Дэлхий дээрх хамгийн аюултай 20 амьтан

Хүмүүс биднийг хаа сайгүй л аюул отож байдаг. Жил бүр сая сая хүмүүс энэ хорвоог орхин одох шалтгаанд амьтад ч нэлээдгүй хувийг эзэлдэг байна. Ингээд Билл Гейтсийн хийж "Гейтс" тэмдэглэлд нийтэлсэн хүнд хамгийн аюултай  амьтан судалгааг та бүхэнд танилцуулъя. 

Дэлхий дээрх хамгийн аюултай 20 амьтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

20 Аварга загас

Жилд 6 хүнийг үхэлд хүргэдэг

Зун болгон л бид аварга загас хүн рүү халдсан тухай мэдээ сонсдог ч үүнээс болж дэлхий даяар жилд дунджаар зургаан хүн нас бардаг байна.

Аварга загас

19 Чоно

Жилд 10 хүнийг үхэлд хүргэдэг

Чоно хүнээс айж, аль болох холдож зайлсхийхийг хичээдэг. Гэхдээ галзуу өвчин, айдас зэргээсээ болж хүн рүү буцаж дайрдаг байна.

Чоно

18 Далайн залхаг

Жилд 40 хүнийг үхэлд хүргэдэг

Номхон далайн Халгай нэрт энэ далайн залхаг нь маш хүчтэй өвтгөдөг хатгууртай. Аз болоход энэ хатгуур нь үхэлд хүргэх нь ховор. Хайрцагт далайн залхаг зэрэг төрлийнх нь бол шууд үхэлд хүргэх аюултай. 

Далайн залхаг

17 Бар

Жилд 50 хүнийг үхэлд хүргэдэг

Сүүлийн жилүүдэд Энэтхэг улсад бар хүн рүү дайрах нь ихэссэн тухай мэдээлж байгаа ба ихэнх тохиолдол нь амьтны хүрээлэнд бүртгэгдсэн байна. 2007 онд Сан Франциско хотод болсон дайралт ч мөн амьтны хүрээлэнд болсон. Бенгал бар Лас Вегас дахь "Siegfried & Roy" тоглолтын үеэр илбэчин Рой Хорн руу дайрч хагас саажилттай болгосон.

Бар

16 Зөгий

Жилд 60 хүнийг үхэлд хүргэдэг

АНУ-д зөгий, хэдгэнэ, бөхгөнө зэрэг нисдэг шавьж аюултай амьтдын жагсаалтад байнга багтдаг. Ихэвчлэн, тэдгээрт харшилтай хүмүүс хатгуулснаасаа үүдсэн шархнаасаа шок авснаар нас бардаг байна.

Зөгий

15 Арслан

Жилд 100 хүнийг үхэлд хүргэдэг

Арслан бол араатан амьтан, хэрэв хүнийг авлах боломж олдвол маш амархан баригдах хоол болно. Жуулчид руу арслан дайрсан тухай мэдээ тайлан нэлээдгүй бий.

Арслан

14 Заан

Жилд 100 хүнийг үхэлд хүргэдэг

Хэдийгээр заан өвсөн тэжээлтэн ч гэлээ уурласан үедээ маш аюултай, аварга биетэй амьтан юм.

Заан

13 Усны үхэр

Жилд 500 хүнийг үхэлд хүргэдэг

Усны үхэр нэлээн түрэмгий амьтан. Өөрт нь аюул учирсан тохиолдолд хормын төдийд жижиг завь хөмөрч зорчигчдын аминд хүрнэ.

Усны үхэр

12 Матар

Жилд 1,000 хүнийг үхэлд хүргэдэг

Матар түрэмгий дээрээс нь маш түргэн хөдөлгөөнтэй учраас хүнд нэлээн аюултай амьтанд тооцогдоно. Харин Буркина Фасо улсын нэгэн жижиг тосгон орон нутгийн домогт итгэн матрыг хүндэтгэдэг аж. 

Матар

11 Туузан хорхой

Жилд 1,600 хүнийг үхэлд хүргэдэг

Түүхий үхэр, гахайн мах идвэл хүнд хэд хэдэн төрлийн туузан хорхой дамжих боломжтой. Түүхий загас мөн шимэгч хорхойн өндгийг өөртөө агуулдаг.

Туузан хорхой

10 Аскарис нарийн гэдэсний шимэгч хорхой

Жилд 2,700 хүнийг үхэлд хүргэдэг

Дэлхийн хүн амын зургааны нэг нь энэ төрлийн ямар нэгэн шимэгч хорхойтой байдаг гэж судлаачид тооцоолжээ.

Аскарис нарийн гэдэсний шимэгч хорхой

9 "Цэцэ" ялаа

Жилд 3,500 хүнийг үхэлд хүргэдэг

Африкийн Сахарын бүст байдаг "Цэцэ" ялаа нь өөртөө трипанозом нэртэй аюулт организм агуулдаг бөгөөд хазаж хүнд дамжуулснаар үхэлд хүргэх, нойрны өвчтэй болдог байна.

"Цэцэ" ялаа

8 Хилэнцэт хорхой

Жилд 3,500 хүнийг үхэлд хүргэдэг

Хилэнцэт хорхой нь хорт хатгуураараа хатгаж мэдрэлийн хор биеэр нь тарааж хөдөлгөөнгүй болгож байгаад ангаа хийдэг.

Хилэнцэт хорхой

7 Эмгэн хумс

Жилд 4,400 хүнийг үхэлд хүргэдэг

Цэнгэг усны эмгэн хумснаас үхэлд хүргэх шимэгч хорхойн өвчин болох шистозомиаз хүнд халддаг ба энэ өвчин нь голдуу Африк, Ази, Өмнөд Америкт гардаг.

Эмгэн хумс

6 Триатомина хорхой

Жилд 8,000 хүнийг үхэлд хүргэдэг

Үнсэгч хорхой, алуурчин хорхой нэрт энэ шавжид хазуулснаар хүнд Чагас өвчин үүсгэгч шимэгч хорхой дамждаг байна. Бусад энэ төрлийн шавжнаас ялгаатай нь энэ хорхой нь АНУ-д элбэг байдаг.

Триатомина хорхой

5 Нохой

Жилд 17,400 хүнийг үхэлд хүргэдэг

Хүний хамгийн сайн найз хүсвэл хүнд хамгийн аюултай ч байж чадна.

Нохой

4 Элсний хаздаг ялаа

Жилд 24,200 хүнийг үхэлд хүргэдэг

Энэ өчүүхэн хэмжээт ялаа нь лейшманоз нэртэй шимэгч хорхойн өвчин дамжуулдаг. Уг өвчин кутаниоз, мукокутаниоз, хамгийн аюултай нь болох дотрын лейшманоз гэсэн гурван хэлбэрээр илэрдэг.

Элсний хаздаг ялаа

3 Могой

Жилд 60,000 хүнийг үхэлд хүргэдэг

Түгээмэл байдаг шар сахалт могой нь дэлхийн хамгийн хортой могойд тооцогддог ба Өмнөд Америкаас гаралтай.

Могой

2 Хүн

Жилд 580,000 хүнийг үхэлд хүргэдэг

Машины осол, гудамжны буудалцаан, цэрэг дайнаас хамаараад хүн жилд дунджаар хагас саяас илүү хүний аминд хүрдэг байна.

Хүн

1 Шумуул

Жилд 830,000 хүнийг үхэлд хүргэдэг

Ихэнх хүмүүс шумуулаас хумхаа өвчний вирус л халддаг гэж боддог ч үхэлд хүргэх аюултай Зика, денге халуун хумхаа, Японы тархи нугасны үрэвсэл, чичрэг өвчин ч мөн шумуулаар дамждаг.

Шумуул

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()