Бүхий л зүйл сексийн сэдэвтэй болсон өнөөгийн соёл залуусын тархийг хэрхэн "гэмтээж" байна вэ?

2019-10-11, 17:40
8,603

Телевиз, кино, дуу хөгжим гэх мэт олон нийтийн хэрэгслээр насанд хүрэгчдийн харилцаатай холбоотой дүр, дүрслэл гаргах асуудал дээр хүмүүс удаан хугацааны турш маргалдсаар ирсэн. Харин анагаахын боловсрол судлаач нэгэн эмч, бэлгийн харилцааны үед явагддаг тархи болон мэдрэлийн системийн хариу үйлдлийн талаар судалгаа явуулсны үндсэн дээр  “нийгмийн сексийн соёл нь залуу хүмүүсийн оюун санааг төөрөлдүүлж магадгүй”  гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Бүхий л зүйл сексийн сэдэвтэй болсон өнөөгийн соёл залуусын тархийг хэрхэн "гэмтээж" байна вэ?

Техас мужийн Остин дахь “Бэлгийн эрүүл мэндийн анагаах ухааны хүрээлэн”-ийн ерөнхийлөгч М.И. Гари Роуз “Бэлгийн харилцааны үеийн мэдрэлийн систем”-ийн тухай бичсэн номынхоо талаар “Cybercast News Service”-т нэгэн сонирхолтой ярилцлага өгсөн байна.  Тус байгууллага нь дэлхийн өсвөр үеийн жирэмслэлт болон бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор байгуулагдсан ашгийн бус байгууллага юм.

Таны номонд цаг хугацааны явцад өөрчлөгдөж буй хүмүүсийн тархины хөгжлийг шинжлэх ухааны үүднээс судалсан тухай гардаг.  Үүнд ямар өөрчлөлт харагдаж байна?

Тархины хөгжлийн явцыг MRI судалгаагаар  тодорхой харж болно. Бид Соронзон резонансын дүрслэлийн шинжилгээ явуулахад хүний тархины урд талын хэсэг нь хамгийн сүүлд боловсорч гүйцдэг хэсэг болохыг тогтоосон. Тархины энэ хэсэг нь урт хугацааны турш хүлээж авсан мэдээллийг боловсруулж, шийдвэр гаргахад оролцдог. Олон хүний тархины зургийг авч харьцуулж үзэхэд 25 нас хүртлээ хүний тархи төлөвшөөгүй байгаа нь харагдсан.

Юу гэхээр, бид үүнийг нийгэмд тогтсон энгийн зүйлсээс мэдэж болно. Манай охин магистрийн зэрэг хамгаалсан боловч 25 нас хүртлээ машин түрээслээгүй. Харин хүү маань 25 нас хүрснээс хойш машины даатгалд төлдөг байсан мөнгөний хэмжээ эрс буурсан. Өөрөөр хэлбэл, тэдний тархи эцэст нь боловсорч гүйцсэний дараа автомашин түрээслэх, даатгалын компаниудад эрсдэл учруулахаа болих гээд өөрсөддөө хэрэгтэй зөв шийдвэр гаргаж эхэлсэн. Харин MRI судалгаа үүнийг бидэнд бодитоор нотолж өгсөн.

Бэлгийн харьцаанд орох үед юу болдог вэ?

Сексийн тухайд гэвэл,  дөнгөж төрсөн эмэгтэй хүүхдээ хөхүүлэх үед окситоцин хэмээх даавар ялгаруулдаг бөгөөд уг даавар нь эх хүүхдийг холбож өгдөг. Үүний нөлөөгөөр, эх нялх хүүхдийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй болдог учир нь тэд уг ер бусын холбоонд аль хэдийн бүрэн автсан байгаа.  Сонирхолтой нь,  эмэгтэйчүүд бэлгийн харилцаанд орох үед үүнтэй ижил зүйл тохиолддог. Бэлгийн харилцааны үед эмэгтэйчүүд мөн л окситоцин даавар ялгаруулж, хамтрагчтайгаа холбогддог. Гэхдээ тухайн холбоо нь эх хүүхдээс арай өөр химийн аргаар явагддаг. Тэгвэл эрчүүд бэлгийн харилцааны үед вазопрессин даавар ялгаруулдаг. Харин эрэгтэй эмэгтэй хүмүүс бэлгийн харилцааны үед хоёулаа таашаал мэдэрч эхлэхэд допамин даавар ялгардаг. Ингээд тухайн хүнтэй дахин бэлгийн харилцаанд орох хүсэл нь түүний мэдрэлийн эсүүдээр удирдагддаг. Үүний шалтгаан нь сэтгэл хөдлөл бөгөөд энэ нь мэдрэлийн эсүүдтэй хамааралтай байдаг юм.

Үүнийг тархины хэсгүүдэд хэрхэн нөлөөлж байгааг MRI шинжилгээгээр мэдэж болно. Тэгэхээр хэрвээ би ажилдаа явахдаа эхнэртээ баяртай гэж хэлээд хацар дээр нь үнсэхэд тархины аль нэг хэсэг идэвхжинэ, харин баяртай гэж хэлээд нүд ирмээд, орой эрт ирнэ гэж хэлэхэд өөр нэг хэсэг нь идэвхждэг.

Сонирхолтой л юм, гэхдээ үүний ач холбогдол юу вэ?

Энэ маш чухал. Учир нь гүйцэт төлөвшөөгүй залуу хүмүүсийн тархинд энэ процесс нөлөөнө. Хэрвээ тэд бэлгийн харилцаатай холбоотой ямар нэг буруу ойлголттой болж, тэдний биохимийн мэдрэлийн эсүүд хэвийн бус байдлаар хөгжих юм бол энэ тархинд тэр чигээрээ үлдэж насанд хүрсэн ч өөрчлөх боломжгүйд хүрдэг.

Тэгэхээр залуу насандаа олон бэлгийн хамтрагчтай байсан хүн нас яваад ч тийм хэвээрээ үлдэнэ гэсэн үг. Ийнхүү мэдрэлийн эсээр тархинд холбогдож суусан мэдээлэл, хожмын төлөвшилд нөлөөлнө.

Нэг аналог жишээ татья. Англи хэлийг огт мэдэхгүй сонсож байгаагүй Ази хүн насанд хүрсэн хойноо Англи хэлийг сурахад "L" үсгийг зөв дуудахад хүндрэлтэй байдаг. Харин тэд хүүхэд байхдаа сурсан бол ийм асуудал тулгарахгүй. Тэгэхээр мэдрэлийн эсээр дамжин тархинд суусан мэдээлэлийг дахин засварлах боломжгүй байдаг.

Тэгэхээр хэрвээ бид хүүхдэд порнографийг хориглохгүй байх, бэлгийн харилцааны тухай хэтэрхий нээлттэй хандвал, ялангуяа кино, дуу, уран зохиолын бараг 70 хувь нь насанд хүрэгчдийн сэдвийг агуулсан байгаа өнөө үед хүүхдүүд тийм л замаар төлөвшинө гэсэн үг. 

Хэрвээ бид энэ маягаар үргэлжлүүлж хүүхдийг сексийн тал дээр хэт нээлттэй өсгөж хүмүүжүүлвэл, насанд хүрээд эрүүл чийрэг хүн болохгүй буюу бэлгийн харилцааны тал дээр асуудалтай нэгэн болно.

Үүний сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөг шинжлэх ухааны үүднээс авч үзээгүй байгаа. Гэхдээ энэ маш чухал нөлөөтэй гэдэг нь тодорхой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()