Германчууд “Oktoberfest” шар айрагны баяраа 186 дахь жилдээ тэмдэглэж байна

Жил бүрийн намар Германд болдог Oktoberfest шар айрагны баяр эхэллээ. Шар айрагны зөв боловсон хэрэглээ, соёлыг түгээх зорилготой энэхүү баяр нь 186 дахь удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд жил бүрийн есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын 6 хүртэл үргэлжлэх юм. Оktoberfest гэх уг баярыг амьдралын жинхэнэ баяр баясгалан гэж Германчууд үздэг. Өнгө алагласан урт жагсаал, үлээвэр найрал хөгжим, дуу хуур, гол горхи мэт урсах шар айраг, Германы алдартай хиам, зайдас зэрэг бол Oktoberfest-ийн өнгө төрх. Энэ өнгө төрхийг олж харахын тулд жил бүр Мюнхенд зургаан сая хүн ирдэг байна. Гэтэл Мюнхен хотын хүн ам ердөө 1,5 сая.

Германчууд “Oktoberfest” шар айрагны баяраа 186 дахь жилдээ тэмдэглэж байна

Өнөөдөр дэлхий дахин мэдэх болсон шар айрагны уг баяр Бавар нутгийн хаан Людвиг I болон Тереза гүнжийн суу алдрыг магтан дуулж хотын иргэд морь уралдуулж, шар айраг сөгнөсөн өргөн найр наадам хийж байсан түүхтэй. Энэ цагаас хойш баярт хүрэлцэн ирсэн зочдын хувцас, талбайн тохижилт тэр чигтээ Бавари маягийн болсон байна.

Германы Бавар нутгийнхан, тэр дундаа Мюнхен хотынхон ингэж шар айрагаар халгиж цалгидаг болсон шалтгаан нь тус хот ундны цэвэр усаар гачигдаж байсан учир иргэд булчин задрах тахалд нэрвэгдэхээс болгоомжилж өөрсдийн нэрсэн шар айраг уудаг болсон гэж үздэг байна.

Германы алдарт Oktoberfest баярт зөвхөн крафт төрлийн шар айргаар үйлчилдэг байна. Тэгвэл Монголын анхны шилэн савлагаатай Крафт төрлийн шар айргийг Үндэсний томоохон үйлдвэрлэгч компани болох “Жем Интернэшнл” ХХК үйлдвэрлэдэг юм.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.