Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Гайхмаар зурах авьяастай Кейт охин одоо 18 настай бөгөөд сэтгэл мэдрэлийн "шизофрени" өвчнөөр шаналж яваа нэгэн юм. Тэрбээр "Би багаасаа зураач болохыг хүсдэг байсан. Гэхдээ энэ өвчний шинж тэмдэг илрэх хүртэл би юу ч мэдээгүй. Би сэтгэцийн өвтэй гэдгээ мэдээд өөрийгөө маш ихээр үзэн ядсан. Яагаад гэвэл энэ нь намайг бусдаас өөр, хэвийн бус гэдгийг илтгэж байгаа шүү дээ. Харамсалтай нь би намайг харахаас ч эвгүйцдэг аймшигтай нийгэмд бусад хүмүүстэй зохицож амьдрах ёстой. Тэд энэ төрлийн өвчтэй хүмүүсийг хэвлэл мэдээлэл, кинонд гардаг шигээр л төсөөлдөг хэвшмэл ойлголттой байдаг. Тийм учраас би ямар байдгийг бусдад харуулахыг хүссэн" гэж ярьж байжээ.