Цаг агаарын хачирхалтай 10 үзэгдэл

2014-06-09, 02:01
36,512
Та бид аадар борооны үер болон бусад сонирхолтой цаг агаарын үзэгдлийн тухай телевиз, интернэт, өдөр тутмын мэдээнээс олж мэддэг. Магадгүй энэ нь хүний хүчин зүйлийн улмаас, дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж буйн илрэл байх. Туйлын мөс эрчимтэйгээр хайлж байгаа нь ирээдүйд далайн түвшин улам бүр нэмэгдэх шалтгаан болж байна.
Цаг агаарын хачирхалтай 10 үзэгдэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Тиймээ, цаг уур гарцаагүй жилээс жилд хувьсан өөрчлөгдөж байна. Энэ нь бидний жинхэнэ үзэсгэлэнтэй байгалийг харах боломжийг улам бүр үгүй хийж байгаа юм.

1.    Загасаар бороо орсон - Non-Aqueous Rain
Амьтдаар бороо орсон тухай эсвэл түүхүүд, эд зүйлс өмнөх зуун руу буцсан тухай түүхүүд, тэр дундаа тэнгэрээс олон мэлхий унасан тухай ам дамжсан яриа их байдаг. 1794 онд, Францын цэргүүд бах мэлхийгээр бороо орсон талаар гэрчилдэг. Өнөө үед бол Гондурасчууд "Lluvia de Peces" үзэгдлийн тал дээр нэлээд туршлагатай.

Та "Lluvia de Peces" гэж юу вэ хэмээн бодож байна уу? Гондурас, Yoro-д үүнийг үгчилбэл Загасан бороо бөгөөд энэ үзэгдэл жил бүр олон тохиолддог болжээ.

Тэнгэрээс амьтад олноор унахын нэг нийтлэг тайлбар бол усан хуй юм. Гэвч Lluvia de Peces буюу загасаар бороо орох үзэгдэл нь бараг 200km хол зайг хамардаг бол усан хуй үзэгдэл тийм ч хол урсдаггүй. Энэ үйл явцыг зарим хүмүүс цэвэр усны загас улирал солигдоход, газар доогуурх ус руу шилждэгтэй холбож болох юм. Ус татрах үеэр орсон их хэмжээний борооны усанд, загаснуудыг дээш нь гарч ирэн буцаж, чадалгүй гацдаг байж болох юм.

Зарим нь үүнийг, Спайны José Manuel (Jesus de) Subirana санваартан Yoro-д хэр их ядуу зүдүү өлсгөлөн нүүрлэж байгаааг хараад, хүмүүст хоол хүнс хүртээхийн төлөө 3 өдөр, 3 шөнө залбирсны эцэст, энэ загасан бороогоор шагнагдсан гэж итгэдэг байна.

www.caak.mn

2. Fallstreak Hole
Зарим хүмүүс үнэхээрийн үл ойлгогдох, гайхалтай, хачирхалтай зүйлсийг харж, тэрхүү ховор үзэгдлийн гэрч болсон байдаг бол бусад нь тэдгээрийг харахыг хүсдэг. Сүүлийн үед хүмүүс Stockton-д тэнгэрт том нүх гарсан байхыг олж харсан гэх болжээ. Тэдгээр хүмүүс олон нийтийн мэдээллээр ярихдаа, уг нүх сансрын хөлөг бүхий ямар нэгэн харь гаригийн биетээс үүссэн гэж таамаглажээ. Сансар судлалынхан энэ нүхийг зүгээр нүх шиг хэлбэртэй үүл гэжээ.

Эрдэмтэд харин энэ үүлэн дээгүүр нисдэг тэрэг нисч өнгөрөхдөө мөс хэлбэртэй кристаллуудыг үүсгэж ийнхүү харагдахад хүрсэн байх гэж үзжээ. Тэд онгоцны сэнс болон далавчаар өнгөрсөн агаарын хүйтний эрч хурдтай нэмэгдэж, мөсөн талстууд үүсгэсэн байна гэж тайлбарлажээ.

Магадгүй энэ нүх Black Sabbath-д “Тэнгэр дэх нүх” дууны санааг өгсөн байх.

“I'm looking through a hole in the sky
I'm seeing nowhere through the eyes of a lie
I'm getting closer to the end of the line
I'm living easy where the sun don't shine”

www.caak.mn

3. Галан хуй
Галан хуй бол торнадо шиг нэлээд ховор тохиолддог үзэгдэл юм. Энэ аймшигт галын дөлөн циклон нь firenado буюу галын дөлөөр үүссэн шуурга бөгөөд ямар ч сайхан зүйл байхгүй. Яг л тамын хамгийн гүн ёроолоор гарч байгаа мэт харагддаг.

Эдгээр галан хуй нь агаарын температур, хурд эсрэгээр шилжихэд уул толгод, моднуудын хоорондын агаарын урсгалын хүчийг ашиглан үүсдэг байна. Зарим галан хуй нь маш хурдтай үзэгдэн алга болох бол, бусад нь халуун хэвээрээ байж эргэн тойрныхоо хийг өөртөө шингээн томорч эргэлдсээр байдаг.

Магадгүй энэхүү аймшигтай үзэгдлийн жишээ нь 1923 онд Японд болсон 7.9 баллын газар хөдлөлт байж болох юм. Энэхүү firenado үзэгдлийн үеэр мянга мянган хүний амь үрэгдсэн билээ.

www.caak.mn

4. Catatumbo аянга: Дэлхий дээрх хамгийн том, хамгийн урт цахилгаан
Шуурга гэх мэт байгалийн онц ноцтой үзэгдлүүд нь нэгэн зэрэг эрс тэс нөхцөл байдлыг үүсгэдэг. Аянга бол мөн л ховор тохиолддог байгалийн гамшигт үзэгдэл.

Catatumbo аянга нь Венесуэл дэх Catatumbo голын хөндийгөөр буудаг. Халуун, хүйтэн агаарын урсгал нийлэх нь энэ үзэгдэл бий болох таатай нөхцөл юм. Тиймээс энэ хөндийг дэлхийн хамгийн их аянга буудаг газар гэж нэрлэдэг. Энэ газрын эргэн тойронд үүлний цахилгаан дамжуулалтыг сайжруулах метан хий ялгаруулдаг хиймэл намаг бий.

Catatumbo аянга нь жилд 140-өөс 160 шөнө үзэгддэг боловч 2010 онд орон нутгийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хамгийн цөөхөн тохиолджээ. Мөн энэ аянга ихэнхдээ өмнөхөөсөө илүү хүчтэй цахидаг байна.

www.caak.mn

5. Галан солонго
Галан солонго бол хаа нэгтээ тун ховор тохиолддог байгалийн үзэгдэл юм.
Энэ гайхалтай үзэгдэл бий болохын тулд маш тодорхой нарийн цаг агаарын нөхцөл байдал үүсэх хэрэгтэй. Ихэвчлэн зун тохиолддог – нарны илч 58 градус буюу түүнээс их агаарын хэмийг үүсгэх бөгөөд нарны гэрэл үүлний мөсөн талстууд руу зөв өнцгөөр нэвтрэх ёстой. Тэдгээр нь үнэхээрийн том үүлнүүд байх хэрэгтэй бөгөөд тэнгэрийн харагдах хэсэг маш бага байдаг гэнэ.

www.caak.mn

6. Brinicle: Үхлийн мөсөн хуруу
Аюултай цаг агаарын үзэгдэл нь зөвхөн газар дээр амьдрагчдад аюул заналхийлдэггүй, мөн далай амьтад ч бас хор хөнөөл учруулдаг байх нь.

Үүнийг brinicle буюу хөлдсөн давстай ус гэдэг. Энэ нь хэт хүйтний улмаас давсны уусмал (ханасан давстай ус) хөлдөх үзэгдэл юм. Далайн зүгээс илүү дулаан агаар урсаж хүйтэн агаарт хүрснээр доод талд нь мөсөн төлвийг үүсгэдэг. Давстай ус, далайн эргэн тойрон дох уснаасаа илүү нягт, илүү хүйтэн байдаг учраас давсны сувгуудыг түлхэж, далайн дулаан усыг хөлдөөснөөр ийм сонирхолтой бүтэц үүсгэдэг байна.

www.caak.mn

7. Ногоон оч
Хэрвээ та хэзээ нэгэн цагт нар жаргах үеэр нарны цацраг тусч буй зүгээс ногоон өнгийн гэрэл гялсхийхийг харсан бол энэ нь доорх хоёр зүйлийн аль нэг нь байсан байж болох юм.

1) Та хүчлийн нөлөө харсан
2) Эсвэл та ногоон оч хэмээх байгалийн үзэгдэл харсан

Энэ үзэгдэл ихэвчлэн нар мандах болон жаргах үеэр тохиолддог бөгөөд тархалтгүйгээр нэгэн жигд гэрэлтдэг.  Ногоон оч нь гэрлийн хугарлын нөлөөгөөр атмосферт үүсдэг байна. Атмосфер нь призмийн үүрэг гүйцэтгэж, нарны туяаг олон төрлийн өнгөнд хуваадаг байна. Нарны цацраг бүрэн тусч, өөр өөр өнгөнүүд спектрийн нөлөөгөөр нүдэнд үзэгддэг. Энэ үзэгдэл тухайн үедээ хэдхэн секунд анивчаад өнгөрдөг учраас үүнийг оч гэж нэрлэжээ.

www.caak.mn

8. Бохир аянга
За тэгэхээр буцаад аянгын талаар бичье.
Өөр нэгэн аймшигт байгалийн асар их хор хөнөөлтэй ховор үзэгдэл бол галт уулын аянга, нөгөөтэйгүүр үүнийг dirty thunderstorm буюу "бохир аянга" гэж нэрлэдэг. Та гал уулын дэлбэрэлт хэр аймшигтай хор хөнөөлтэй гэдгийг мэднэ, тэгвэл түүн дээр аянгыг нэмчихвэл таньд жинхэнэ ертөнц сүйрч байна уу гэмээр санагдана.

Галт уулын сувагт аянга үүссэнээр энэ нь галт уулын аянга болдог.

Галт уулын идэвхитэй тоосонцрууд салж агаарт тархахдаа нэг нь нөгөөтэйгөө мөргөлдсөнөөр энэ үзэгдлийн эхлэлийг бий болгодог. Эдгээр тоосонцор нь аэродинамикаар өөрчилөгдөж, эсрэг цэнэгтэй бөөмөөс эерэг цэнэгтэй хэсгүүд салахаас шалтгаалдаг үзэгдэл юм. Энэхүү аянга нь цахилгаан цэнэгийн урсгалыг эсэргүүцэхийн тулд агаарт том хэмжээний тусгаарлалтыг хийх үед үүсдэг. Галт уулын дэлбэрэлт нь аянгын идэхвхижүүлэлтийг дэмжих усыг их хэмжээгээр ялгаруулж өгнө.

Танд зөвлөхөд, хэрэв та галт уулын дэлбэрэлтээс аянга үүсч байгааг харвал даруй тэндээс холдох хэрэгтэй. Эсвэл та тэндээ үлдээд там гэж юуг хэлдгийг хараад үхлээ хүлээх!!!

www.caak.mn

9. Aurora Borealis – Байгалийн гайхалтай гэрэл
Энэ байгалийн гайхалтай үзэсгэлэнтэй байдал нь хойд зүгт соронзон туйлын нөлөөгөөр үзэгддэг бөгөөд Туйлын туяа гэж нэрлэдэг (өмнөдөд ч бас ийм үзэгдэл байдаг ба Aurora Australis гэж нэрлэдэг).

Туйлын туяа яагаад үзэгддэг вэ? Мөн л тоосонцорын мөргөлдөөн. Энэхүү гайхалтай гэрлийн үзэгдэл нь нараар цэнэглэгдсэн тоосонцорууд дэлхийн амтосферын хийн тоосонцоруудтай мөргөлдөх үеэр үзэгддэг. Ерөнхийдөө, жилийн өдөр шөнө тэнцэх үеэр тохиолддог бөгөөд маш олон өнгөтэй боловч ногоон, ягаан өнгө зонхилдог. Wisconsin-ы Menominee Индианчууд Туйлын туяаг агуу анчдын сүнс гэдэгт итгэдэг.

www.caak.mn

10. Хуйлаастай үүл
Хуйлаастай үүл нь үнэхээрийн анзаарахгүй байхын аргагүй зүйл. Зарим нь үүнийг унаж буй шуурга гэж тайлбарласан байдаг. Arcus төрлийн эдгээр үүл нь ихэнхдээ аянга цахилгаантай бороотой холбоотой байдаг.
Хүйтэн агаарын дээр дулаан агаар байдгаас шалтгаалж, агаарын температур хувирах үед үүсдэг. Салхины чиглэл болон хурд өөрчлөгдсөнөөс энэ цилиндр хэлбэрийн үүл нь эргэлдэх хэлбэртэй болдог.

Хуйлаастай үүл гарахад орчны чийгийн хэмжээ мөн чухал үүрэгтэй. Салхи түүнийг хоолой хэлбэрт оруулж тэнгэрээр өнхөрч байгаа мэт харагдуулдаг.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()