U-Point гэж юу вэ?

2019-10-07, 11:28
5,555

Сүүлийн үед гар утасны төлбөрөө төлөхөд, нэгж авахад, эсвэл дэлгүүрээс хүнс худалдаж авах үед, заримдаа кофе уухад хүртэл “Танд .. U-Point оноо нэмэгдлээ” гэсэн мессэж гар утсанд тань ирж байна уу? Та U-Point-ийн тухай хараахан мэдээгүй байгаа бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарал хандуулаарай. Бид танд Монголын анхны НЭГДСЭН ЛОЯАЛТИ хөтөлбөр болох U-Point-ийн талаар мэдээлэл хүргэе.

U-Point гэж юу вэ?

Хэрхэн U-Point-ийн хэрэглэгч болох вэ?

U-Point-ийн гишүүн байгууллагуудаар үйлчлүүлэх, U-Point карт авах, www.upoint.mn вэб сайт болон U-Point аппликейншныг татан авч бүртгүүлнээр хэрэглэгч болох боломжтой.

 

Хэрхэн U-Point оноо авах вэ?

Та U-Point-ийн гишүүн байгууллагууд болох Юнител, Юнивишн, Номин Холдинг, Тесо корпораци, Caffe Bene, Tous les Jours зэрэг 20 гаруй байгууллагаар үйлчлүүлэхдээ U-Point картандаа эсвэл утасны дугаартай оноо авч, оноогоо цуглуулах боломжтой.

 

U-Point оноогоо юунд, хэрхэн зарцуулж болох вэ?

Та U-Point-ийн гишүүн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ худалдан авалтын үнийн дүнгийн 50% хүртэлх дүнд хөнгөлөлт авах боломжтой. Өөрөөр хэлбэл таны худалдан авалт 20,000 төгрөг болвол та U-Point оноогоороо хөнгөлүүлэн 10,000 төгрөгөөр авах боломжтой.

Урамшуулал

U-Point болон Юнител Групп хамтран маш том урамшууллыг зарлаад байгаа. U-Point оноогоо Юнителийн үйлчилгээнд ашигласнаар 1 сая U-Point онооны эзэн болох боломжтой юм байна. 1 сая U-Point оноогоо аль ч гишүүн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглаж, хөнгөлөлт эдлэх боломжтойгоороо маш том давуу талтай юм. Өөрөөр хэлбэл 1 сая төгрөгтэй дүйцэх хөнгөлөлт авах эрхтэй болно гэсэн үг. Энэхүү урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.