Дэлхийн хуримтлалын өдрийн хадгаламжийн урамшуулалт аян зарлагдлаа

Дэлхий нийтээрээ 1924 оноос эхлэн 10 сарын 31-ний өдрийг “Дэлхийн хуримтлалын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Харин тухайн жилд нь манай улсад банкны салбар үүсэж байсан түүхтэй. Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилго нь хүмүүсийг санхүүгийн сахилга баттай болгож, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчлан таниулах ач холбогдолтой.

Дэлхийн хуримтлалын өдрийн хадгаламжийн урамшуулалт аян зарлагдлаа

Энэ жилийн хувьд Дэлхийн хуримтлалын өдрийг Монголын банк санхүүгийн байгууллагууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж, дор бүрнээ олон сонирхолтой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Капитрон банкны хувьд энэхүү тэмдэглэлт өдрийг түүчээлж, хадгаламжийн урамшуулалт аяныг зарлалаа.

Капитрон банкны санхүүгийн үзүүлэлт нь сүүлийн жилүүдэд тогтмол өсч, Монгол банкны шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байгаагаас гадна саяхан Олон улсын үнэлгээний Moody`s агентлагаар хөндлөнгийн аудит хийлгэсэн банк юм.

Капитрон банк нь Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан 2019.09.30 - 10.31-ний өдрийг дуустал буюу нэг сарын хугацаанд Турк улсын аялал жуулчлалын төв болсон Анталья руу аялах “Анталья аялцгаая” хадгаламжийн урамшуулалт аяныг зарлаж байна.

Аяны хугацаанд Капитрон банкны салбар нэгжид хандан 6 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн болон хуучин хугацаатай хадгаламжинд орлого нэмсэн 1 сая төгрөг тутам нэг сугалааны эрх олгож байна.

Та банкны санхүүгийн үзүүлэлт болон аяны талаар Капитрон банкны цахим хуудсанаас болон харилцагчийн мэдээллийн төвийн 1800-2020 дугаараас лавлаарай. Хэрвээ та урамшуулалт аянд оролцохоор шийдэж хуримтлалтай болохыг хүсвэл Капитрон банкны өөрт ойрхон байрлах салбар нэгжид хандана уу. 

Таны санхүүгийн сан хөмрөг тань тариа будаа адил өсөж үржихийн ерөөл өргөе!

 

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.