Скайтел хязгааргүй урамшууллаа зарлалаа

2014-08-19, 18:27
3,959
Шинэ үеийн залуусын хэрэгцээнд төгс нийцэх ХЯЗГААРГҮЙ хэрэглээг Скайтел компани танд санал болгож байна. Хичээлийн жилийн туршид хамгийн их хэрэг болдог үүрэн холбооны цогц үйлчилгээг хэрэглэгчдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу багцлан үнийг нь илүү тааламжтай нөхцөлөөр танд хүргэхэд бэлэн боллоо.
Скайтел хязгааргүй урамшууллаа зарлалаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Та ердөө 60,000 төгрөг төлснөөр бүтэн 9 сарын туршид Скайтелийн сүлжээнд хязгааргүй ярьж, хязгааргүй мессэж бичиж, фэйсбүүкийг хязгааргүй ашиглах боломж нээгдлээ. Та хэр хэмнэлттэй багц болохыг сонирхож байж болох юм.

Энгийнээр тооцоолоход нэг сарын сүлжээн дэх хязгааргүй яриа 10,000 төгрөг, 1 өдрийн мессэж хязгааргүй багц 1000 төгрөг,  1 өдрийн сошиал хязгааргүй багц  1000 төгрөг  байдаг бөгөөд нийт 9 сарын дүнгээр нь авч үзвэл 630,000 төгрөгний үнэ бүхий үйлчилгээг та ердөө 60,000 төгрөгөөр авна гэвэл ямар байна.

Магадгүй та багц үйлчилгээг энэ удаадаа авч амжихааргүй байгаа бол танд тавих өөр саналыг боловсруулжээ. Тэр нь Скайтелиас урьдчилсан төлбөрт хэрэглэгч болох хүсэлтэй нэгэнд зориулж 10,000 төгрөгний үнэтэй 1 сарын хязгааргүй дата ашиглах эрхтэй 5000 нэгжтэй, Skycall, D20  брэндийн хувьд 90 хоногийн үйлчилгээний хугацаатай, харин Skyphone брэндийн хувьд 30 хоногийн хугацаатай шинэ дугаар худалдаанд гаргалаа.  

Дараа төлбөрт хэрэглэгч болох гэж байгаа танд дуулгах өөр нэгэн таатай мэдээ байна. Таны бүртгэлийн хураамжийг тэглэж, 3 сарын хязгааргүй дата эрх дагалдуулах тул нэн ашигтай байгаа биз.  Скайтел компаний зүгээс бүхий л хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн багцуудыг худалдаанд гаргаад байгаа тул эрхэм та өөрийн хэрэгцээнд нийцсэн багцыг сонгоно уу.

Аятайхан дугаар сонирхох хүн олон байгаа биз. Тэгвэл бас нэгэн содон мэдээ дуулгахад дараа төлбөрт үйлчилгээн дээр 9006хххх, 9007хххх, урьдчилсан төлбөрт үйлчилгээн дээр 9019хххх, 9018хххх дугаарлалт гарч байгааг дуулгая. Скайтелиас бэлтгэсэн энэхүү хичээлийн шинэ жилийн бэлэг таны сурлагын амжилтанд хүргэх бас нэгэн шат болж чадна гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн хичээлийн шинэ жилд зориулсан урамшуулал 8 сарын 16-аас 9 сарын 30-ыг дуустал үргэлжлэх тул та яараарай.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.