Бид амьдралдаа юунд хамгийн ихээр харамсдаг вэ?

2015-07-19, 00:27
16,995
Амьдралд янз бүрийн зүйлс тохиолдож, заримдаа бид нэг л буруу сонголт хийснээр хайртай хүнээ үүрд алдах эсвэл мөрөөдлөө үгүй хийх гэх мэт насан туршдаа харамсах зүйлс хийдэг билээ. Иймээс амьдралдаа алдаа хийхгүйн тулд дараах зөвлөгөөг уншаарай. Танд нэгийг бодогдуулах биз ээ.
Бид амьдралдаа юунд хамгийн ихээр харамсдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Би өөрийнхөө төлөө бус бусдын төлөө амьдардаг байжээ.

Заримдаа бид өөрсдийн мөрөөдлөө мартаж, гэр бүл хүүхэд эсвэл мөнгөний төлөө ажилласаар цаг хугацаа өнгөрсөөр хэтэрхий оройтсон байдаг билээ.



2. Би маш их ажилладаг.
Өөрийн сонирхлоор биш орлогын л төлөө амьдарснаар өдөр хоног яг л ижилхэн өнгөрөөд байх шиг санагддаг. Гэтэл нэг л мэдэхэд ажлаас өөр хийх зүйлгүй, баяр баясалгүй болдог билээ.



3. Би өөрийн сэтгэлийг нуудаг байсан.
Бусадтай тодорхой харилцаатай байхын тулд хүмүүсийн ихэнхи нь өөрт төрсөн сэтгэгдлээ нуудаг. Үүнээс болоод бид үүрд хайртай хүнээ өөр хүнтэй байхыг нь тэвчих хэрэгтэй болдог билээ. Иймээс сэтгэл зүрхээ дагаарай.



4. Би найзуудаасаа холдсон.

Хувийн амьдралдаа хэт их анхаарал хандуулснаар найз нөхөд, хамт олноо мартсан байдаг. Тиймээс ихэнхидээ найз нөхөдтэйгээ холбоогоо таслахаас илүү хооронд нь зохицуулж сураарай. 



5. Би өөрийгөө аз жаргалтай байхыг зөвшөөрөөгүй.
Аз жаргалын гол түлхүүр нь сонголт байдгийг хэн ч мэддэггүй. Тэд өөрсдийн дадал болсон зүйлсээ хийсээр өөр сонголтыг хайдаггүй бөгөөд аливаа зүйл өөрчлөгдөх болов уу? гэсэн айдаснаас болж шинэ зүйл оролдож үзэхийг хичээдэггүй байна. Иймээс бид нэг л амьдрах учир өөрийгөө өөрчлөөрэй.



6. Би хүүхэдтэй болохоос зугтдаг байсан.
Ихэнхи  хүмүүс хүүхдийн асуудлыг хойш нь тавьдаг. Харин хүүхэдтэй болох хүсэл нь нэлээд нас явсны дараа, хүүхэд төрүүлэх боломжгүй болсон үед нь ирэх нь олонтаа. Тиймээс гэр бүл төлөвлөлтөө сайн бодож хийгээрэй.



7. Би асуудлаас зугтдаг байсан

Асуудал гарсан үедээ дор нь шийдэхгүй бол энэ нь хуримтлагдаж нэлээд том асуудал үүсгэх магадлалтай. Тиймээс өөрийн айдас, асуудал бүгдтэйгээ нүүр тулж зоригтой амьдраарай.



8. Би боломжийг ашиглаж чадаагүй
Зөв цагт  нь ашигласан боломж таны амьдралыг өөрчлөх боломжтой. Гэхдээ хүн бүр л шинэ зүйл хийхээс айдаг билээ. Тиймээс алдахаас хэзээ ч айх хэрэггүй, туршаад л үз.



9. Би надад хайртай хүмүүсийг үргэлж гомдоодог. 
Хүн гомдоох амархан ч уучлалт гуйх гэдэг илүү хэцүү бөгөөд хэн нэгнийг гомдоогоод тэд таныг уучилсан ч, та хоёрын харилцаа өмнөх шигээ байж чадахгүй. Иймээс сэтгэлээсээ уучлал гуйж сураарай.



10. Би хүүхдүүддээ бага анхаарал хандуулдаг.
Хүүхдэд бидний байнгын анхаарал, халамж хэрэгтэй. Хэрвээ та ажил болон гэр бүлдээ анхаарал хандуулж амжихгүй байвал өдөрт ганц цагийг ч болов хүүхэддээ зарцуулаарай.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()