20
Аварга загас
Жилд 6 хүнийг үхэлд хүргэдэг
Зун болгон л бид аварга загас хүн рүү халдсан тухай мэдээ сонсдог ч үүнээс болж дэлхий даяар жилд дунджаар зургаан хүн нас бардаг байна.
19
Чоно
Жилд 10 хүнийг үхэлд хүргэдэг
Чоно хүнээс айж, аль болох холдож зайлсхийхийг хичээдэг. Гэхдээ галзуу өвчин, айдас зэргээсээ болж хүн рүү буцаж дайрдаг байна.
18
Далайн залхаг
Жилд 40 хүнийг үхэлд хүргэдэг
Номхон далайн Халгай нэрт энэ далайн залхаг нь маш хүчтэй өвтгөдөг хатгууртай. Аз болоход энэ хатгуур нь үхэлд хүргэх нь ховор. Хайрцагт далайн залхаг зэрэг төрлийнх нь бол шууд үхэлд хүргэх аюултай.
17
Бар
Жилд 50 хүнийг үхэлд хүргэдэг
Сүүлийн жилүүдэд Энэтхэг улсад бар хүн рүү дайрах нь ихэссэн тухай мэдээлж байгаа ба ихэнх тохиолдол нь амьтны хүрээлэнд бүртгэгдсэн байна. 2007 онд Сан Франциско хотод болсон дайралт ч мөн амьтны хүрээлэнд болсон. Бенгал бар Лас Вегас дахь "Siegfried & Roy" тоглолтын үеэр илбэчин Рой Хорн руу дайрч хагас саажилттай болгосон.
16
Зөгий
Жилд 60 хүнийг үхэлд хүргэдэг
АНУ-д зөгий, хэдгэнэ, бөхгөнө зэрэг нисдэг шавьж аюултай амьтдын жагсаалтад байнга багтдаг. Ихэвчлэн, тэдгээрт харшилтай хүмүүс хатгуулснаасаа үүдсэн шархнаасаа шок авснаар нас бардаг байна.
15
Арслан
Жилд 100 хүнийг үхэлд хүргэдэг
Арслан бол араатан амьтан, хэрэв хүнийг авлах боломж олдвол маш амархан баригдах хоол болно. Жуулчид руу арслан дайрсан тухай мэдээ тайлан нэлээдгүй бий.
14
Заан
Жилд 100 хүнийг үхэлд хүргэдэг
Хэдийгээр заан өвсөн тэжээлтэн ч гэлээ уурласан үедээ маш аюултай, аварга биетэй амьтан юм.
13
Усны үхэр
Жилд 500 хүнийг үхэлд хүргэдэг
Усны үхэр нэлээн түрэмгий амьтан. Өөрт нь аюул учирсан тохиолдолд хормын төдийд жижиг завь хөмөрч зорчигчдын аминд хүрнэ.
12
Матар
Жилд 1,000 хүнийг үхэлд хүргэдэг
Матар түрэмгий дээрээс нь маш түргэн хөдөлгөөнтэй учраас хүнд нэлээн аюултай амьтанд тооцогдоно. Харин Буркина Фасо улсын нэгэн жижиг тосгон орон нутгийн домогт итгэн матрыг хүндэтгэдэг аж.
11
Туузан хорхой
Жилд 1,600 хүнийг үхэлд хүргэдэг
Түүхий үхэр, гахайн мах идвэл хүнд хэд хэдэн төрлийн туузан хорхой дамжих боломжтой. Түүхий загас мөн шимэгч хорхойн өндгийг өөртөө агуулдаг.
10
Аскарис нарийн гэдэсний шимэгч хорхой
Жилд 2,700 хүнийг үхэлд хүргэдэг
Дэлхийн хүн амын зургааны нэг нь энэ төрлийн ямар нэгэн шимэгч хорхойтой байдаг гэж судлаачид тооцоолжээ.
9
"Цэцэ" ялаа
Жилд 3,500 хүнийг үхэлд хүргэдэг
Африкийн Сахарын бүст байдаг "Цэцэ" ялаа нь өөртөө трипанозом нэртэй аюулт организм агуулдаг бөгөөд хазаж хүнд дамжуулснаар үхэлд хүргэх, нойрны өвчтэй болдог байна.
8
Хилэнцэт хорхой
Жилд 3,500 хүнийг үхэлд хүргэдэг
Хилэнцэт хорхой нь хорт хатгуураараа хатгаж мэдрэлийн хор биеэр нь тарааж хөдөлгөөнгүй болгож байгаад ангаа хийдэг.
7
Эмгэн хумс
Жилд 4,400 хүнийг үхэлд хүргэдэг
Цэнгэг усны эмгэн хумснаас үхэлд хүргэх шимэгч хорхойн өвчин болох шистозомиаз хүнд халддаг ба энэ өвчин нь голдуу Африк, Ази, Өмнөд Америкт гардаг.
6
Триатомина хорхой
Жилд 8,000 хүнийг үхэлд хүргэдэг
Үнсэгч хорхой, алуурчин хорхой нэрт энэ шавжид хазуулснаар хүнд Чагас өвчин үүсгэгч шимэгч хорхой дамждаг байна. Бусад энэ төрлийн шавжнаас ялгаатай нь энэ хорхой нь АНУ-д элбэг байдаг.
5
Нохой
Жилд 17,400 хүнийг үхэлд хүргэдэг
Хүний хамгийн сайн найз хүсвэл хүнд хамгийн аюултай ч байж чадна.
4
Элсний хаздаг ялаа
Жилд 24,200 хүнийг үхэлд хүргэдэг
Энэ өчүүхэн хэмжээт ялаа нь лейшманоз нэртэй шимэгч хорхойн өвчин дамжуулдаг. Уг өвчин кутаниоз, мукокутаниоз, хамгийн аюултай нь болох дотрын лейшманоз гэсэн гурван хэлбэрээр илэрдэг.
3
Могой
Жилд 60,000 хүнийг үхэлд хүргэдэг
Түгээмэл байдаг шар сахалт могой нь дэлхийн хамгийн хортой могойд тооцогддог ба Өмнөд Америкаас гаралтай.
2
Хүн
Жилд 580,000 хүнийг үхэлд хүргэдэг
Машины осол, гудамжны буудалцаан, цэрэг дайнаас хамаараад хүн жилд дунджаар хагас саяас илүү хүний аминд хүрдэг байна.
1
Шумуул
Жилд 830,000 хүнийг үхэлд хүргэдэг
Ихэнх хүмүүс шумуулаас хумхаа өвчний вирус л халддаг гэж боддог ч үхэлд хүргэх аюултай Зика, денге халуун хумхаа, Японы тархи нугасны үрэвсэл, чичрэг өвчин ч мөн шумуулаар дамждаг.