Шээсний тухай хөгжилтэй баримтууд

Шээс гэгч яг чухам юу вэ? Өдөр тутамд бидний биеэс ялгарагч энэхүү шингэний талаар та хэр ихийг мэдэх вэ? Арай зүгээр л нэг биен дэх хорт бодисыг гадагшлуулдаг гэхээс өөрийг мэдэхгүй юм биш биз? Тийм бол та бүхэндээ шээсний тухай сонирхолтой баримтуудыг дуулгая.

Шээсний тухай хөгжилтэй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүн өдөрт 1 литр шээс гадагшлуулдаг

Бид өдөрт 1 литр шээс ялгаруулдаг буюу өдрийн талыг шээж өнгөрүүлдэг гэх нэгэн сонирхолтой баримт байдаг аж. Гэхдээ шээсийг хэр ялгаруулж байна төдий чинээ таны бие эрүүлжиж, хоргүйжэж байгаа тул санаа зовох зүйлгүй гэсэн үг.

Хүн өдөрт 1 литр шээс гадагшлуулдаг

2 Шээсний өнгө

Хүн бүрийн шээсний өнгө хоорондоо харилцан адилгүй байдаг. Тэр ч бүү хэл нэг хүний шээс хүртэл өдөр өдөртөө, эсвэл эрүүл, өвчтэй эсэхээсээ хамаараад өөр өөр өнгөтэй гарах нь бий. Жишээлбэл өнгөгүй байвал та хэт их ус ууж байна, цайвар шар - усаа яг тохируулж хэрэглэсэн, бор шар - хангалттай ус уугаагүй, шаргал өнгө - эмчид очиж үзүүлэх шаардлагатай болсон, хүрэн өнгө - элэгний үрэвсэлтэй байх магадлалтай, ягаан, улаан шээс - дотор эрхтний хавдартай байх өндөр магадлалтай, цэнхэр ногоон - хоолны хордлого, хэт их эм хэрэглэсэн байна гэх зэрэг шинж тэмдгүүдийг илэрхийлж байдаг. 

Шээсний өнгө

3 Шээсээр шинжихүй

Шээсний өнгөнөөс гадна харагдах байдал үнэр зэргээр нь та өөрийн биеэ эрүүл эсэхийг мэдэж болдог аж. Эрүүл биенээс үнэргүй шээс ялгардаг, шээс ихээр хүрч байгаа боловч гарахгүй байвал шээсний замын эмгэг, шээс хүрэхгүй, гарахгүй байвал бөөрний дутагдалд орсны шинж аж. 

Шээсээр шинжихүй

4 Эртний Ромчуудын шээсний хэрэглээ

Эртний Ромчууд шээсийг ам зайлах болон шүдний ооны оронд ашиглаж байжээ. Учир нь шээсэнд шүдийг цайруулах аммониа хүчил агуулагддаг бөгөөд хорхойтохоос сэргийлдэг гэнэ. Тэр ч бүү хэл бүсгүйчүүд өөрсдийн биеэс сайхан үнэр ханхлуулах үүднээс шээсээ уудаг байжээ.

Эртний Ромчуудын шээсний хэрэглээ

5 Өдөрт 6-8 удаа бие засдаг

Эрүүл хүн өдөрт 6-8 удаа бие засдаг байна. Харин жирэмсний үед болон согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд дундаж үзүүлэлтээс олон удаа ариун цэврийн өрөө орох хэрэг гардаг аж.

Өдөрт 6-8 удаа бие засдаг

6 Шээс бол зүгээр ч нэг шингэн биш

Шээсний 97%-ийг ус бүрдүүлдэг бөгөөд үлдсэн 3 хувийг давс, уураг, гормон эзэлдгээс гадна азот ч мөн зохих хэмжээгээр агуулагддаг байна.

Шээс бол зүгээр ч нэг шингэн биш

7 Шээс юуг ч ариутгадаггүй

Хэрвээ бид хөл гараа зүсэх тохиолдолд шээсээрээ арчиж анхны тусламж үзүүлдэг. Гэхдээ энэхүү ам дамжиж ирсэн яриа нь ердөө л цуурхал төдий зүйл аж. Шээсэнд ямар ч ариутгах бодис агуулагддаггүй гэдгийг шинжээчид тогтоожээ. Үүгээр ч үл барам шээсэнд агуулагдаж байдаг бактериуд нь шархыг улам бохирдуулах, тэлэх сөрөг нөлөөтэй байдаг.

Шээс юуг ч ариутгадаггүй

8 Бууны дарь хийхэд шээсийг ашиглаж болно

Модны нүүрс, хүхэр зэргийг шээсээр зуурч, бууны дарийг гаргаж авдаг байна. Шээс нь дарийг улам шатамхай болгоход чухал нөлөө үзүүлдэг аж. 

Бууны дарь хийхэд шээсийг ашиглаж болно

9 Ургамлаа шээсээр услах

Та шээсээ устай холин хоёр долоо хоногт нэг удаа цэцгээ усалж байгаарай. Учир нь шээсэнд агуулагдах азот нь ургамлыг түргэн болоод үзэсгэлэнтэй ургахад онцгой нөлөөтэй байдаг. Харин хүнсний ногоо тариалж байгаа тохиолдолд тус аргыг хэрэглэх нь тохиромжгүй.

Ургамлаа шээсээр услах

10 Одууд шээсээ уудаг

Бидний сайн танил одууд болох Жим Моррисон, Кэйт Ричард, Жонн Ленон, Кэйша болон Боё Жеоржи нар өөрсдийн шээсээ уудаг байжээ. Учир нь хүний шээс өөрийнх нь эрүүл мэнд болон гоо үзэсгэлэнд нөхөж болшгүй, онцгой үүрэгтэй байдаг гэнэ.

Одууд шээсээ уудаг

11 Инээж, найтаахад бага зэрэг шээс гардаг

Бид өөрсдийн мэдрэлгүй инээж, ханиалгахдаа бага зэргийн шээс дусаах тохиолдол байдаг. Ялангуяа эмэгтэйчүүдэд тус асуудал нь түгээмэл тулгардаг бөгөөд үүнийг давсаг сулрах хэмээн нэрийддэг. Нэг төрлийн өвчин бөгөөд хүндрэхээс нь өмнө яаралтай эмчид хандаж, тохиромжтой эмчилгээг хийлгэн, доороосоо дулаан явах хэрэгтэй гэдгийг зөвлөе.

Инээж, найтаахад бага зэрэг шээс гардаг

12 Давсганд 300-500 мл шээс хадгалдаг

Хүний өндөр нам, өргөн бүдүүнээс хамааралгүй хүн бүрийн давсаг өөртөө 300-500 мл буюу 7-11 аяга шээсийг хурааж, хуримтлуулж байдаг аж. 

Давсганд 300-500 мл шээс хадгалдаг

13 Эмэгтэйчүүд үтрээгээрээ шээдэггүй

Эмэгтэйчүүдэд хоёр сүв байдаг. Нэг нь шээсний суваг буюу умай нөгөөх нь үтрээ буюу бэлгийн харьцаанд ороход зориулагдсан сүв юм. Харин эрчүүд эмэгтэйчүүдийг үтрээгээрээ бие засдаг гэж боддог ажээ. 

Эмэгтэйчүүд үтрээгээрээ шээдэггүй

14 Шээстэй усан сан

Нийтийн усан санд сэлж явсан хүмүүсийн ихэнх нь тэнд санаатай болон санаандгүйгээр бие зассан байдгийг та мэдэх үү? Жоохон хүүхэд гэлтгүй томчууд ч бас юу ч болоогүй мэт бие засч орхидог байна. Иймд тус усан сангаас эвгүй үнэр ханхалж, халдварт болон арьсны өвчин тарж эхэлдэг аж.

Шээстэй усан сан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()