Хуучин Югославын орнууд дахь жуулчдын заавал үзэх 7 газар

2019-10-15, 15:27
4,809

1992 онд Югославын холбооны улс задарч, түүнээс хойш Хорват, Словени, Серби, Македон, Босни Герцоговин, Косово, Монтенегро гэсэн шинэ улсууд дэлхийн газрын зураг дээр мэндэлсэн билээ. Олон жил дайны хөлд сүйдэж, дотроо хагаралтай байсан учир жуулчид тухайн бүс нутгийг төдийлөн зорьдоггүй. Тэгвэл хуучин Югославын бүрэлдэхүүн улсуудад хосгүй үзэсгэлэнтэй хэрнэ хүмүүсийн төдийлөн мэддэггүй газрууд олон байдаг.

Хуучин Югославын орнууд дахь жуулчдын заавал үзэх 7 газар

1 Юлийн Альфийн уулс - Словени

Словени улс Адриатын тэнгисийн үзэсгэлэнт эрэг, Блэд нуурын эрэг дээрх сүмүүд, үлгэрийн гэмээр жижиг тосгонуудаараа алдартай. Мөн Альфын нурууны салбар уулс Словенид бий. Тиймээс та тус улсаар аялахыг хүсвэл хамгийн өндөр цэг оршдог Триглавын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс аяллаа эхэлж,  Bohinj нуурын эргээр зугаалан, Альпийн уулсаар явган аялал хийж болно.

Юлийн Альфийн уулс - Словени

2 Далматийн далайн эрэг - Хорват

Хорват дахь Адриатийн тэнгисийн эрэг бол Югославын хамгийн алдартай, хамгийн их хүн очдог газар юм. Дулаан уур амьсгалтай тэнгисийн эрэг дээр амарч, үдэшлэгт явж, түүнчлэн Задар, Дубровник зэрэг түүхэн дурсгалт газруудыг сонирхох боломжтой.

Далматийн далайн эрэг - Хорват

3 Которын булан - Монтенегро

Монтенегро дахь Которын булан нь Скандинавын орнуудын далайн эргээс дутахааргүй байгалийн үзэсгэлэнт газрын нэг. Мөн булангийн бүс нутагт Балканы орнуудын иргэд амьдардгаас тэдний амьдралын сонирхолтой хэв маягийг харж, цаг уурын таатай нөхцөлийг эндээс мэдэрч болно. Гэхдээ Монтенегро нь хөрш Хорваттай харьцуулахад жуулчид маш бага очдог газарт тооцогддог. 

Которын булан - Монтенегро

4 Косовогийн соёл

Косово хэмээх шинэ улс нь газар нутгийн хувьд тийм ч том биш ч, Призрен хот бол тус улсын нэр хүнд гэхэд болно. Косовогийн түүхэн болон шашны өв соёлыг хадгалсан барилгуудаас гадна Призрен хот нь Косово - Албани үндэстний түүхийг харуулах хот бөгөөд бүтэн жилийн туршид үргэлжлэх олон төрлийн баяр наадмууд нь жуулчдын анхаарлыг татдаг. 

Косовогийн соёл

5 Сербийн Белград

Белград хот нь олон сайхан байшин барилгуудтайгаас гадна жуулчдыг хямд үнэтэй, нутгийн иргэд болон гаднынхан цугладаг шөнийн цэнгээний газруудаараа татдаг гэнэ. Өдрийн цагаар мэдээж үзэж харах зүйлс ихтэй ч нар жаргасны дараа Белград хот амь ордог гэлтэй. Белград хот нь энэхүү шөнийн амьдралтай гэдгээрээ бүс нутагтаа, цаашлаад Европын орнууд дундаа ч алдартай аж.

Сербийн Белград

6 Стари Мост гүүр - Босни Герцоговин

Газар дундын тэнгисийн бүсэд орших Мостар хот нь Босни ба Герцеговины Холбооны Улсын газрын зураг дээр хамгийн түрүүнд нүдэнд тусдаг хот аж. Энэхүү хот нь “Стари мост” хэмээх Неретва голыг туулах зорилгоор Османы үед баригдсан гүүрээрээ алдартай. Энэхүү гүүр дайны үед нурсан ч улсынхаа түүх соёлын үнэт өв гэдэг утгаар нь сэргээн засварласан. 

Стари Мост гүүр - Босни Герцоговин

7 Охрид нуурын эрэг - Македон

Югославын улсуудаар хийх аяллын хамгийн сүүлийн газар бол Охрид нуурын эрэг. Энэхүү эрэг дээр Охрид кафе, 300 метрийн гүний усанд сэлэх зэрэг хэзээ ч мартагдахааргүй, гайхалтай зүйлсийг үзэх боломжтой.

Охрид нуурын эрэг - Македон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()