Амтат мөөгтэй шөл хийх жор

2019-10-04, 15:44
6,884

Баасан гараг бүр эзэгтэй нартаа зориулж бэлтгэдэг хялбар аргаар хийх хоолны жороо хүргэж байна. Энэ удаад та бүхэндээ хүний эрүүл мэндэд тустай, эрүүл хооллолтын нэг болох мөөгтэй шөл хийх аргыг танилцуулж байна. Мөөгөнд хүний эрүүл мэндэд асар их хэрэгцээтэй бодисууд агуулагддаг, уургийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн учир та бүхэн хоолондоо хэрэглэж заншаарай. 

Амтат мөөгтэй шөл хийх жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Орц

  • 90 гр цөцгийн тос
  • дунд зэргийн хэмжээтэй 2 ширхэг сонгино
  • 1 хумс сармис
  • 500г мөөг
  • 2 халбага  гурил
  • бульон - 1 литр
  • лаврын навч
  • 4 халбага цөцгий
  • яншуй

Орц

2 Хийх арга

Мөөгөө цэвэрлээд хүйтэн усанд дэвтээсний дараа нимгэн хэрчинэ. Цөцгийн тосоо халаагаад сонгино сармисаа жижиглэн хэрчиж хийнэ. Бага зэрэг хуурсны дараагаар зөөлөн гал дээр 8-10 минут байлгана. 

Хийх арга

Мөөгөө дээрээс нь нэмээд дахин 3 минутын турш чанана. Хуурай гурилаа цацаж, хутган шөлөө өтгөрүүлнэ. Бульоноо нэмээд 10 минут буцалгасны дараа лаврын навчаа нэмээд дахин 10 минут буцалгана. 

Ингээд лаврын навчаа шөлнөөсөө гаргаж аваад, сайтар хутгаж холино. Хэрвээ зутан болгохыг хүсвэл блэндерт хийсэн ч болно. Эцэст шөлөө дахин халааж цөцгийтэй холин хутгаад яншуйгаа нэмнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()