Зэрлэг байгальд хэрхэн амьд гарах вэ?

2014-09-02, 21:30
19,199

Орчин үед бол мэдээлэл дутагдаж байна гэх шалтгаан үгүй бөгөөд олон тооны хэвлэл, мэдээллийн хэрэгслийн ачаар бид дэлхийн аль ч өнцөг буланд болж буй зүйлсийн талаар мэдээллийг авч чаддаг болсон. 21-р зууны үед хүн өөрт хэрэгтэй зүйлээ номноос биш Интернэтээр илүү хайж олж байгаа билээ.

Зэрлэг байгальд хэрхэн амьд гарах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Гэхдээ энэ нь бас муу талтай. Учир нь бид өөрсдийн ухаанаар, сэтгэн бодож аливаа зүйлийг шийдэх чадваргүй болсон байдаг. Хэрвээ машин тань асахаа болиод, утас чинь ямар ч сүлжээгүй, хүнгүй газар та яах вэ?...
 
Ингээд олны ам дамжсан амьд гарах ташаа ойлголтуудыг залруулья.

1. Давалгаанд өртсөн тохиолдолд далайн эрэгтэй параллель сэлээрэй.
Ингэж болохгүй. Давалгаа бүхий л урсгал руу чиглэсэн байдаг. Харин хүмүүс түүнийг зөвхөн далай руугаа чиглэсэн байдаг хэмээн ойлгодог. Тиймээс хэрвээ ийнхүү давалгаанд өртвөл түүний урсгал дагуу сэлэх хэрэгтэй.

www.caak.mn

2. Цөлд усаа хэмнэх хэрэгтэй
Хэрвээ та усаа хэмнэсээр байгаад нас барчихвал хэмнэсэн ус тань хэрэг болох нь юу л бол. Хүн хэт халуунд нэлээд хэд хоног усгүй амьдарч чадна. Харин үүний оронд мод бутны сүүдэр бараадаж, ачаагаа бага байлгахыг хичээгээрэй. Усаа уугаад шаардлагатай бол шөний цагаар газраа хороосон нь илүү тохиромжтой.

www.caak.mn

3. Могойн хорыг сорж гаргах хэрэгтэй
Үнэн хэрэгтээ энэ нь могойнд хатгуулсан хүн болон танд муугаар нөлөөлөх магадлалтай. Могойн хор нь ам болон цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээдэг. Иймд яаралтай хот суурин газар олж, эмнэлэгт хүргэх хэрэгтэй.

www.caak.mn

4. Хорогдохын тулд агуй эсвэл унжлагатай зүйл олох хэрэгтэй
Оршин буй орчноосоо хамаарч хоргодох газарт төрөл бүрийн зүйл багтана. Энд нарнаас нуугдах, хүйтнээс, борооноос, шорооноос хамгаалах гэх мэт.

www.caak.mn

5. Аварга загасны хамар руу цохивол тэр айна
Хэрвээ аварга загас тань руу дайрах гэж байвал мэдээж танд өөрийгөө хамгаалах хэрэг гарна. Гэхдээ уснаас болоод хамаг хүчээрээ аварга загасыг цохиж чадна гэвэл юу л бол... Харин үүний оронд нүд эсвэл сэлүүрийг нь маажих хэрэгтэй.

www.caak.mn

6. Нэн түрүүнд хоол олох хэрэгтэй
Хүн хоолгүй 6 долоо хоног амьдарч чадна. Тиймээс хоол олох нь хамгийн түрүүнд тавих асуудал биш бөгөөд харин хангалттай хэмжээний ус нөөцөлж, хүйтэн болон амьтнаас хэрхэн хамгаалах тал дээр анхаарах нь зүйтэй.

www.caak.mn

7. Зурагтаар гарсан зүйлийг дууриан амьд гарч чадах болов уу.
Зэрлэг байгальд амьд гарах хамгийн зөв арга нь өөртөө итгэх итгэл, мөн тухайн нөхцөл байдалд бэлтгэгдсэн байх явдал юм. Харин зурагт, кинонд үзсэн аргуудыг туршихгүй байхыг хүсье.

www.caak.mn

8. Ам чинь их цангаж байвал шээсээ уу
Шээсээ уувал таны бөөр муудна. Хүйтэн үед ууж болох ч, халуун газар байгаа тохиолдолд энэ аргыг ашиглаад хэрэггүй л болов уу. Бие организм маш хурдан усаа алдах болно.

www.caak.mn

9. Кактусны усыг ууж болно
Зөвхөн нэг л төрлийн боошиг хэлбэрийн кактус байдаг бөгөөд үүний усыг ууж болно. Бараг ихэнхи кактуст бөөлжис хүргэх, шингэн алдуулах хорт бодис байдаг.

www.caak.mn
Харин танд ямар санаа байна? ...
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()