1
Реалити шоу нь жинхэнэ биш
Ихэнх реалити шоунд зохиол байдаггүй боловч шоуны гол дүр, үйл явдлыг эргүүлж, өөрчлөх, дахин найруулан тавьдаг бичээчид гэх хүмүүс байдаг аж. Тэгээд шоуны бичлэгээ хэд дахин давтан, заримдаа өөрчлөн бичдэг гэнэ. Жишээ нь, "Biggest Loser" шоуны өрсөлдөгчид зураг авалтын үеэр нэг үйлдлээ 5 удаа давтдаг. Ингэснээр зураглаачид тэдний бичлэгийг олон янзаар бичиж авах боломжтой болдог гэнэ.
2
Хямд зардал
Бага хөрөнгөөр авьяас чадварыг илрүүлэх гэж оролддог. Реалити шоуны оролцогчдын 99 хувь нь зардлаа өөрсдөө гаргадаг бөгөөд зарим нь өдрийн 20, 30 долларын стипент л авдаг гэнэ.
3
Заль хэрэглэх
Хүмүүсийн хоорондын яриаг таслан авч, өөр ярианы хэсэгтэй нийлүүлэн тэс өөр утгатай болгодог. Зарим тохиолдолд бүр үг бүрийг таслан авч өгүүлбэр бүтээдэг байна. Иймэрхүү зүйл реалити шоунуудад нийтлэг байдаг бөгөөд үүнийг “frankenbiting” гэж нэрлэдэг.
4
Эрх мэдэл
Уралдаан, тэмцээний талаарх шоу нэвтрүүлгийн үед шүүгчдээс илүү продессюрууд эрх мэдэлтэй байдаг. Шүүгчид хасах оролцогчоо сонголоо гэхэд хэрэв продессюр шоундаа үлдээх сонирхолтой байвал тэрхүү оролцогч шоугаа цааш нь үргэлжлүүлдэг гэнэ.
5
Шоуны үеэр хийгдэж байгаа зүйлсийн хугацааг худал хэлдэг
Угаалгын өрөөгөө засах тухай нэвтрүүлэг үзээд өөрөө хийж гэж үзэх гэж байна уу? Тэгвэл тэрхүү нэвтрүүлгийн багийнхан 24 цагийн дотор хийж болох зүйл үзүүлж байгаа ч үнэндээ 2 долоо хоног хийх зүйлийг тэгж хурдан хийж байгаагаар харуулдаг гэнэ. Мөн хэрэглэж байгаа бараа материалын хувьд тийм ч хямд байдаггүй аж.
6
Сул тал дээр ажиллах дуртай
Оролцогчын сул тал, өвчин зовлон зэрэг нь нэвтрүүлгийн продюсерын давуу тал болдог.
7
Олны танил хүмүүстэй ажиллахад хүндрэлтэй байдаг
Олны танил хүмүүсийг нэг шоу нэвтрүүлэгт оруулах нь нэлээд амаргүй байдаг гэнэ. Учир нь тэд хамт оролцох үгүйгээ шийдэхийн тулд байнга бие биетэйгээ утсаар ярихаас гадна зарим тохиолдолд нэвтрүүлэг эхлэхээс өмнөхөн нэвтрүүлэгт орохоос татгалзах тохиолдол гардаг байна.
8
Хүний өнгөрсөн, хувийн амьдралыг ил гаргахыг хичээдэг
Шоу нэвтрүүлэгт оролцох хүнийхээ найз нөхөд, гэр бүлийн гишүүд, хар тамхи, архи дарс хэрэглэж байсан эсэх, амьдралынх талаар байнга яриулах, сэтгэл зүйн болон бие физиологийн үзлэг шинжилгээнд оруулдаг гэнэ. Ингэснээр үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрсэн тоглолт хийх боломж олддог аж.
9
Нэвтрүүлгийн оролцогчид шоундаа зориулан зан байдлаа хүртэл өөрчилдөг
Нэгэн шоуны үеэр хэргийн эзэн болсон эмэгтэй маш энгийн даруу нэгэн байж таарч. Продюсерын зүгээс түүнд өгсөн зөвлөгөө гэвэл шоугаа амжилттай, их орлого олох, үргэлжлүүлэн хийе гэж бодож байвал муу дүрийг заавал гаргах хэрэгтэй гэжээ. Мэдээж эмэгтэй зөвлөгөөг хүлээн авч шоу нь ч амжилттай болж.
10
Оролцогчдын хүсээгүй зүйлийг нь яриулах
Ярилцлагын шоу нэвтрүүлгүүд хийгдэж байх үеэр оролцогчдод сонирхолтой, этгээд асуултууд тавин тэдний ярианы өнгө аяс, бодол хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах нь үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг. Тиймээс оролцогчдод илүү их бодох, эргэцүүлэх шаардлагатай нөхцөл байдал бий болгодог
11
Зураг авалтын байршлаар шоуны төсвийг мэдэж болно
Нэвтрүүлгийн зураг авалтыг паркад юмуу, гудамжинд авч байвал нэвтрүүлгийн төсөв бага байна гэсэн үг. Мөнгө хэмнэхийн тулд гэртээ ч зураг авдаг тохиолдлууд байдаг байна.
12
Зурагтаар зөвхөн хамгийн сонирхолтой хэсгийг л харуулдаг
"Biggest Loser" жин хасах шоуг өдөр бүр 8 цагийн турш 11 камераар зураг авдаг. Энэ нь 7 хоногийн 7 өдрийн 88 цагийн зураг авалт болдог гэсэн үг. Ингэснээр бид нэг ангийн 616 цагийн бичлэг үзэх ёстой боловч ердөө 42 минутын бичлэг л үздэг байна.