"Хэн нь илүү байсан бэ?" - Нэг ижил дүрийг бүтээсэн жүжигчид

Артур Конан Дойлын “Шерлок Холмс” цуврал зохиол нь хамгийн олон удаа дэлгэцийн бүтээл болсон гэдгээрээ Гиннесийн амжилтын номд багтсан билээ. Найруулагчид энэхүү түүхийг дэлгэцийн бүтээл болгохын тулд 200 удаагийн оролдлого хийж байжээ. Цуврал зохиолууд дэлгэцийн бүтээл болох нь ховор байдаг ч киноны эхний ангид гарсан дүрийг дараагийн ангид өөр жүжигчин бүтээхийг харах нь ихээхэн үзүүштэй байдаг. Ингэснээр үзэгчид тэдгээрийг харьцуулж хэн нь илүү чадварлаг болохыг шүүн тунгаахад дөхөм болдог билээ. Тэгвэл нэг дүрийг хоёр өөр жүжигчин бүтээсэн бүтээлүүдийг танилцуулж байна. Тус дүрийг хэн нь илүү чадварлаг гаргаж чадсан бол?

"Хэн нь илүү байсан бэ?" - Нэг ижил дүрийг бүтээсэн жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жей Гэтсби: Роберт Редфорд, Леонардо Ди Каприо

Фрэнсис Скотт Фицжеральдын “Агуу Гэтсби" зохиолыг 5 удаа дэлгэцийн бүтээл болгож байжээ. Тэдгээрээс 1974 болон 2013 онд гарсан бүтээлүүд нь хамгийн шилдэгт тооцогддог. Төрөл бүрийн үдэшлэг зохион байгуулдаг нууцлаг баян эрхмийн анхны дүрийг Роберт Редфорд бүтээсэн бол хоёр дахь кинон дээр Леонардо Ди Каприо тоглосон байна. Хоёр кино хоёул үзэгчдэд таалагдаж хоёулаа “Оскар”-ын шагнал хүртсэн аж. 1974 оны “Агуу Гэтсби" киног Кино академийнхан шилдэг хувцаслалттай, шинэлэг дүрсжүүлэлттэй хэмээн дүгнэсэн байна.

Жей Гэтсби: Роберт Редфорд, Леонардо Ди Каприо

2 Норман Бейтс: Энтони Перкинс, Винс Вон

Альфред Хичкокийн “Psycho” киноны Норман Бейтсийн дүрийг анх Энтони Перкинс бүтээж байжээ. Харин Гас Ван Сентийн шинэ хувилбар дээрх Норман Бейтсийн дүрийг 1998 онд Винс Вон бүтээсэн гэнэ. Үнэндээ алдарт Хичкокийн бүтээлтэй өрсөлдөх гэдэг утгагүй бөгөөд шинэ “Psycho” төдийлөн амжилтад хүрээгүй байна.

Норман Бейтс: Энтони Перкинс, Винс Вон

3 Лара Крофт: Анжелина Жоли, Алисия Викандер

Үзэсгэлэнтэй археологич Лара Крофтын дүрийг 2001 онд Анжелина Жоли бүтээсэн билээ. Харин 2018 онд энэхүү дүрийг Алисия Викандер  бүтээсэн аж. Энэхүү дэлгэцийн бүтээлийг үзэгчид бараг ижилхэн үнэлсэн боловч (IMDb дээр эхний кино 5,8, хоёрдугаар кино 6,3) киноны шүтэн бишрэгчид Анжелина Жолиг илүү чадварлаг жүжиглэсэн гэж үзэснээс гадна Лара Крофтын дүр түүний бүтээж байсан хамгийн шилдэг дүр гэдгийг үзэгчид дуу нэгтэйгээр хэлж байгаа гэнэ. 

Лара Крофт: Анжелина Жоли, Алисия Викандер

4 Милдред Пирс: Жоан Кроуфорд, Кейт Уинслет

1945 онд “Mildred Pierce” киноны гол дүр болох Милдредийн дүрийг Жоан Кроуфорд бүтээсэн бөгөөд энэхүү дүрээрээ тэр “Оскар”-ын шагнал хүртжээ. 2011 онд НВО телевизийнхэн Жеймс Кейний тус киног шинэчлэхээр шийдэж нөхөр нь хаяж явсан гэрийн эзэгтэй Милдредийн дүрийг Кейт Уинслет бүтээхээр болсон байна. “Титаник”-ийн гол дүрийн жүжигчин бүсгүй одоогийн байдлаар энэ киногоороо ямар нэгэн шагнал хүртээгүй байгаа хэдий ч түүний жүжигчний чадварыг зохиолч Стивен Кинг өндрөөр үнэлжээ.

Милдред Пирс: Жоан Кроуфорд, Кейт Уинслет

5 Спок: Леонард Нимой, Закари Куинто

Леонард Нимой “Star Trek” цувралын Спокийн дүрд 50 гаруй жил тоглосон байна. Хамгийн анх тэрээр 1966 онд энэ киноны дүрийг бүтээсэн бол 2009 онд дахин хөгшин Спокийн дүрийг бүтээжээ. Ингээд дараа нь тэрээр өөрийн залгамж халааг Закари Куинтод өгсөн байна. IMDb-ийн сайт дээр Спокийн дүрийг хэн нь хамгийн сайн бүтээсэн бэ гэх санал асуулга явуулахад Леонард Нимой түрүүлжээ.

Спок: Леонард Нимой, Закари Куинто

6 Баффи: Кристи Свэнсон, Сара Мишель Геллар

Олон үзэгчид Сара Мишель Гелларын бүтээсэн Баффигийн дүрд дуртай. Гэхдээ 1997-2003 онд гарсан "Buffy the Vampire Slayer” хэмээх энэхүү кино нь 1992 оны ижил нэртэй киноны шинэчилсэн хувилбар гэдгийг мэддэггүй. 1992 онд Баффигийн дүрийг Кристи Свэнсон бүтээж байсан гэнэ. Үзэгчдэд анхны киноны хувилбар төдийлөн таалагдаагүй бөгөөд хоёр дахь кинонд 8,2 оноо өгсөн бол анхны кинонд ердөө 5,6 оноо өгсөн байна.

Баффи: Кристи Свэнсон, Сара Мишель Геллар

7 Том Рипли: Мэтт Деймон, Жон Малкович

Патрисиа Хайсмитийн “The Talented Mr. Ripley” киноны Том Риплигийн дүрд 5 өөр жүжигчин тоглосон аж. Энэхүү  дүрийг хамгийн шилдэг бүтээсэн жүжигчин нь Мэтт Дэймон байжээ. Энэ нь 1999 оны хувилбар байсан юм. Харин 2002 онд "Ripley's Game" кинонд Жон Малкович тоглосон байна.

Том Рипли: Мэтт Деймон, Жон Малкович

8 Wonder Woman: Линда Картер, Галь Гадот

1972 оны “Дэлхийн Мисс” тэмцээнд АНУ-ыг төлөөлөн оролцож байсан Линда Картер 1975-1979 оны хооронд Гайхалтай эмэгтэйн дүрийг бүтээсэн байна. Энэхүү кино нь түүнийг алдрын оргилд хүргэжээ. Харин сүүлийн үеийн кинонуудад энэхүү дүрийг Израилийн жүжигчин Галь Гадот бүтээх болсон юм.

Одоог хүртэл Линда Картерын шүтэн бишрэгчид байгааг үгүйсгэхгүй ч XXI зууны "Гайхалтай эмэгтэй"-г хамгийн шилдэг нь хэмээн үзэгчид үзэж байгаа гэнэ. Галь Гадотын хэлж байгаагаар "ялагдашгүй супер баатарын дүрийг бүтээхээс гадна хамгийн гол хүч бол сайхан сэтгэл, бусдыг ойлгох, сонсох чадвар байдаг гэдгийг харуулахыг хүссэн" гэжээ.

Wonder Woman: Линда Картер, Галь Гадот

9 Жокер: Сизар Ромеро, Жек Николсон, Хит Лежер, Жаред Лето, Хоакин Феникс

Жокерын анхны дүрийг бүтээсэн жүжигчин бол Сизар Ромеро ("Batman" 1966). Харин дараагийн цайвар ногоон үстэй, аймшигтай инээмсэглэлтэй Жокерын дүрийг Жек Николсон (1989 он) бүтээжээ. 2008 онд "The Dark Knights" кино гарсан бөгөөд Бэтмэний эсрэг дүрийг Хит Лежер бүтээсэн. Хит Лежерийн бүтээсэн Жокерийн дүр үзэгчдэд маш их таалагдсан байна.

Жокер: Сизар Ромеро, Жек Николсон, Хит Лежер, Жаред Лето, Хоакин Феникс

Харин жүжигчнийг нас барсны дараа түүний залгамж халааг авах хүн төдийлөн олдохгүй байсан бөгөөд эцэст нь Хоакин Феникс энэ дүрийг бүтээхээр болжээ. Энэхүү дүр үзэгчдэд таалагдана гэдэгт шүүмжлэгчид  итгэлтэй байгаа аж. Жокерын адал явдал 10 сарын 4-нд олны хүртээл болох нь ээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()