100 гаруй эхнэртэй Япон эрийн нууц

Мөнгөөр гэр бүл, хайр дурлал, найз нөхдийг худалдаж авч чадахгүй ч, дээрх зүйлтэй байгаа мэт харагдах эсвэл мэдрэх боломж байдаг ажээ. Иши Юуичи (Ishii Yuichi) гэх Япон залуу гэр бүлийн үйлчилгээ үзүүлдэг компани байгуулжээ. Тодруулбал, түүний компани хэн нэгний эхнэр нөхөр, эцэг эх, хамаатан садан, бүр найз нөхдийн дүрд ч тоглон, хэрэгтэй үед нь тэдний орон зайг нөхөх үйлчилгээ үзүүлдэг байна. Энэхүү санаагаа хэрэгжүүлснээс хойш Юучи одоогоор 100 гаруй эхнэр, түүнээс ч олон хүүхэдтэй болсон гэнэ. Зарим хүүхдүүд нь түүнийг жинхэнэ аавыгаа ч гэж боддог гэнэ. 

100 гаруй эхнэртэй Япон эрийн нууц

Япон бол үеэс үед уламжлагдан ирсэн нийгмийн хатуу дэг журам, өвөрмөц соёлтой улс. Тэр бүгдийг дагаж мөрдөхөд хүндрэлтэй нөхцөл байдал цөөнгүй тулгадаг ажээ. Хэрэв хэн нэгэн залуу хуриман дээр нь ирэх эцэг эхгүй бол яах вэ? Хэрэв хүүхдийнх нь эцэг хүүхдээ хаяад явсан ч хүүхдээ эцэгтэй мэт өсгөхийг боддог ээж байвал яах бол? 

Иймэрхүү тохиолдлуудад мэдээж тэднийг орлох хэн нэгэн хүн хэрэгтэй болно.  Японы нийгэмд ийм асуудалтай тулгардаг олон хүмүүс байгааг анзаарсан Иши Юучи хэмээх залуу гэр бүлийн гишүүн түрээслэх санаа гаргажээ. Энэхүү санаа нь маш олон хүнд таалагдаж, ихээр сонирхох болсон гэнэ. 

Юучигийн нэг найз нь 12 настай ээжтэйгээ амьдардаг охины аав нь болсон тухай түүнд ярьжээ. Охиныг аавгүй гэж ангийнх нь хүүхдүүд маш их гадуурхдаг байсан учир ээж нь охиндоо аав түрээсэлж өгөхөөр шийдсэн байна. Залуу охинтой уулзсанаасаа хойш түүний жинхэнэ аав шиг нь хандах болсон бөгөөд хэрэв ээж нь өөрөө л хэлэхгүй бол тэр залуу охинд хэзээ ч үнэнээ хэлэх ёсгүй аж. Ингэж явсаар охиныг хуримаа хийхэд аав нь болж очих, нэг л өдөр өвөө ч болж магадгүй гэж  ярьжээ. 

Үүнээс санаа авч тэрээр энэ төрлийн ажил хийхээр шийдсэн байна. 

Хэн нэгэн танихгүй хүүхдийн аавын үүрэг гүйцэтгэн, охиныг үе тэнгийнхэндээ гадуурхагдахаас сэргийлэх, өөртөө итгэлтэй бүсгүй болж өсөхөд нь тусална гэдэг итгэмээргүй сонсогдож байгаа боловч үйлчлүүлэгчтэйгээ эхлээд энэ талаар сайтар ярилцан тохиролцож хийхэд болохгүй зүйл байдаггүй гэнэ. Юучи хэн нэгний нөхөр, аавын дүрийг олон удаа бүтээж байгаа бөгөөд 100 гаруй эхнэртэй болсон гэнэ.

Үйлчлүүлэгчид олон төрлийн дүрд тоглохыг санал болгодог. Заримдаа Юучи  нэг эхнэртээ нөхрийнх нь хувиар өөр өөр зүйл хийж өгөх хэрэгтэй болдог гэнэ. Үйлчлүүлэгч бүр өөр өөр хүсэлтэй байдаг тул тэрээр тогтуун тайван, ичимхий гээд янз бүрийг дүрд хувирах хэрэг гардаг байна. Мөн Юучи нэлээд хэдэн удаа сүйт залуугийн дүрд тоглож байсан гэнэ. Учир нь гэрийнхэн нь нөхөртэй болохыг шаарддаг дарамтаас зугтаасан бүсгүйчүүд Японд цөөнгүй байдаг аж. 

Сонирхолтой нь, Юучигийн компани зөвхөн гэр бүрийн гишүүний үүрэг гүйцэтгэдэг үйлчилгээ үзүүлдэггүй гэнэ. “Хуримын ёслол дээр минь сайн сайхныг ерөөж үг хэлэх найз нөхөр байхгүй. Миний найзууд маш ичимхий би ч өөрөө ичимхий болохоор тэднээс үг хэлээд өгөөч гэж гуйж чадаагүй. Өөрөө ч олны өмнө үг хэлж чаддаггүй болохоор Юучигээс гуйсан. Тэр маш сайхан үг хэлж уур амьсгалыг халуун дулаан болгосон" хэмээн  нэгэн үйлчлүүлэгч нь сэтгэгдэл үлдээсэн байна. 

Зарим тохиолдолд хүмүүс “эцэг эх маань намайг сэрээрэй гэж хэзээ ч хэлж байгаагүй. Тиймээс би өглөө бүр намайг сэрээрэй гэж хэлдэг хүний дууг сонсож баймаар байна” гэсэн хүсэлт хүртэл тавьдаг гэнэ. Ийм хүсэлт энгийн л нэг зүйл боловч зарим хүмүүсийн хувьд маш чухал байдаг гэнэ. 

Хэн нэгэн ганцаардсан найз нөхөд хэрэгтэй гэсэн үед Юучигийн компанийнхан мөн л үйлчилгээ үзүүлнэ. Тэдний нэгэн үйлчлүүлэгчийн хүсэлт нь “Сүүлийн үед зав багатай, маш их ганцаардаж байгаа. Найз нөхөдтэй болж, гадуур гарч Фейсбүүкдээ зураг оруулмаар байна” гэсэн байв. 

Хувь заяаны тохуурхал аятай, зарим зүйл бидэнд хүсээд ч ирдэггүй. Тэр л зүйлс хүн бүрийн сэтгэлд нууцхан гуниг төрүүлж, аз жаргалыг үгүй хийсээр байдаг.  Юучигийн компаниар үйлчлүүлдэг хүмүүс нэг талаар өөрсдийгөө хуурч байгаа мэт боловч тэд үүнээс аз жаргалыг мэдэрч байгаа нь чухал биш гэж үү...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()