төр, хувийн хэвшлийн салбарт ажиллахын хажуугаар олны танил болсон уран бүтээлчдийг төрүүлэн ажиллаж байна.

Урлагийн салбарт шинэ өнгө төрх оруулан дараагийн үед нэг шат ахихад сайн багийг бүрдүүлэн хамтран ажиллах хамгийн чухал.

Урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун

8 “The One”, “The One Kids” төвийн захирал Б.Сэлэнгэ

Австрали улсад өөрийн бизнесийн гараагаа эхэлсэн Б.Сэлэнгэ хүүхдийн боловсрол тэр дундаа урлагийн боловсролд ихэд анхаарал хандуулдаг. Тиймдээ ч харь улсад өөрийн хувийн бизнесийн энэ салбарт эхлүүлж, хүүхдийн урлагийн боловсролын төвийг нээн ажиллуулж эхэлсэн юм. “The One”, “The One Kids” төвүүдээр дамжуулан зуу зуун хүүхдүүд мэдлэг боловсрол тэр дундаа урлагийн боловсролыг эзэмшиж байна.

Өөрийн хоббиг ажил хэрэг болгон дараагийн үед нэг шат ахихад бусдын төлөө ажиллах хамгийн чухал.

“The One”, “The One Kids” төвийн захирал Б.Сэлэнгэ

Та ч бас маргаашийн өөрийгөө өнөөдөр бүтээж, ирээдүйн амжилтыг одоо бүтээж байгаа. Та өөрийнхөө хүсэл мөрөөдөлд үнэнч байж, зорилгодоо тууштай тасралтгүй байж дараагийн үед амжилтаа ахиулах боломжтой. Дашрамд дуулгахад Дараа төлбөрт үйлчилгээний Бүртгэлийн хураамж, Барьцаа төлбөр 0 төгрөг болсон байгаа.

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.